
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

"Хилчин эмэгтэйчүүдийн холбоо"-ны /ХЭХ/үндэс суурь хил хамгаалах байгууллагад 1947 оноос эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан ажилтан ажиллаж эхэлснээр тавигдсан бөгөөд энэ талаар баримт материал хадгалагдан үлдсэн байдаг.
Хилийн ба дотоодын цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн албан ёсны орон тоо 1976 онд батлагдан анхны даргаар хошууч Г.Даариймаа томилогдон эмэгтэйчүүдийн дунд зохиогдох ажлын чиг үүргийг тодорхойлж ,тодорхой болгосон түүхтэй.
Хошууч Г.Даариймаа нь хилийн ангиудад эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, хэсгүүдийг байгуулж, ажиллах журмыг боловсруулж, тэднийг удирдлагаар ханган, анги нэг бүрт хүрч ажиллаж, байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэн ач холбогдолыг нь таниулах эхлэл тавигдсан.
НАХЯ-ны үйлдвэрчний эвлэл 1981 онд байгуулагдсанаар эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Үйлдвэрчний эвлэлийн даргаар хошууч Д.Дүүриймаа томилогдон улмаар 1989-1991 онуудад Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992 оноос ахлагч Т.Эрдэнэчимэг халааг нь авч ажилласан.
Дэд хурандаа Г.Наранцэцэг 1996 онд "Хилчин эмэгтэйчүүдийн холбоо"-г байгуулж, тэргүүнээр нь ажиллан эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн зохион байгуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэн 1998 онд улсын бүртгэлд төрийн бус байгууллагаар бүртгүүлж, МЭХ-ны гишүүн байгууллага болсон байна.
Хилчин эмэгтэйчүүдийн холбооны 1, 2 дугаар чуулга уулзалтыг зохион байгуулж улмаар 2011 онд ХЭХ-ны тэргүүнээр дэд хурандаа Л.Лхагвацэрэн сонгогдсон. Хилийн отряд ангиудын эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийг ажил үйлсээр нь дүгнэж, үйл ажиллагааг нь сурталчилан, “Хилчдийн гэр бүлийн хөгжлийг дэмжих 2012-2016 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж МЭХ-ны гишүүн байгууллагын дундаас ажил үйлсээрээ 1-5 дугаар байруудыг эзэлж, хилчин эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг үнэлүүлэх гарааг тавьсан.
Хилийн отряд ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, хилчин эмэгтэйчүүдийн ээлжит сонгуулиар 2014 онд ХЭХ-ны тэргүүнээр дэд хурандаа Б.Баярмаа сонгогдон эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийг харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах чиглэлээр үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж, МЭХ-ны гишүүн байгууллагуудаас Хилчин эмэгтэйчүүдийн холбоо ажил үйлсээрээ тэргүүлэн танигдах боломжийг бүрдүүлсэн.
Хилчин эмэгтэйчүүдийн холбооны ээлжит сонгуулиар 2016 онд дэд хурандаа Д.Дагийсүрэн холбооны тэргүүнээр сонгогдон хилчдийн гэр бүлийг дэмжих, алслагдсан хилийн отряд, заставт байгаа хилчдийн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжих, төрөл бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдан амьжиргааны түвшингээ дээшлүүлэх чиглэлээр холбоо үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан.
Холбооны тэргүүнээр хошууч О.Бадмаа 2018 онд сонгогдож, холбооны удирдах зөвлөл, 31 салбар зөвлөлийг удирдан ажиллаж байна.
Холбооны зорилго:
Хилчин эмэгтэйчүүдийн эрх ашгийг илэрхийлэх, хилчдийн гэр бүлийн хөгжлийг дэмжих, хил хамгаалах байгууллагын хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
-Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, дэмжин үйл ажиллагаанд нь үнэлгээ дүгнэлт өгч, зохих чиглэл, заавар зөвлөмжөөр хангах;
-Байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж дэмжлэг үзүүлэх;
-Хилчдийн гэр бүл, хилчин эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх;
-Хилчдийн гэр бүл, хилчин эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, орлого нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь тусалж дэмжих;
-Олон улсын хүмүүнлэгийн болон нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрийг салбар зөвлөлүүдээр дамжуулан хэрэгжүүлэх, бусад байгууллагуудтай холбож үйл ажиллагааг дэмжих сүлжээг бий болгох;
-Хилчдийн хөгжил, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн иргэд, байгууллага хамт олон, зөвлөл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг урамшуулж, холбогдох байгууллагуудад уламжлах, олон нийтэд сурталчилах.
-Гишүүддээ зориулсан сургалт, мэдээлэл, уулзалт зөвлөгөөн, туршлага солилцон гадаад, дотоодын аяллыг зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.