
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд

Тереза эх (1910 оны 8-р сарын 26-нд төрсөн)
"Калькутагийн адислагдсан Тереза" гэдгээрээ олонд танигдсан Тереза эх нь ядуусын дунд буян номын ажил хийж, Калькутагийн борчуудын хорооллоос Ромын Католик гэлэнмаа болсон эмэгтэй юм. 1950 онд тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн уяман өвчтэй, дүрвэгсэд, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сул дорой хүмүүст туслах зорилгоор "Буяны Номлогчид" (MOC)-ыг байгуулжээ. Өнөөдөр “Буяны номлогчид” 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.
Тэрээр 1979 онд Нобелийн Энхтайвны шагналын эзэн болсныхоо дараа 1980 онд Энэтхэгийн хамгийн өндөр иргэний шагнал болох "Бхарат-Ратна" цолыг хүртжээ.
Киран Мазумдар-Шоу (1953 оны 3-р сарын 23-нд төрсөн)
Киран Мазумдар-Шоу бол Энэтхэгийн тэрбумтан бизнесмен эмэгтэй бөгөөд Бангалорийн биотехнологийн IIM-ийн дарга, Biocon Limited компанийн дарга юм. Тэрээр Financial Times-ийн бизнес эрхлэгч шилдэг 50 эмэгтэйн нэг. 2015 онд тэрээр Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн жагсаалтын 85-д бичигдсэн байсан бол дахин 2017 онд Forbes түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн 77, 71-рт жагсаасан юм.
2014 онд, шинжлэх ухаан, химийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Отмер” алтан медалиар шагнажээ.
Индра Нойи (1955 оны 10-р сарын 28-нд төрсөн)
Индра Нойи нь Энэтхэг Америкийн бизнесийн удирдах ажилтан бөгөөд 2006-2018 онд Пепсико олон улсын компанийн тэргүүн болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо тэрээр цэвэр орлогын хэмжээгээр дэлхийн хамгийн том цахим худалдааны бизнес болох “Amazon” компанийн захирал юм. Индра Нойи дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйд тасралтгүй эрэмбэлэгддэг. 2014 онд, Forbes түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 13 эмэгтэйн нэгээр нэрлэсэн бол 2015 онд "Fortune"-н жагсаалтаараа 2-рт багтсан байна.
Арундхати Бхаттачария (1956 оны 3-р сарын 18-нд төрсөн)
Арундхати Бхаттачария нь Энэтхэгийн Төрийн Банкны (SBI) дарга байсан тэрээр дэлхийн хамгийн том 232 корпораци, нийт 460 тэрбум долларын хөрөнгийг удирдаж байжээ. Тэрээр Энэтхэгт төвтэй Fortune India 500 компанийг удирдсан анхны эмэгтэй болсон. 2016 онд Хатагтай Бхаттахаря Forbes-ийн хамгийн хүчирхэг эмэгтэйн 25-рт, Fortune-н Ази номхон далайн хамгийн хүчирхэг эмэгтэйн 4-р байрт жагсчээ.
Приянка Чопра (1982 оны 7-р сарын 18-нд төрсөн)
Приянка Чопра бол олон улсад нэртэй жүжигчин, дуучин, бүжигчин юм. Тэрээр 2000 оны Дэлхийн мисс тэмцээний ялагч, мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн элчин сайд болсон. Тэрээр хэд хэдэн улсын болон олон улсын шагнал хүртсэн бөгөөд 2018 оны Болливудын хамгийн өндөр цалинтай /16 сая орчим доллар/ жүжигчдийн нэг болжээ. Тэрээр 2015 онд АНУ-д нээлтээ хийсэн АНУ-ын Quantico телевизийн цувралд тоглосон.
Айшвария Рай (1973 оны 11-р сарын 1-нд төрсөн)
Айшвария Рай бол "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй"-н жагсаалтад бичигддэг, Энэтхэг, Холливудын олон кинонд дүр бүтээсэн жүжигчин юм. 1994 онд Дэлхийн миссийн титэм зүүснийхээ дараа, жүжигчний карьерээ эхлэхээс өмнө тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Рай нь Хинди, Англи, Тамил, Тэлугу, Бенгал хэл дээрх 40 гаруй кинонд тоглосон. Тэрбээр "Шилдэг жүжигчин шагнал"-ыг хоёр удаа хүртсэн юм.
Мэри Ком (1983 оны 3-р сарын 1-нд төрсөн)
Энэтхэгийн олимпийн боксчин Мэри Ком нь дэлхийн сонирхогчдын боксын 6 удаагийн аварга, Дэлхийн 7 удаагийн аварга шалгаруулах тэмцээн тус бүрээс медаль хүртсэн цорын ганц эмэгтэй боксчин юм. Тэрбээр мөн хөнгөн жингийн ангилалд /AIBA/ Дэлхийн эмэгтэйчүүдийн чансааны 1-рт бичигдэж байжээ. Мэри Ком нь 2014 оны Азийн наадам, 2018 онд нөхөрлөлийн наадмаас тус тус алтан медаль, 2012 оны олимпийн наадмын хүрэл медаль хүртсэн анхны Энэтхэг эмэгтэй боксчин юм.
Падмасри Уорриор нь тэрбум доллараар үнэлэгддэг АНУ-ын NIO компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Fortune сэтгүүл түүнийг "Хамгийн хүчирхэг" дөрвөн оддын нэгээр нэрлэснээс гадна "Хамгийн өндөр цалинтай" болон "Залуу, хүчирхэг" гэсэн ангилалд оруулжээ. 2001 онд тэрээр Ажилсаг эмэгтэй сэтгүүлийн "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлсэн эмэгтэй" шагналын эзнээр сонгогдсон зургаан эмэгтэйн нэг юм. 2014 онд Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн 71-рт жагссан бол 2018 онд Forbes-н "Америкийн шилдэг 50 технологич эмэгтэй” жагсаалтад багтжээ.
Навика Сагар Парикрама гэдэг бол Энэтхэгийн Тэнгисийн цэргийн эмэгтэй офицеруудын баг бөгөөд Энэтхэгийн барьсан INSV Tarini завин дээр дэлхийг тойрон аялж буй төсөлд хамрагдагчид юм. Энэ бол Энэтхэгийн анхны эмэгтэйчүүдийн баг дэлхийн бөмбөрцгийг тойрч буй явдал бөгөөд уг төсөл нь Энэтхэгийн засгийн газар “Эмэгтэйчүүдийн хүч”-нд найдаж, Тэнгисийн цэргийн хүчинд далай тэнгисийн завь үйл ажиллагааг сурталчлахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Авани Чатурведи (1993 оны 10-р сарын 27-нд төрсөн)
Авани Чатурведи бол Энэтхэгийн анхны эмэгтэй сөнөөгч нисгэгчдийн нэг юм. Тэрээр 2016 оны 6-р сард Энэтхэгийн нисэх хүчний сөнөөгчдийн цэрэг татлагад татагдсан. 2018 онд тэрээр МиГ-21 онгоцонд ганцаарчилсан нислэг хийж, Энэтхэгийн анхны эмэгтэй нисгэгч болжээ. Цэргийн Лейтенант Авани одоогоор IAF-ын агаарын баазуудын нэг дээр байрлаж байна.