МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09

ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ

ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ

Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэн Д.Анхбаяр, Б.Цэрэннадмид нарын гэр бүл:

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн сурвалжлах баг 2019 оны 4-р сард Увс аймагт ажилласан юм. Нийслэл хотоос алслагдсан энэ хязгаар нутаг Халх, Ойрд, Дөрвөд, Баяд ястны өлгий. Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурийн хотгорын говь нутгийг эзлэн оршдог. Алдарт Хархираа уул 4116 метр өндөр, Ховд, Завхан, Нарийн, Тэс зэрэг том голууд, Хяргас, Увс, Үүрэг, Ачит зэрэг том нууруудтай.

1871 онд Чандмань уулын орчимд Лүүжин хэмээх анхны дацан байгуулагдсанаар Увс аймгийн Улаангом хүрээний суурь тавигджээ. Увс аймаг 1925-1931 он хүртэл Чандмань уулын аймаг, 1931-1932 онд Дөрвөдийн аймаг нэртээ явж байгаад 1933 оноос Увс аймаг хэмээн нэрлэгдэж, Улаангом хот төв нь болжээ. Тус аймаг 19 сумтай. Энэ удаад Наранбулаг сумын харьяат, хязгаар нутгийн сэхээтэн, нутаг орон, улсынхаа хөгжилд өөр өөрсдийн эрдэм чадлаа зориулан ажиллаж, эх орныхоо баруун хязгаарын зон олонд соёл боловсрол, хөгжил хүмүүжлийн үлгэр жишээ болон суугаа ОНЦГОЙ гэр бүлийг сэтгүүлийнхээ ӨНӨР АЙЛ буланд урьсан юм.

Хаврын нар ээсэн дулаан сайхан өдөр МЭХ-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Даанайн Энхтуяагаар зуучлуулан холбоо тогтоож, Хөдөлмөрийн дээд сургуулийн хичээлийн танхимд зочидтойгоо уулзаж ярилцсан.

40 орчим насны хөрслөг бор царайтай залуутай мэнд мэндэн танилцаад учир байдлаа хэлэхэд, “Манай ажилд төвөөс шалгалтын баг ирсэн, бид удахгүй буцах ёстой” хэмээн тайлбарласаар бидний яриа эхэлсэн юм. Энэ зуурт түүний гэргий үрсээ саатуулах агаад сургуулийн коридор, хичээлийн танхимаар шагайн ихрүүдийг сониучирхан харах хүмүүсийн харцнаас үрсийг нь өхөөрдөх, ээж аавыг нь бахдах өнгө төрх тодорхой байлаа. Ихрүүдийн аав Д.Анхбаяр сумандаа математик, мэдээлэл зүйн багш, сургалтын менежерээр ажиллаж байгаад Төрийн банкны салбарын эрхлэгчээр томилогдсон. Энэ сайхан нутагт зочлохдоо гурван удаагийн төрөлтөөр 6 хүүхэд /ихэр/-тэй болсон онцгой гэр бүлийнхэнтэй танилцах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд, түүнээс ханьтайгаа хэрхэн танил дотно болж, гэр бүл зохиосон түүхээ хуваалцахыг хүссэн юм.

Тэрээр “Хязгаар нутагт маань зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Бид 1987 онд нэгдүгээр ангид орж, 1995 онд 8-р ангиа хамт төгссөн. Нэг нутгийн, нэг ангиас өрх тусгаарласан гэр бүл. Миний хань их шударга, хэлэх үгээ хэнд ч шууд хэлчихдэг. Мөн эмэгтэй хүний нандин сайхан зан чанарууд бүрдсэн бүсгүй. Бид 2005 онд гэрлэж анхны ихрүүд маань төрсөн. Дараагийн ихрүүд 2010 онд төрж манайх дөрвөн хүүтэй болсон бол 2017 онд хоёр охин заяаж ам бүл наймуулаа болсон доо” хэмээн яриагаа эхэлсэн юм.

Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэн Д.Анхбаяр, Б.Цэрэннадмид

Том ихэр хөвгүүд - А.Сугар, А.Санчир /14 настай/

Дунд ихэр хөвгүүд - А.Адъяа, А.Сумъяа /9 настай/

Бага ихэр охид - А.Маралжин, А.Номинжин /2 настай/

Хөдөө орон нутагт аж төрж, амьдарч суугаа тэд бол Монгол улсын соёлын өвийг, ёс заншлыг хамгаалж, энэ улсын голомтыг сахин, тусгаар улсын нүүдэлчин соёл ахуй, хүмүүсийн аж байдлыг хадгалан асар үнэтэй үүрэг гүйцэтгэж буй хүмүүс юм. Ихэр хүүхэдтэй гэр бүл цөөнгүй ч бүх хүүхдүүд нь ихэр заяана гэдэг үнэхээр ховор хувь заяа... Анх ихэр хүүхэдтэй болж буй баярт мэдээг хэрхэн хүлээж авч байсан тухай нь асуухад: Анх “Эхнэр маань “Хоёулаа ихэр хүүхэдтэй болох нь ээ” гэхэд нь тоглож байгаа байх гэж бодсон. Харин эхоны зургийг нь хараад гарцаагүй ихэр гэж мэдсэн ч тохиолдлоор л бидэнд ихэр хүүхэд заяалаа гэж ойлгож байсан. Гэтэл дараагийнх нь бас хоёр ихэр. Гурав дахь нь дахиад ихэр гэдгийг мэдээд ёстой хувь тавилан, ээж аав, ах дүүгийн минь хайр, бурхны хишиг гэж л боддог болсон доо. Миний хувьд нэгдүгээр баян “Үр хүүхэд”, хоёрдугаар баян “Эрдэм ном”, гуравдугаар баян “Эд мөнгө” гэж бэлэгшээж, өөртөө болон ханьдаа, мөн үр хүүхэд, зол заяандаа баярлаж, хайрлаж явдаг. Их ховор хувь тавилан санагддаг. Анхны ихрүүд төрсний дараа хөгшин ээж маань “Манайх ихрийн удамтай. Хэзээ нэгэн цагт ихэр хүүхэд гарах ёстой гэж дотроо хүлээдэг байсан. Тэр нь танайх байж” гэж хэлж байсан. Түүнчлэн миний төрсөн дүүгийнх 2013 онд ихэр хүүхэдтэй болсон. Миний аав, ээж, ихэр зээтэй болсон. Манайх ихрийн удамтай гэдэгтээ эргэлзэхээ больсон” хэмээн ярьж байлаа.

Мөн түүнээс эр хүн, голомт залгах олон хөвүүдийн аав, эцэг хүний үлгэр дуурайл, манлайллын тухайд ямар зарчим баримталдгийг нь тодруулахад: “Айлын олон хүүхдүүд нэг нь ахлаад, эрэмбэлээд явчихдаг юм шиг санагддаг. Харин ихэр хүүхдүүд “Чи хий, Би хийнэ” гэх мэт бие биетэйгээ барьцах, бага сага асуудал үүснэ ээ. Миний хувьд хүүхдүүдээ хүмүүжилтэй, эх орондоо хэрэгтэй, зөв төлөвшилтэй хүмүүс болоосой гэдэг үүднээс юун түрүүнд “Худал хэлж, хулгай хийж болохгүй, аливаа асуудалд шударга, хүнд тус дэмтэй яваарай” гэж хэлдэг. Багш хүний хувьд сурган хүмүүжүүлэх талын мэдээ мэдээлэл түлхүү харна, анхаарч зөвлөх, хүмүүжил, ёс заншилтай холбоотой зүйлсийг аль болох түлхүү хэлж ярихыг хичээдэг. Хүүхдүүд багад нэг их сүрхий юм яриад байх биш дээ, өвдөхгүй, уйлахгүй, өлсөж цангахгүй, эрүүл саруул өсөх нь чухал байлаа. Одоо бол томчууд нь дунд ангид орлоо. Үг, үйлдэл чухал болж байна аа” гээд үргэлжлүүлэн ихрүүдээ багад нь хэрхэн өсгөсөн тухай яриа руу шилжлээ.

“Нялх хүүхэд өсгөхийн хэцүүг хоёр охин дээрээ л анзаарч байна. Дөрвөн ахыг нь өсгөхөд манай аав ээж, ханийн минь аав ээж тусалж дэмжээд бид нэг их түүртээгүй санагддаг. Үнэндээ бид хоёр охиноо л гардаж өсгөж байна. Ихэр хүүхдүүд ажиллагаа ихтэй, таны хэлдгээр нэг нь уйлахад нөгөө нь сэрнэ. Сэрсэн бол хоёулаа зэрэг мөөмөө хөхнө. Ээж нь сүү муутай болоод хүүхдүүдээ малын сүүгээр угждаг байлаа. Харин сүүлийн үед сүү орлуулагч янз бүрийн бүтээгдэхүүнүүд нэлээд гарсан байна. Хажуугаар нь шөл хоолоо сайн бэлдэхгүй бол хүүхдүүд шөнө уйлвал аюул болно шүү дээ. Юун түрүүнд хоол унд, бүх юмыг нь бэлэн болгодог. Ихрүүдийг харахад хоёр болон түүнээс дээш хүн заавал хажууд нь байх хэрэгтэй. Ах нар нь том болсон, ээлжилж тэвэрнэ, бас тус дэмтэй болсон. Ихэр хүүхдүүдэд тулгамддаг нэг хүндрэлтэй асуудал нь ханиад хүрвэл нөгөөх нь ч бас өвдөнө, хоёуланд нь л эм уулгах болдог. Ерөөсөө бүх зүйл дээр хамт, бас адилхан байдаг нь ихэр хүүхдийн онцлог юм уу даа” хэмээн ярьлаа.

Зочны маань байр байдал нэлээд даруухан, намуухан төрхтэй. Гэхдээ өөрт нь тулаад ирсэн асуудлыг торох юмгүй шийдвэрлэх ноён нуруу, амьдралын ухаантай нэгэн санагдсан. Түүнээс ихэр ураг тээх нь ээж хүнд хэр ачаалалтай байдаг бол. Танай хүн ядарч төрдөг үү? Хэмээн асуухад:

“Манай хүн дархлаа сайтай, нэг их ядарч зүдэрлээ гэж намайг зовоодоггүй ээ. Ер нь төрөх үед янз бүрийн хүндрэл гарлаа гэж сандаргаж байгаагүй. Мэдээж хэрэг ихэр ураг тээнэ гэдэг илүү ачаалалтай байлгүй яах вэ” гэв. Эхний хоёр төрөлтөөрөө дөрвөн хүүтэй болсон тэд дахиад ихэрлэнэ гэж төсөөлөө ч үгүй гэдэг. Сумын эх баригч эмч “Бас ихэр байгаа даа” гэхэд нь энэ удаа тоглосон байх гэж ойлгоод нэг их ач холбогдол өгөөгүй. Харин аймгийн төвөөс ЭХО-ны эмч ирэхэд дахин харуулчихаад бас л итгэсэнгүй өнгөрч. Сүүлд 7-8 сартайд нь дахиж үзүүлээд “Гарцаагүй ихэр юм байна” гэдэгт итгэсэн тухайгаа яриад” сургуулийн цонхоор алсыг ширтэн, энэ хувь зохиолдоо үнэхээр сэтгэл хангалуун явдгаа хэлсэн юм. Увс аймгийн  Наранбулаг суманд ихэр хүүхдүүдтэй айл цөөнгүй ажээ. Гэвч эднийх шиг дараалан ихрүүд төрсөн тохиолдол байхгүй гэнэ.

“Энэ тохиолдол суманд байтугай Монголд ховор байх гээд ихэр хүүхдүүдийн хувцас, гоёл сонголтын тухай, олон хүүхэдтэй айлын аж байдал, ачаалал үүрэх нөхцөл зэргийг тодрууллаа:

 “Хүүхдүүд бага байхад би ажилтай, ээж нь өглөө босоод л хамаг ачааллыг нуруундаа үүрдэг байлаа. Ихрүүдийнхээ хувцсыг ижилсүүлж сонгох хэрэг гарна. Хоёр том хүү маань биеийн харьцаа нь өөр учраас түүгээрээ ялгардаг. Бусад нь адил өмсгөлтэй болохоор хоорондоо булаацалдана. Бие биенийгээ хазах, чимхэх гэх мэт асуудал энүүхэнд шүү дээ. Харин санхүүгийн хувьд дөрвөн хүүхэд сургуульд явж байна. Мэдээж ачаалал үүрнэ ээ. Хүүхдүүд ер нь шуугиантай, энэ мэт нарийн ширийн асуудлууд байна. Том болох тусам гайгүй болж байна л даа. Манай гэрийн гол хүнс боорцог. Олон хүүхэдтэй айлд хүнс амархан дуусна. Хөдөө амьдардаг тулдаа идэш хоолонд санаа зовохгүй, илүү зардал багатай болоод байдаг юм. Долоо хоногт хоёр түмпэн боорцог хийхгүй бол манайханд хүрэхгүй шүү дээ” хэмээн хэлээд инээмсэглэв.

 Хотод ирсэн хойноо ихэр хүүхэдтэй гэр бүлд төрөөс анхаарал дэмжлэг үзүүлдэг эсэх талаар мэдээлэл эрж хайхад ... нэг удаа 1 сая төгрөг олгодгоос өөр онцгой зүйл үгүй байлаа. Тэрээр эхний дөрвөн хүүхэд нь хүү байсан болохоор сүүлийн төрөлт дээр бас  л эрэгтэй хүүхдүүд гарч магадгүй гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэнэ. Харин охин байгаасаа гэдэг хүслээ дотроо хадгалжээ. Одоо бол хүсэн хүлээсэн охин үрсээ энгэртээ тэврээд алхаж яваадаа “Тэнгэрийн умдаг атгасан юм шиг л баярладаг” хэмээн сэтгэлээ нээсэн юм.

Энэ хүртэл ярилцаад олон хүүхдийн аав, түшигтэй хань, мөн удирдах албан тушаал хашиж яваа түүнээс гэр бүлийн бүрэн бүтэн байдлын тухай үнэлэлт дүгнэлттэй явдаг тухайг нь, мөн хөдөө орон нутгийн аж амьдралын тухай асууж тодрууллаа.

Тэрээр: Гэр бүлийн тал дээр надад хоёр юм бодогддог. Зөвхөн хүн ам олонтой газарт ч элдэв асуудал тулгамдаж байгаа хэрэг бус сум орон нутагт мөн л төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тэр нь ах дүү, төрөл садны цусан холбоотой хүмүүс хоорондоо гэрлэж цус ойртох явдал юм. Хойшид энэ хэвээр байвал янз бүрийн эмгэгтэй хүүхэд төрөх вий. Хоёрдугаарт, нийгмийн өөрчлөлтийг дагаад, цахим хэрэглээнээс хүмүүс маш буруу үлгэр дууриал авч байна. Орчин цагийн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тогтвор суурьшил муутай болж байх шиг анзаарагддаг. Охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, залуу хосууд салж сарних, хэрүүл маргаан хийх зэрэг асуудлууд түгээмэл байна. Ялангуяа “Эрчүүд архи ууж, эхнэр хүүхдэдээ агсам согтуу тавих, эмэгтэйчүүд нь цахим ертөнцөөр аялж болж бүтэхгүй янз бүрийн зүйлтэй холбогдох, хар бараан мэдээлэлд хэт автах” зэрэг асуудал их байгааг хаа хаанаа анхаармаар санагддаг. Монгол орон минь ийм сайхан өргөн уудам нутагтай, хэдхэн сая хүнтэй. Гэр бүлүүдэд чиглэсэн бодлогууд шаардлагатай. Ялангуяа санхүү, мөнгө хүрэлцэхгүй байдал гэр бүлүүдэд нэлээд асуудлын үндэс болдог нь анзаарагддаг. Манай Увс аймаг бол МАА-гаас өөр орлого багатай. Бусад аймгууд шиг уул уурхай байхгүй. Тиймээс эрчүүд ажил хайж ийш тийш явахад ард нь гэр бүлийн бүрэн бүтэн байдал алдагдаж, амьдралын эрхээр хүмүүс бие биенээсээ холдсоор байна. Гэр бүл, эхнэр хүүхэд, эцэг эхээсээ хол байгаа хүн тэнд мөнгө олж, энд амьдрал ахуй нь явж л байдаг. Гэтэл эргээд гэр бүлийн элэг бүтэн байдал, халуун уур амьсгал, алдсан он жилүүд юугаар ч нөхөгдөхгүй. Тэгэхээр засаг төр сум орон нутагт ажлын байр олноор бий болгох, ард иргэдээ ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах боломж нөхцөлөөр хангахыг бодлогоор дэмжээсэй гэж хүсдэг. Манай сум 4000 гаруй хүн амтай. Гэтэл төрийн албан хаагч, үндсэн ажилтай 120-иод хүн л байна. Бусад нь малчин, ихэнх нь бараг ажилгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлье гэхээр хүн ам цөөн учраас зардлаа нөхөж чадахгүй байх шиг. Бараг бүх хүмүүс банкны хүүтэй зээлтэй. Гараад ажил хийе гэхээр хүртээмжтэй ажлын байр алга. Эрх биш зарим нь боломжийн хэдэн малтай айлд мал хариулна. Тэр нь улирлын шинж чанартай. Энэ мэт асуудал их байна. Ялангуяа манай баруун хязгаарт. Энэ бүс нутаг бол цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас МАА дээрээ л түшиглэж байна. Харин хөдөөд нэг давуу тал байгаа нь цэвэр агаартай, утаа тортоггүй, эрүүл хүнстэй, экологийн хувьд аюулгүй орчин байна. Хэрэглэж байгаа мах, сүү, цэвэр сайхан” хэмээн ярилаа. Энэ зуурт зочны маань гар утас дуугарч, ажлаас нь шавдуулж байгаа бололтой байсан тул, гэргийтэй нь цөөн хором ярилцаад, зураг авах ажлаа амжуулан зочдоо үдэхээр болов...

Д.Анхбаярын гэргий Б.Цэрэннадмид “Дуу хөгжмийн багш” мэргэжилтэй. 2004 онд Соёлын коллежийг төгссөн. Өдгөө 15 дахь жилдээ нутагтаа багшлаж байгаа энэ эмэгтэй бол бүсгүй хүн бүрт тохиогоод байдаггүй ховор хувь ерөөлийн эзэн. Зол заяагаар ирсэн 6 сайхан үрсээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ сумынхаа олон хүүхдэд урлагийн боловсрол олгохоор эрдмийн өргөөнд буцалсан их ажилтай эзэгтэй. Нас 40 хүрч байна гэх авч насандаа баймгүй овор багатай, дуу нь цангинасан гялалзуур бүсгүй ихрүүдийнхээ нэгийг аавд нь тэврүүлчихээд ширээний ард инээмсэглэн суув...

-Амаржих бүртээ ихэрлэ­дэг ховор хувь ерөөлтэй эмэгтэй­тэй танилцаж бай­гаадаа маш их баяртай байна. Ихрүүдийн ээж байх онцгой мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцана уу?

-Ер нь л их гоё мэдрэмж. Ийм хувь тавилантай л юм байлгүй /Инээмсэглэв/. Хоёрын хоёр хүүхдийг зэрэг өсгөх нь нэг талаасаа хэцүү ч нөгөө талаараа их сайхан. Хүүхдүүдээ дагуулаад гадуур явж байхад их содон харагддаг юм шиг байгаа юм. Хүмүүс их гайхна, “Хөөх, ихрүүд юм уу гээд л сонирхоод, бараг барьж, тэвэрч үзье” гэдэг. Харин сумынхан маань дасчихсан болохоор нэг их хачирхдаггүй болсон.

-Ихрүүдийн аав ээжүүд бие биеэ нэг насаараа гараас нь хөтөлж, хамт алхах хань минь гэж итгэх хүртэл ямар зам туулцгаасан бол?

-Багаасаа л хэн хэнийхээ сэтгэлд дотно байсан. Одоо бодоход сургуульд байхдаа анх шохоорхож дурласан байх. Наймдугаар ангиа төгсөөд хоёр тийш явсан. Манай нөхөр Увс аймгийн төвд үлдсэн. Миний хувьд айлын найман хүүхдийн дунд охин, дороо нэг охин, зургаан эрэгтэй дүүтэй. Олон эрэгтэйчүүдтэй хамт өссөн. Тиймээс манайхан намайг дураар минь эрхлүүлдэг, гэр орноосоо хол явж үзээгүй хүүхэд байлаа. Найм төгсөөд аймгийн төвд сурахаар дотуур байранд орсон ч гэрээ санаж уйлаад 1-р улирлын амралтаараа гэртээ очоод эргэж яваагүй. Аав ээж “Буц” гэж гуйгаад аргаа барсан. Тэр жил гэртээ өнжив. Дараа жил нь аав намайг Ховд аймагт амьдардаг дүүгийндээ суулгаж, би тэнд сургууль төгссөн. Ховдод 10-р ангид орж байхад миний хань Ховдын багшийн сургуульд сурахаар ирсэн. Ахын маань хашаанд тэдний хамаатных ч байдаг байлаа. Ингээд нэг жил Ховд аймагт ойр амьдарч, хамт сурчихаад, 10 төгсөөд би буцаад явсан, манай хүн сураад үлдсэн. Тэр үед л манай нөхөр намайг үерхье гэж гуйдаг, би шийдтэй хариу өгч амжаагүй хоёр тийш яваад, намайг оюутан болсноос хойш үерхэж дотноссон. 2004 онд сургуулиа төгсөж ирээд, гэр бүл болцгоосон. Нөхөр маань надаас хоёр жилийн өмнө төгсөөд ажиллаж байлаа.

-Анх ихэр ураг тээж буйгаа мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Анхны жирэмслэлт болохоор юу ч мэдэхгүй, ихэр гэж төсөөлөө ч үгүй явж байгаад аймгийн төвд ЭХО-д харуултал ихэр гэж сонсон, итгэж чаддаггүй байсан. Нөхөртөө хэлсэн чинь бүр гайхсан (инээв). Дараагийнх нь бас ихэр байлаа. Сүүлд хоёр охиноо мөн л ихэр гэдгийг сонссоноос хойш дахиад хүүхэд төрүүлсэн ч ихэр л төрөх юм байна гэсэн бодол бодоод байдаг болчихсон.

-Ихэр хүүхдэд зориулсан тусгай дом байдаг гэж сонссон. Ер нь ихрүүдээ өсгөхдөө түүртдэг үү?

-“Ихэр хүүхдүүдийн энергийг салгахгүй бол бие биенээ дагадаг жамтай гэх зэрэг лам нар, настай хүмүүс янз бүрийн зүйл ярьдаг л байсан. Манайх эхний хүүхдүүд дээрээ тэр бүгдийг их анхаарч сонсдог байлаа Дахиад ихэр гарснаас хойш тоохоо больсон. Арчилж өсгөхдөө л анхааралтай, сайн асарч тойлох хэрэгтэй, тэгвэл аяндаа болдог гэж боддог болсон. Би анхны ихрүүдээ хийсвэрээр, сүүлийн дөрвөн хүүхдээ жамаараа төрүүлсэн. Гэхдээ хоёр охиноо тээж байхад даралт ихдээд хавагнаад хэцүүдэж байж төрсөн болохоор дахиад төрвөл хоёр ихэр л гарах байх гээд халгаад л байна. Хоёр хүүхэд асрахад хэцүү, мөн хүүхдээ хөхөөрөө сайн цатгаж чаддаггүй байсан. Эднийгээ ингэний сүүгээр угжиж хүн болгосон. Түрүүчийнхээ хүүхдүүдийг яаж тээснээ хүн амархан мартчихдаг юм байна лээ. Хоёр охин дээрээ би ёстой үгээ хэлж байсан (инээв). Манай хадам аав, ээж малтай хүмүүс, бас байнга хажууд байгаад байж болохгүй, мал руугаа явна. Амаржаад энд аав ээжийнхээ гэрт бараг сар байсан. Хүн их хэрэг болно. Гэртээ очоод бас л хадам ээжийгээ авчраад, хоёр охин уйлахаар хоёр нь тэвэрнэ, хоёр нь хоолыг нь хийнэ. Одоо бол манай том хүүхдүүд түрүүлээд хичээлдээ яваад л өгнө. Хоёр охиноо хувцаслаад, хооллож ундлах гээд надад ажил ундарна аа. Хоёрын хоёр хүүхдийг зэрэг босгоод бие засуулж, гар нүүрийг нь угаагаад, үсийг нь самнана. Нэгийг нь хувцаслаад тавьчихна, нөгөөхийг нь хувцаслах хооронд нэг нь халууцаад бархирна. Янз бүрийн юм их болно. Гэхдээ манай сургуулийн захиргаа хичээлийн хуваарийг минь нэг, хоёрдугаар цагаас хойш тавьж өгдөг. Тэр нь бас их тус нэмэр болдог. За тэгээд ажил дээрээ очно, ер нь ихэнх цагийг сургууль дээр өнгөрөөдөг. Их ажилтай үед хоёр хүүхдээ авч гэрт хүргээд, буцаад ажил руугаа явна. Найз нөхөд, сургуулийнхан маань “Та тулдаа л энэ олон хүүхэд, ар гэрээ зэрэг зэрэг авч явж байгаа байх” гэдэг л юм. Хөндлөнгөөс харахад бас ачаалалтай санагддаг юм шиг байгаа юм. Гэхдээ би чинь хөдөлгөөнтэй, шаламгай, хажууд түшигтэй хань, сайхан аав ээж байна. Нэг их түүртээд байдаггүй ээ. Энэ дашрамд ихрүүдийг маань өсгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр талынхаа аав ээжүүдэд маш их баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна. Бидний үрсийг хүн болгож өгсөн буянтнууд. Бид ийм л хувь тавилантай. Хоёр аав, хоёр ээждээ их талархаж сууна. Мөн одоо ч гэсэн нэг эмээ байдаг. Манайд хоноод, өнжөөд яг л өөрийнх нь төрүүлсэн хүүхэд шиг бидэнд ханддаг сайхан буурал бий.

-Ихэр хүүхдүүдийн ааш араншин өөр байдаг уу? Та л хэн бүхнээс илүүтэйгээр хүүхдүүдийнхээ зан төлвийг нарийн анзаардаг байх.

-Ажиглаад байхад өөр санагддаг. Бид хоёр ихрүүдийнхээ нэгийг нь өөрсдөө аваад, нөгөөг нь аав ээжийнд байлгана. Багад нь нааш цааш их явсан. Гэтэл аав ээжүүдийн дэргэд өссөн нь илүү хэрсүү, бидний дэргэд өсгөсөн нь жаахан дураараа ааштай байх шиг анзаарагддаг. Настай хүмүүс дээр өссөн хүүхэд цаанаа л өөр зан ааштай, бүр нэг төлөвшчихдөг бололтой юм. Аливаа асуудалд их нухацтай ханддаг. Хүмүүс ихэр хүүхдүүд адилхан шүү л гэдэг юм. Гэхдээ бүх юм нь ижилхэн өсдөггүй юм байна. Жингийн хувьд ч ялгаатай, төрөхдөө ч том жижиг гарна. Тийм болохоор жижгийг нь бид хажуудаа авна, томыг нь аав ээждээ өгөөд л асруулдаг байсан. Одоо бодоход ер нь том биетэй нь бараг ах нь гэдэг байдал ажиглагддаг шүү.

-Аль ч талаас нь бодоход олуулаа байх сайхан. Хүн эрдэнийг ихэрлүүлэн төрүүлээд, сайн сайхан өсгөнө гэдэг энэ улсдаа оруулж байгаа үнэтэй хувь нэмэр. Үеийнхэндээ, залуу охидод хандаж хэлмээр санагддаг зүйл байдаг уу?

-Болж өгвөл олон үр хүүхэдтэй, өнөр болоорой. Биднээс хойш үр хүүхдүүд л нэг нэгэндээ хань түшиг болно шүү дээ. Гэтэл сүүлийн үед олон хүүхэд гаргах дэмий гэсэн хандлага түгээмэл болж. Бидний хувьд цөөн хүүхэдтэй байя гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Олдсон, оноосон зургаараа л явж байгаа байх гэж боддог. Хүүхэд шуугисан гэр халуун дулаан уур амьсгалтай сайхан шүү дээ. Манай хүн бол тэр дуу шуугианыг авч хэлэлцэх юм байхгүй. Харин би заримдаа “Бусдын хүүхэдтэй шуугилдаад л ядраад ирж байхад та нар битгий ингээд бай” гэж хэлдэг л юм. Би олон эрэгтэйчүүд дунд өссөн болохоор их эршүүд зантай. Тиймдээ ч дөрвөн хүүтэй боллоо, одоо ядаж л ганц охинтой болохсон гэж хүсч байсан. Гэтэл харин хоёр охинтой болоод сэтгэл минт ханасан. “Охинтой болохгүй бол яана аа” гэж би боддог л байсан. Төрөх нэлээд дөхсөн үед эмч нараас хүйсийг нь асуухаар хэлж өгдөггүй ээ. Хэлэхгүй байхыг бодоход дахиад эрэгтэй юм байна гэж бодоод явж байтал төрөхийн өмнөхөн "Нэг нь ямар ч байсан охин байна" гэж хэлэхэд нь маш их баярласан. "За ашгүй нөгөөх нь эрэгтэй байсан ч яахав" гэж боддог юм билээ. Түүнээс өмнө би дандаа эрэгтэй хүүхдийн хувцас харж явдаг байсан. Эрэгтэй хүүхдүүдийн хувцас сонгох амархан. Ихэвчлэн биеийн тамирын хувцас, жинсэн өмд, пүүз сонирхоно. Харин охин хүүхдэд хувцас сонгох ярвигтай байдгийг ойлгож байна. Ихрүүдэд ер нь юу ч сонгосон хос хосоор нь авдаг.

-Та бүхнийг харахад ийш тийш явна гэдэг багахан нүүдлийн дайтай л явах бололтой юм аа.

-Тийм ээ, одоо ч унаа тэрэгтэй болоод гайгүй болж байна. Ер нь бөөнөөрөө ийш тийш явахаар болбол хөнжил гудсаа ч ачаад явдаг. Зарим айлд олуулаа очиход ор дэрний хүрэлцээ муу байх вий. Айлд төвөг удах вий гээд нэлээд нүсэр явах үе ч бий.

Ийнхүү алс хязгаар Увс нутагт үрийн буян, ханийн заяагаа хайр сэтгэлээрээ ган бат гагнасан залуу хос эх орныхоо эзэн болсон үр удмаа өсгөн, өлгий нутгийнхаа хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулж, зол заяандаа талархан аз жаргалтай амьдарч буйг харах, мэдрэх сайхан байлаа. Эрхэм уншигч та ч бас “Монголын үрс маш олон болтугай” гэсэн билэг ерөөлийг өргөх буй за.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.