МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09

Эрхэмсэг оршихуй

Эрхэмсэг оршихуй

Алтан гадас одонт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, МЭХ-ны дөрөв дэх дарга, Хүндэт Ерөнхийлөгч ЛУВСАНЧҮЛТЭМИЙН ПАГМАДУЛАМ

 

Их хотын төвийн нэгэн дүүрэгт, орц, орчин нь цэмцгэр, харваас эмх цэгцтэй хуучны орон сууцанд бууралхан үсээ ихэмсгээр хойш илэн, эрт цагаас энэ цаг хүртэл хэний ч өмнө ийм л эрхэмсгээрээ оршиж ирсэн болов уу гэмээр нэгэн настан нүүр дүүрэн мишээсээр угтлаа.

Энэ бол Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дөрөв дэх дарга, өдгөө тус холбооны ХҮНДЭТ ЕСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН нэгээр өргөмжлөгдсөн Л.Пагмадулам хатагтай юм.

Он жилүүд алсрахад түүх, үнэн, үлдэх дурсамж бүгд холдох ч, хаа нэгтээ тэмдэглэгдэн үлдсэн бичиглэл ард үлдэх олонд архивлагдан очдог жамтай. Үнэнтэй, худалтай орчлонд хэн нэгний тухай бичиглэл сийрүүлэх бүртээ үнэнд дөхүүлэхсэн, голтойхон байхсан гэх хичээнгүйлэлдээ цаламдуулж олон юм онгично...

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн өмнөх дугааруудад тус байгууллагын цаг цагийн удирдагч Д.Пагмадулам, Н.Янжмаа, С.Удвал хэмээх 20-р зууны шилдэг сэхээтэн эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлийг чадан ядан эмхэлж байсан бол энэ удаа 21-р зууны гол төлөөлөл, хувь ерөөлөөр та бидэнтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн аж төрж суугаа эрхэм хатагтайн хөдөлмөр зүтгэл, хайрлаж хүндлэм, бахархам он жилүүдийн дурсамж руу уншигч таныг уръя!

Түүний мэргэжил хүүхдийн эмч. 1958 онд Ленинград хот руу хүүхдийн эмчийн дээд сургуульд суралцахаар явахын өмнөх өдөр ханьтайгаа танилцаж, тэд зургаан жилийн итгэл, хүлээлт, хариуцлагаа 60 жил жаргаж ханилах үндэс болгожээ. Цэл залуухан хүүхдийн эмч сургууль төгсөж ирээд 1964 оны 7-р сард хуучнаар “Сайд нарын 2-р эмнэлэг”-т Хүүхдийн эмчээр хуваарилагдсан байна.

Ингэж түүний ажил амьдралын зам мөр Монголын эрүүлийг хамгаалах салбарт шан татаж, улмаар Монголын улаан загалмайн нийгэмлэг, Хотын эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч, Монголын хүүхдийн фондын гишүүн зэрэг олон байгууллагад тэрээр оюун санаа, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах болсон гэдэг.

Тухайлбал: 1973 оны 7-р сараас Эрүүлийг хамгаалах яаманд Эх нялхсын хэлтэс, газрын дарга, 1979 оноос Эх нялхсын газрын даргаар ажиллаж улмаар Монголын хүүхдийн фондын төв комиссын гишүүн, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч, Эрүүлийг хамгаалах яамны намын үүрийн товчооны гишүүний сонгуульт үүргийг гүйцэтгэж байгаад 1982 оны 2-р сараас 1990 оны 6-р сар хүртэл Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар ажилласан түүхтэй.

Дурсамж гэдэг тухайн хүний хэн байсныг, хэрхэн амьдарсныг тольдож болох олон олон он жилүүдийг өнөөдөрт татан авч ирэх эргэцүүлсэн, эмхлэгдсэн дурдатгал юм.

Цонхоор тусах нарны гэрэл зөөлөн буйдангийн булан түшлэгийг таатайхан ээсэн нарлаг өдрийн хугаст энэ эрхэмсэг хатагтайн Монголын эмэгтэй­чүүдийн байгууллагыг удир­­дан чиглүүлж ажилласан он жилүүдийнх нь дурсамжаар хамт аяллаа...

Тэрээр “Би Монголын эмэгтэйчүүдийн хорооны ажлыг С.Удвал даргаас хүлээж авсан. С.Удвал гуай Монголын төдийгүй олон улсад үнэ хүндтэй, ноён нуруутай, боловсрол чадалтай, нэрд гарсан удирдагч эмэгтэй байлаа. Урьд нь Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч гишүүн байхаасаа л С.Удвал даргатай чамгүй хугацаанд гар нийлэн олон нийтийн ажилд оролцож, үүрэг даалгаврыг нь биелүүлэн, хөдөлмөр бүтээлд нь шимтэж явсан. С.Удвал дарга “Эмэгтэйчүүддээ зөөлөн сэтгэлээр хандаж, харж үзэх хэрэгтэй. Мөн урьд өмнө хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаа улам баяжуулан төгөлдөржүүлэх, хүүхнүүдийнхээ аж амьдралыг сайжруулах, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэхэд түлхүү анхаараарай” гэж захиж байсан.

Тиймээс Монголын эмэгтэй­чүүдийн хороо тухайн үед Хуулийн сургуулийн н.Бүдханд багштай хамтран тухайн үеийн хууль эрх зүйн баримт бичигт эмэгтэйчүүдийн талаар тусгасан мэдээллүүдийг эмхтгэн ЗХУ-д хэвлүүлсэн. Ингээд аймаг хотууд, дүүргүүдийн эмэгтэй­чүүдийн зөвлөлүүдэд түгээн, Соёлч танхимдаа байршуулдаг байлаа.

Тухайлбал тэрхүү эмхтгэлд эмэгтэй хүн жирэмсний амралтын эрхээ хэдийд эдлэх вэ, мөнгөн тэтгэмжээ хэрхэн тооцуулж авах вэ, төрсний дараа ямар хугацаанд ажилдаа буцаж орох вэ, Хөдөлмөрийн тухай хуульд сурч боловсрох талаар хэрхэн заасан байна вэ гэх зэргийг нягтлан судалж эмхтгэсэн нь тэр” хэмээн өгүүлсэн юм.

 Манай зочин “Хүүхдийн эмч” хэмээх хүндтэй, хариуцлагатай ажилдаа зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүйн халдварыг эрт илрүүлж эмчлэх арга технологийг нэвтрүүлснээрээ, тухайн цаг үед Монгол улс нярайн эндэгдлийг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Түүний энэхүү амжилтын эх үндэс нь Эрүүлийг хамгаалах яаманд ажиллаж байхаасаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд идэвхи санаачилга гарган, 1979 онд Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан 21-р тогтоолыг батлуулж эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Хүүхдийн хэсгийг бэхжүүлэх, Хүүхдийн сүүний газар, Ясли, цэцэрлэг байгуулах төсвийг тусгуулж чадсан. Мөн Өнчин, ихэр хүүхдийн ясли, Хүүхдийн хоол тэжээлийн газар, Хүүхдийн сүүний газар байгуулах Сайд нарын зөвлөлийн 358-р тогтоол гарснаар, хүүхдийн хоол тэжээл бэлтгэн нийлүүлдэг мэргэжлийн байгууллага бий болсон түүхтэй ажээ.

Мөн Амаржих газар, хүүхдийн больницыг нэгтгэн Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний төвийг байгуулж, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх зэрэг олон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж хэвшсэн байна.

Ийнхүү Монгол ээж, хүүх­дүү­дийн эрүүл мэндийг сахин хамгаалагч түүнээс Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдах хугацаандаа өргөн дэлгэр газар нутагтай, тархай бутархай суурьшсан бүс нутгуудыг орхигдуулахгүйгээр эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, хамгаалах, эрүүлжүүлэх чиглэлд хэрхэн эмх журмыг тогтоож ажилласан туршлагыг нь сонирхоход: “Байгууллагынхаа залгамж чанарыг сайтар тогтоож, Монголын эмэгтэйчүүдийн хорооны ажлыг зохион байгуулахдаа анхан шатны нэгж болох сум, аймаг, район, хот, улсын гэсэн ангиллаар шат дараатай, удирдамж гарган явуулдаг. Ингэхдээ нам, захиргааны байгууллагуудыг татан оролцуулж, аливаа гүйцэтгэлийн үр дүнг хамтарсан багаар шалгахын зэрэгцээ аймгуудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тайланг жил болгон дүгнэж, “Тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг шалгаруулан шагнаж урамшуулдаг байсан. Аливаа ажлыг зохион байгуулахад удирдамж, шалгуур үзүүлэлт, үнэлэлт, үр дүн гэсэн дэс дараа маш чухал” хэмээн ажлаа мэддэг эзний ёсоор товч тодорхой хариулсан юм.

Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үеийн үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухай хэлэхдээ “Энэ байгууллага бүхий л цаг үед нам засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, бодит хөрсөнд буулгаж ажиллахад эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлан бүхнийг зохион байгуулж, бүсгүйчүүдийг боловсруулах, аливаа шинэ дадал хэвшил, эерэг зөв хандлагад идэвхтэй суралцуулах, хөгжүүлэхийг гол зорилгоо болгож ирсэн” хэмээн өгүүлсэн...

Тэрээр аливаа ажлын төлөвлөгөөг гаргахдаа Монгол эмэгтэй хүн бүрт хамаатай өргөн цар хүрээгээр сэтгэж, хүн бүхэн ээж болдог орчлонгийн жамыг дагах эх хүн бүрт ээлтэй орчин, аюулгүй нийгэм бүтээлцэхийг зорьж, зүтгэж ирсэн байна.

Үүний тод жишээ нь: Тэрээр тухайн цагийн Барилгын зургийн институтэд захиалга өгч, малчин эхчүүдийн “Амрах байр”-ны зураг төслийг гаргуулж Монгол улсын 18 аймгийн бүх сумдад нэгдсэн нэг стандарт бүхий АМРАХ БАЙРЫГ бүтээн байгуулжээ. Тухайн он жилүүдэд манай улсад нэгдэлжих хөдөлгөөн ид хүчээ авч, хүн бүр улс нийгмийнхээ өмнө төлөвлөгөөт эдийн засгийн хэм хэмжээг биелүүлэх хөдөлмөр бүтээл өрнөсөн, хамтын бүтээмжит он жилүүд байсан бөгөөд орон нутгийн 300 гаруй сумдад НЭГДЭЛ, САА эрчимтэй хөгжсөн... Малчин эмэгтэйчүүдийг амаржихын өмнө болон амаржсаны дараа 7-10 хоногт тус байранд байрлуулан асарч тэнхрүүлэх, гэртээ очих бүх зардлыг сум нэгдлээс гаргах зохион байгуулалтыг хийсэн.

Энэ нь малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, эмэгтэйчүүд гэртээ төрөх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэгдэх боломжийг нээсэн томоохон амжилт болж чаджээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч Дорноговь аймгийн Өргөн сумын дотуур байраар жишээлэн, үзүүлэх сургууль зохион байгуулж, бусад аймгийн төлөөлөгчдөд туршлага судлуулж байсан түүхтэй ажээ.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, ахуйн нөхцөлийг сайжруулахаар холбогдох яам, газруудтай хамтран болзолт уралдаан, аянууд зарладаг. Мөн Хотын барилга тресттэй хамтран барилгачин эмэгтэйчүүдийн хөдөлмөр, ахуйн нөхцөлүүдийг сайжруулах аян зарлаж ажлын хувцасны норм, нормативыг шинэчлэх, ээжүүдийг хүүхдээ хөхүүлэх боломжоор хангах, байгууллагуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах хөдөлгөөн өрнүүлж, тус цэцэрлэгт хүнд хүчир ажлаас чөлөөлөгдсөн ээжүүд богино цагаар ажиллах зохицуулалтыг хийж өгсөн нь олон зуун эхчүүдийн талархлыг хүлээж байжээ. Энэ талаар хамтран зүтгэгчид нь одоо ч эргэн дурсдаг, дээрх түүхийг Монголын эмэгтэйчүүдийн хороонд 1976-1993 онд Эх нялхасын асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байсан С.Рэгзэдмаа гуай тодотгон өгүүлсэн байдаг юм.

Эрхэм хатагтай Л.Пагмадуламаас -Та ажилтнуудаа хэрхэн удирддаг, ямар арга барилтай дарга байв? хэмээн сониучирхахад: “Би тийм ч чанга дарга биш. Ердийн цагт хэн бүхэнд аятайхан хандах хэрэгтэй. Харин ажлын цагт шаардлага өндөртэй байх зарчимтай хүн. Аливаа хүнийг зөөлнөөр аргандаа оруулж ажилладаг ч, зарчимч шаардлага тавьж ажил хийлгэнэ. Гэхдээ эргээд энэ хүний ард ямар асуудал байна. Яавал тайван амгалан ажлаа хийж болох нь вэ? гэдэгт нэлээд анхаарна. Тухайн үед миний удирдлагад Нярайн тасгийн ахлагч, сувилагч нар ажилладаг. Тэдний маань нөхрүүд ихэвчлэн тээврийн жолооч. Хөдөө гадаа их явна. Хань ижлээ эзгүйд эмэгтэй хүн гэр орноо дулаалж, барьж чадахгүй. Тийм үед тасагтаа хэвтэж буй хүүхдүүдийг бүгдийг хариуцаж үлдээд, ажилтнуудаа ээлж ээлжээр “Нэг нэгнийхээ гэр орны шалыг нь тавьж өг, дулаалгыг нь хийлцэж өг” гээд явуулна. Ардаа санаа зовох юмгүй болсон ажилтнууд эргээд ажлаа сайн хийнэ. Хүнтэй ажиллах гэдэг асар нарийн урлаг санагддаг аа” хэмээн хүүрнэсэн юм.

Түүнийг эмнэлэгт ажиллаж байхад “Пагмаа дарга өндөр учраас дээд хэсгээр арчаад л шороо тоос гаргаад ирнэ, өндөр цагаан чинь өлөн нүдтэй шүү” гэлцдэг байсан гэдэг. Энэ тухай тэрээр инээмсэглэн хуучлахдаа “Хүнд муулагдах нэг хэрэг. Харин ажлаа яг таг хийцгээчихээд хамт олноороо нүүр бардам сууж байх нь нэр төр юм” хэмээн хэлэх нь хариуцсан ажилдаа эзэн байх, нэрээ эрхэмлэн, төрдөө үнэлэгдэж явах “НЭР ТӨРИЙН УХААН”-ыг өөрөөрөө үлгэрлэсэн тэр үеийн сэхээтэн, удирдагч эмэгтэйн хэв шинж, дүр маягийг тодорхойлох шиг санагдсан.

Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн хороог удирдаж байхдаа хөдөлмөрчдийг хүлээж авдаг тусгай өдөртэй байсан талаараа эргэн дурссан юм. Уулын мод урттай богинотой, улсын дотор сайнтай муутайн нэгэн адилаар эмэгтэйчүүдийн байгууллагын даргатайгаа зовлон жаргалаа хуваалцахыг хүссэн хэний ч өмнө энэ байгууллагын үүд хаалга нээлттэй байсаар ирсний тод жишээ...

Нэгэн удаа залуухан бүсгүй “Би нөхөргүй, хоёр хүүхэдтэй, амьдрал хэцүү байна” гээд хүнд бэрх асуудал нэлээд ярьжээ. Харин түүний өмссөн хувцсыг ажвал тухайн үед 1 метр нь 36 төгрөгийн торгоор хийсэн цоо шинэ дээлтэй ирсэн байх тул “Чи ийм сайхан шинэ дээл өмссөн атлаа амьдрал хэцүү байна, юу юу ч үгүй гэж ярих хэр зохимжтой санагдана вэ?” хэмээхэд нь “Дарга аа! Намайг тантай уулзана гэхэд ах дүү нар маань мөнгө цуглуулж энэ дээлийг хийлгэж өгсөн юм. Эмэгтэйчүүдийн хороо гэдэг маш цэвэрхэн газар, муухай хувцастай очих ёсгүй” гэж зөвлөсөн тухай хэлж байсан гэх...

Энэ бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг, түүний удирдлагыг ард олон хэрхэн үнэлж хүндэлдгийг нь харуулсан жишээ хэмээн ойлгогдсон.

Мөн тэрээр “Эмэгтэй хүн ямар ч нөхцөлд өөртөө арчаатай, цэвэрч, байгаагаа арчилж тордоод цэмцгэр эдэлж хэрэглэдэг, гэр орон, нөхөр хүүхдэдээ халамж анхааралтай байх ёстой” хэмээн хэлээд хүүхдийн шээс үнэртүүлж ирсэн хүүхнүүдийг хүлээж авдаггүй, “Чи хэзээ шээсний үнэрээс салж чадна, тэр үедээ хүрээд ирээрэй” гэж захидаг байжээ.

1985 онд Монголын эмэгтэй­чүүдийн 5-р их хурлыг хуралдуулж, анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхжуулах, Ахуйн соёлжилтын танхим байгуулах, ахуйн соёлын арга зүйч нарыг бэлтгэх, найрамдалт харилцаатай орнуудын эмэгтэйчүүдийн бай­гуул­лагын туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг санаачлан зохион байгуулсан байна.

Мөн тухайн он жилүүдэд дээд байгууллагынхаа удирдамж зааврын дагуу эмэгтэйчүүд олноор ажилладаг үйлдвэр, аж ахуйн газрууд өөрийн хөрөнгөөр ясли, цэцэрлэгүүд байгуулсан. Эмэгтэйчүүд нөөц бололцоогоо дайчлан юмхнаар юм хийх арга ажиллагаанд суралцаж, хоёр жилд нэг удаа Эмэгтэйчүүдийн зөвлөлүүд “Үзэсгэлэн чимэглэлийн танхим”-д үзэсгэлэн зохион байгуулна. Сүлжмэлийн 1, 2-р үйлдвэрийн эмэгтэйчүүд хөдөлгөөн өрнүүлж, хаягдал өөдсөөр хүүхдийн оймс, цамц, ороолт малгай хийнэ. “Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа малчин эмэгтэйчүүддээ тэдгээрээс түгээдэг гол бэлэг байлаа” хэмээн эргэн дурссан юм.

Тэр ч бүү хэл “Орос руу оёдлын тэвнэ захин, хөдөө айлд цайлаад гарахдаа нэг том шүдэнз, хоёр том тэвнэ өгөхөд шар эсгийгээ хатгах тэвнэтэй боллоо гээд бүсгүйчүүд маань баяртай үлддэг байсан даа” хэмээн хуучилсан.

Ийн ярилцаад сууж байтал “Чи галын өрөөнд ороод сандлын бүтээлгийг нь хар даа” гэхэд элэгдэж хуучирсан ч чанар сайтайг илтгэх эд байсан нь энэ.

1984 онд бүсгүйчүүд үйлдвэрийн хаягдал ашиглаж хийсэн сандлын бүтээлэг ажээ.

“Торго уйлуулж, даалимба инээлгэнэ” сэдэвт аянаар үнэтэй торго гэлтгүй даавуу даалимбаар үндэсний дээл хувцсаа гоё сайхан урлаж өмсөхөд бүх нийтийг уриалж байсан бол “Тунгалаг цонх-Гоёмсог хөшиг” аяны хүрээнд айл бүрийг хөшигжүүлж байсан их ажлын өрнөлөө нүүр бардам хуучилж суугаа энэ эмэгтэй Монгол улс социалист нийгмийн хүн төвтэй бодлогоос Ардчилсан нийгэмд шилжих 1990 он хүртэл Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан чиглүүлсэн билээ.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, МҮЭ-ийн төв зөвлөлтэй хамтран эмэгтэйчүүдийн хөдөлмөр ахуй нөхцлийг сайжруулах олон нийтийн үзлэг явуулж, үйлдвэрийн 480 цехийн 2600 эмэгтэйн хөдөлмөрийн нөхцөлийг судлаад, 1200 эмэгтэйг хүнд ажлаас чөлөөлж, 177 соёлч танхим, 700 гаруй ариун цэврийн өрөө, бие засах газрыг стандартын дагуу тохижуулсан. Мөн барилгачин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг Сайд нарын зөвлөлийн хуралд танилцуулж, тогтоол гаргуулан, жирэмсэн эхчүүдийг хөнгөн ажилд шилжүүлэх, зохих ажил байхгүй бол төрөхийн өмнөх амралт авахаас 20 хоногийн өмнө тарифт цалингийнх нь 75 хувийг өгч амраах, хэрэв тэр эмэгтэй 20-иос дээш жил тухайн салбарт ажилласан бол бүтээл нормативын 25 хувийг бууруулаад, тарифт цалинг хэвээр олгодог болсон зэрэг нь тухайн цаг үед эмэгтэйчүүдийн хөдөлмөрт хандах хандлагад асар их өөрчлөлтийг авч ирж чадсан хэмээн ам бардам хэлж байсан юм.

Мөн хөдөө орон нутагт бог малын сааль сүүг ашиглахгүй байгааг анзааран ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүд, ясли цэцэрлэгийн эмэгтэй ажилтнууд, сургуулийн ахлах ангийнхны дунд бог мал саах хөдөлгөөн өрнүүлж, цагаан идээг нь боловсруулах ажлыг эхлүүлсэн нь Монгол улсын хүнсний хангамжийг сайжруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Мөн “Гэр ахуйн нөхөрлөл” аяныг 2-3 жил зохион байгуулж, “Соёлч өрх”, “Соёлч нөхөрлөл” гэрчилгээг олгон, аймаг, хот, сумдад 490 гаруй халуун усны газар байгуулсан байна. ЕБС-иудад “Тэргүүний эцэг эхийн зөвлөл-ийг шалгаруулж, “Охидын зөвлөл” байгуулан ажиллах заавар, сургалт, зөвлөмжүүдийг өгч, охидын кабинет, охидын эмчийг ажиллуулж байсан нь охидын ялгаатай хэрэгцээний талаарх асуудлыг тэртээ он жилүүдэд мэдэрч, ойлгож, зөвлөж тусалж байсны тод жишээ юм.

Мөн түүний ажил бүтээлийн бахархалт дурсамжид зайлшгүй багтах нэгэн сэдэв бол Хүүхдийн фондын хөрөнгөөс хүүхдийн биед таарч тохирсон стандарт хангах ор дэр, цагаан хэрэгсэл, яслийн хатуу зөөлөн эдлэлийг стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байсан нь Монгол хүнд, Монгол улсад зөв зохион байгуулалт, эмх журам хэрэгжвэл энэ ард түмэнд хийж чадахгүй ажил, биелэх боломжгүй мөрөөдөл гэж үгүй болохыг илтгэх мэт...

Тэрээр Улаанбаатар хотын баруун урд дүүрэг Яармаг орчимд 50 ортой хүүхдийн үлгэр жишээ больницыг, Налайх дүүрэгт 50 ортой амаржих газрыг бариулаад зогсохгүй ганц бие эцгүүдийн талаарх тулгамддаг асуудлуудыг судалж, чөлөө олгох, цалин олгох тогтоолыг Эрүүлийг хамгаалах яам, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Сайд нарын зөвлөл хамтран гар­гахад идэвхийлэн ажиллаж байжээ.

Тухайн цагт албан газар бүхэн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, тэр ч бүү хэл орон сууц, гудамж бүрт эмэгтэйчүүдийн зөвлөл хүрч ажил­­ладаг. Тэр бүхнийг зохион байгуулах ерөнхий удир­дамж, хөдөлмөр хамгааллын заавар­чил­гаа, зөвлөмжийг Монголын эмэгтэйчүүдийн хороо батлан боловс­­руулж, нэгдсэн чиглэл өгч ажилладаг байсныг эргэн дурссан юм.

Та Монгол улсын социалист нийгмийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн он жилүүд, эмх журам, ёс зүйт тогтол­цооны нэгэн гэрч. Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, үнэ цэнээр энэ улсад нэгэн үе сайхан нийгэм бүрэлдэн тогтсон байв. Харин өнгөрсөн 20-30 жил бид юуг алдсан, юуг оносон тухай 80 насны өндөрлөгөөс танд хэлэх зүйл байдаг л байх” хэмээн лавлахад:

   “Ардчилсан нийгмийн шинэчлэлт өөрчлөлтөөс бидэнд олсон ололт амжилт ихээ. Хүн бүрт сурч, хөгжих боломж бололцоо илүү нээлттэй болсон. Дэлхийн хөгжлийг нүдээрээ үзэж, судалсан залуус эргэж ирээд олон өөрчлөлт шинэчлэлтүүд хийж байна. Харин алдаа нь, манай улс зах зээлийн нийгэмд шилжлээ гэж хүн бүр мөнгө олоход хамаг анхаарлаа тавьсан. Аав ээжүүд “гахай үүрээд” ганзагын наймаанд явсны ард эзэнгүй үлдэж өсч бойжсон хүүхдүүд өнөөдөр насанд хүрсэн байна. Зөв буруугийн ялгамж багатай өссөн бүтэн нэг үед хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйлийг л хэн маань хэлж өгсөн бол доо гэж дор бүрнээ бодоцгоомоор... Үр дагаварыг өнөө­дөр хэн хүнгүй л харж, сэтгэл эмзэглэж байгаа байх. Мөн үг  хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө гэдэг хэдийгээр сайн боловч анархист үзлийн нөлөөгөөр, хүн хүн дур зоргоороо авирласнаас аливаа үнэт зүйлс, зохистой харилцаа, хэм хэмжээ, уламжлал соёл алдагдах болсон нь анзаарагддаг. Тэгэхээр одоо хүнээ хүмүүжүүлж, хүн чанартай, сайхан сэтгэлтэй, бусдыг өрөвддөг хойч үеийг бэлдэх ажил маш их дутаж байх шиг ажиглагддаг. Ахмадыг хүндлэх, үгийг нь сонсдог байх, эцэг эхээ хүндлэх, хайрлах энэрэх, ядарсан нэгэндээ туслах хүмүүжил ёс зүйгээрээ монголчууд өөрийн гэсэн үнэт нандин өв уламжлалтай байсан ард түмэн шүү” хэмээн учирлав.

Гэртээ суусан ч гэзгээ шуун, эмх цэгц, нягт нямбайн үлгэрийг хавь ойрынхондоо хачин сайхнаар харуулах эгэл агаад эрхэмсэг энэ эмэгтэй 1989-1990 онд олон нийтийн байгууллагууд, гадаадын дипломатын газрын төлөөлөгчдийг урьж “Элбэрэл сан”-г байгуулах ажлыг санаачлан /сүүлд Энэрэл сан нэртэй болсон/ дэмжлэг шаардлагатай нийгмийн бүлгүүдэд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.

1990 оны цагаан морин жил Сайд нарын зөвлөлийн хурлаар тус санг байгуулах тогтоол батлуулж, Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд энэ тухай албан ёсоор зарлаад гарч ирэхэд улс оронд Ардчилал шинэчлэлийн салхи сэвэлзэн Сүхбаатарын талбай дээр залуус цуглаан зохион байгуулж "Улстөрийн товчооны бүх дарга нар огцор, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Залуучуудын байгууллага, Үйлдвэрчний эвлэлийг ч татан буулга" хэмээн шаардаж байсан гэдэг.

Ийнхүү залуу халуун нас, хөдөлмөр бүтээлийнхээ алтан он жилүүдийг Монголын эрүүлийг хамгаалах салбар, эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан чиглүү­лэхэд хоёргүй сэтгэлээр зориулсан тэрээр “Гэртээ ч тухлах завгүй хөдөлмөрлөж явах ард минь аав ээж,  хань нөхөр маань ар гэрийн бүх асуудалд санаа зовох зүйлгүй ажиллах боломжоор бүрэн хангаж үр хүүхдүүдийг минь өсгөж өндийлгөн, сургаж хүмүүжүүлж өгсөн учраас 1990 онд тэтгэвэртээ гараад, ач зээ нараа харах ажилд ухамсартайгаар шилжсэн” хэмээн хэлээд, зургийн цомгоо эргүүлж суулаа.

1957 онд ЗХУ-д сургуульд явахынх нь урьд орой Химийн багш Билэгтээр нь анхны болзоонд дуудуулсан тэр залуу насны хань нь болж, өдий хүртэл 60 жил жаргаж ханилахын үлгэрийг үзүүлж яваа энэ гэр бүл 1961 онд 5-р сард том охин Солонгыг, 1964 онд удаах охин Туяагаа, 1971 онд бага хүү Хурцыгаа өлгийдөн авчээ. Түүний хань Монгол улсын ардын багш Г.Шилагарди биднийг ярилцдаг өдөр шавь нарынхаа урилгаар лекц уншихаар явсан байлаа.

 Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 

 

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.