МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
8 цаг 28 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2020 оны 03 сарын 30

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

МЭХ-ны УЗГ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ХЗДХ-ийн Дэд сайд асан В.УДВАЛ:

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, улстөр судлаач, эрх зүйн болон удирдахуйн ухааны мастер В.Удвалтай ярилцлаа. Тэрээр Монгол улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан Монголын шилдэг хуульчдын нэг агаад, оюутны ширээнээс ажлын талбарт дөнгөж хөл тавьсан тэр л үедээ МЭХ хэмээх энэ байгууллагатай хувь заяагаар холбогджээ...

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны /МЭХ/ түүх гэдэг энэ улсын тусгаар тогтнол, өвөг дээдсийн маань хөлс хүч, цус, нулимс, амиараа дэнчин тавин бидэнд бүтэн, бүлээн хүлээлгэж өгсөн өмнөх үеийнхний түүх дурсамж, дурдатгалтай салшгүй холбоотой. Хүн ардын зүрх сэтгэлд нандин оршдог үнэ цэнэтэй энэ байгууллагын УЗ-ийн гишүүнээр ажиллана гэдэг хувь заяаны тохиол болов уу.

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн түүх бол Монгол улсын түүхийн нэг хэсэг юм.

Тэртээ 1924 оны 11 сард Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэхэд эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхээ хуулиндаа тусгуулж, баталгаажуулж чадсан. Энэхүү түүхэн гавъяаг бүтээхэд онцгой үүрэгтэй оролцсон нэгэн бол МЭХ-ны шавыг тавьсан Д.Сүхбаатар жанжны гэргий Нэмэндэйн Янжмаа бөгөөд тэрээр “Эрийн боол, гэрийн зарц мэт үзэгддэг манай эмэгтэйчүүдийг Европын улсуудын нэгэн адил соёл гэгээрэлд хөтөлж байгаа эрэгтэйчүүдийн тус дэмд баяртай байна” гэсэн ерөнхий агуулгатай илтгэл хэлэлцүүлж байсан гэдэг. Өнөө цагт дэлхий дахины ярьж буй жендэрийн асуудлыг Монгол Улс Ази тивийн бусад улсуудаас хамгийн түрүүнд ярьж, Европын орнуудын дараахан Үндсэн хуулиараа тунхаглаж чадсан юм. Тэр ч утгаараа 95 жилийн түүхийн хугацаандаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо хүйсийн тэгш эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн бөгөөд бидний энэхүү тэмцэл улс орны хувь заяа, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой.

Энэ түүхт байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоно гэдэг нь миний хувьд хувь заяаны тохиол, Монголын эмэгтэйчүүдийн төлөө санаа тавьж ирсэн бодлогын асуудлыг шийдэхэд  оролцох бодит боломж юм даа.

-Өнөө цагт бид “Жендэрийн тэгш байдлын тухай” гэдэг гадаад үг хэллэгээр яриад байгаа болохоос Монгол эмэгтэйчүүд зарим улс орны бүсгүйчүүдтэй харьцуулахад хамаагүй илүү эрх, эрх чөлөөтэй, арга билгийн хуулиар тэгш эрхээ сануулж чаддаг, өвөрмөц соёлтой шүү дээ.

-Нэг талаасаа тийм. Монголын эмэгтэйчүүд хамтын байр сууринд хүрэх гэж үеийн үед олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Түүний үр дүнд “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”-ийг 2013 онд УИХ-аар батлуулж чадсан. Энэ нь гэр бүл, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаанд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүйсээр ялгаварлахгүй байхыг хуульчилсан түүхэн үйл явц. Өнөө үед хүйсийн тэгш эрхийн асуудал нь дэлхий нийтийн бодлого зорилготой уялдаж байна. Тогтвортой хөгжлийн 2030 зорилтын тавдугаарт жендэрийн асуудал орсон нь үүнийг тод харуулна. 2015 онд дэлхий дахин Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэсэн. Тус зорилтод мөн энэ асуудлыг оруулж байсан бөгөөд Монгол Улс үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдийг дэмжих асуудал дээр учир дутагдалтай байгаатай холбоотой. Эмэгтэйчүүд бид илүү эрхийн төлөө биш тэгш эрхийн төлөө зорьдог. Гэтэл хамгийн ойрын жишээг хэлэхэд тэгш эрхийн төлөө явж буй эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхэд хамаарах хуулийн заалтуудыг УИХ-ын эрэгтэй гишүүд дэмжихгүй унагаах тохиолдол олон. 2008 оны сонгуулиас зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиас эрэгтэй гишүүдийн санаачилгаар 30%-ийн эмэгтэйчүүдийн квот тогтоосон заалтыг авч хаясан. Дараа нь 25%-ийг мөн л эрэгтэй гишүүдийн санаачилгаар 20% болгосон. Иймээс МЭХ бүх шатанд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах хүчин чармайлт гаргах хэрэгцээ байсаар байна гэж үзэж байгаа.

-Таныг Монголын ард түмэн хуульч, улс төрч эмэгтэй гэдгээр мэднэ. Харин МЭХ-ны “Гал тогоонд” хэрхэн холбогдсон түүхээсээ хуваалцвал?

-1981 онд ОХУ-ын Иркутскийн, Улсын Их Сургуулийн Хуулийн факультетыг төгсч ирээд, Увс аймгийн Хуулийн хэлтсийн ахлах зөвлөхийн орон тоонд хуваарилагдсан. Удалгүй Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймгийн салбар зөвлөл болох аймгийн намын хорооны Эмэгтэйчүүдийн тасгийн дарга н.Бадам гэж хүн аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн  тэргүүлэгчээр ажиллахыг зөвлөж, “Тувагаас ирэх зочдын орчуулагчаар ажилла” гэдэг даалгавар өгсөн нь энэ байгууллагатай холбосон анхны ажил маань байлаа. Тухайн үед Хуулийн мэргэжлийнхээ давуу талыг ашиглаж, эмэгтэйчүүдтэй холбоотой хууль тогтоомжийн эмхтгэл гарган энэ ажил маань нийт эмэгтэйчүүд, хуулийн хэлтсийнхэн, дарга нар, эмэгтэйчүүдийн байгууллага, намын хороо, захиргааны зүгээс нэлээд сайшаагдаж байлаа. Түүнээс хойш ажилдаа урамшин дараагийн олон ажлыг хийсэн дээ.

-Бараг 40 жилийн өмнөх эмэгтэйчүүдийн байгууллагын орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эргэн дурслаа. Тэгвэл өнгөрсөн он жилүүдэд Монгол улс юуг олж, юуг алдсан талаар эргэж дүгнэвэл?

-Өнгөрсөн хугацаанд бидэнд алдсан ч зүйл бий, оносон нь ч бий. Алдсанаас нь эхлээд яръя. Зах зээлийн харилцаа, ардчиллын мөн чанарыг бүрэн таньж ойлгоогүйн улмаас цоо шинэ орчинд бид их зүйлийг алдсан. Хувь хүний ёс зүйгээс эхлээд нийгэм, хүний төлөөх бүхэл бүтэн тогтолцоо, бодлогыг алдсан. Үүнд л би харамсдаг. 1992 оны үндсэн хуулийг батлах ажлын хэсэгт багтаж ажиллахдаа  арай ч ийм нийгмийг төсөөлж, зориогүй. Гэтэл өнөөгийн дүр төрхийг хараад бид маш том алдаа гаргажээ гэж боддог. Тухайн үед ёстой л өнөөдрийн бидний уриалан тэмүүлж буй “Илүү сайхан ирээдүйн төлөө” явж байна гэсэн итгэл сэтгэлээр гадны орнуудын хууль тогтоомжуудыг уншиж судалж, эрэл хайгуул хийн, орчуулж ойлгож явахад ирээдүй бидэнд сайхан харагдаж байсан. Эргээд бодоход манай улс ардчилал шинэчлэлийн бодлогоо зөв ойлгосон хүн хүчний дутагдалтай байсан. Асуудлаа сайн мэдэж ойлгосон, шинэ нийгмийг бүтээх, цогцлоох хүн цөөн байсан учраас бид алдаа гаргажээ гэж бодогддог. Өнөөдөр энэ улс оронд хувь хүний ёс зүй уналтад орж, нэгэнт бүрэлдсэн эмх журамт тогтолцоог алдчихаад байна. Юунд зорьж эхэлсэн бэ гэдгээ эргэж харж чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Олсон зүйл үүнээс илүү гэдгийг энд дурдах ёстой.

-Таны нас, туршлагаас үзвэл нийгэмд өөрчлөлт, зөв үзэл хандлагыг суулгана гэдэг хүнд ажил уу?

-Таван жилийн өмнө би “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганд оролцогчдод нэг зураг харуулж байлаа. Агуулга нь ангалын ирмэг дээр ирсэн хулгануудад нэг нь ийшээ орж болохгүйг анхааруулж буй утга санаатай. Бид яг одоо ийм ангал дээр ирчихсэн байна. “Эмэгтэйчүүд л манлайлал үзүүлж ямар нэгэн юм хийхгүй бол улс орон маань яг энэ ангал руу унах гэж байна” гэж анхааруулж байсан. Хандлагын зөв тогтолцоогүй болсон. 1990 оны хуулиар 1960 оны үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа чухал өөрчлөлтүүдийг хийж байсан. Тэр нь “Бүх шатны төлөөлөгч, депутатууд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж, ажлаа тайлагнана, буруу үйлдэл хийсэн бол тухайн хүнийг эгүүлэн татна” гэсэн зүйл заалт орж байсан юм. Гэтэл шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үедээ түүнийг оруулаагүй. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, хариуцлага хэрхэн тооцох вэ? гэдэг зүйл ингээд үндсэндээ байхгүй болсон. Тэр бол маш том алдаа. Үндсэн хууль гэдэг ганц л буруу зүйл заалт, цэг, таслал дутуу орох юм бол улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй. Ингэж бид хариуцлагын тогтолцоог хуульчилж чадаагүй учраас дур зоргоороо авирладаг зөвхөн өөрийгөө боддог нийтлэг эрх ашиг гэдэг юм байхгүй болсон ийм нийгмийг бүтээжээ. Нийтлэг эрх ашиг гэдэг үнэт зүйлтэй байж тусгаар тогтносон Монгол Улс хөгжинө. Тийм зүйл байхгүй бол бусдын хараа хяналтад орно гэсэн үг л дээ.

-Та сая хэллээ. Монгол улс хариуцлагын тогтолцоогоо алдсан гэж... Уучлаарай таныг хардаж байгаа юм биш, гэхдээ энэ улсын хариуцлагын тогтолцоог сулруулах, мартагнуулах гэсэн гаднынхны лобби байсан болов уу гэж харддаг. Та тэр багт ажиллаж байсан хүний хувьд  юу хэлэх вэ?

-Би бас тэгж боддог. Гадаад улсуудын хуулийг хуулбарлан маш олон хууль гаргаж байна. Жишээ нь манай улс өнөөдөр Ард нийтийн санал асуулгын хоёр хуультай болчихсон явж байна шүү дээ. Гаднынхны хийж байгаа зүйл, бодлогыг санаатайгаар сөрж зогсох тэнхээ мэдлэг, оюун санааны үнэт зүйлтэй хүмүүс дутмаг. Яагаад би эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдож, эмэгтэйчүүдийн нийтлэг эрхийн төлөө хичээж зүтгэдэг вэ гэхээр өнгөрсөн он жилүүдэд эмэгтэй гэдэг хүйсийнхээ хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа ч, эмэгтэй улс төрч \МАН-ын УЗ-ийн гишүүн байсан\-ийн хувьд ч ямар нэг байдлаар хууль бус зүйлийн шахаанд орох, тойргийн гадна үлдэх зэргээр эмэгтэй удирдагчийн шийдвэр гаргах бололцоог хаадаг тэр нөхцөл байдлыг өөр дээрээ мэдэрсэн учраас өнөөдөр залуучуудыг ухааруулж, миний дараагийн үеийн охид эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө илүү олон дэвшилтэт зүйл санаачилж, залуус маань түүнийг хийгээсэй гэж хүсч, чадах мэдэхээрээ тусалж, дэмжихийг хичээдэг.

Нийгмийн хандлагыг өөрчилнө, хөгжүүлнэ гэдэг өөрөө асар их тэвчээр. Саяхны жишээ гэхэд Сүхбаатарын талбай дээр суулт зарласан иргэн Б.Болороогийн шударга үнэний төлөөх тэмцлийг дурьдахгүй байх аргагүй. Энэ хүний үзэл санааг олуулаа нэгдэж дэмжвэл Монгол улс хөгжинө. Харамсалтай нь нэгдэж чадахгүй байна. Энэ мэт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй олон асуудлыг МЭХ зангидаж, өөрсдөө урд нь манлайлж өөрчлөх шаардлагатай, ингэж ч ажиллаж байгаа. Буруу тийш явж байгаа нийгмийг дараагийн үедээ үлдээмээргүй байгаа учраас гэртээ ач зээгээ харж суухаас илүү нийгмийн дунд ажиллах дуртай.

Мэдээж хэрэг өнөөгийн нийгэмд оносон зүйл бас байлгүй л яах вэ. Хүн бүр үгээ хэлэх эрх чөлөөтэй болсон. Хэлсэн үгний минь төлөө намайг шахдаг ч “Хууль тогтох, хууль боловсруулах үйл явц ном журмаараа ийм байдаг юм шүү” гэдгийг хэлэх боломжтой байна. Энэ нь эрх чөлөө юм.

-МЭХ дараагийн үедээ бид ямар ирээдүй, ямар нийгмийг бүтээж үлдээх вэ гэдэгт анхаарч, чадах хэмжээгээрээ нөлөөллийн ажлууд хийж байна. Томоор яривал эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй албан тушаал хуваарилалтад эмэгтэйчүүд бие биеэ хэрхэн дэмжих вэ? Хүчирхийлэлгүй нийгмийг хэрхэн бүтээх вэ? гэдэгт бодлогын түвшний санал санаачилгуудыг боловсруулж байна. Та энэ байгууллагын УЗ-ийн гишүүн, хуульч, улс төрч хүний хувьд Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хуульд эмэгтэйчүүд хүүхэд хамгаалалд ээлтэй ямар зүйл заалтуудыг тусгуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг хуваалцана уу?

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны зохион байгуулсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганаас гурван үндсэн бодлого чиглэл гарсан. Энэхүү бодлогын нэг нь Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал. Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ бодлогыг барьж авч чиглүүлж явахгүй л бол аль нэг намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ч юм уу, шинэ тутам байгуулагдсан  үндэсний хэмжээнд сүлжээгүй ТББ ийм том агуулгыг нэгдсэн системд зангидах боломж хязгаарлагдмал. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд олноор оруулах нь улс орны хөгжилд маш чухал гэж үздэг. Тэр үүднээс сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш эрхийг суулгах, жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэх мэт олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Дэлхий дахин юуг хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл эмэгтэй хүний ялгаатай, байдлыг тусгайлан авч үзэх шаардлагатай гэдгийг. Ялгаатай байдал гэдэг нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, өсгөхөөс эхлээд, зан чанар, хандлагын хувьд ч маш олон ялгаатай өгөгдөлтэй. Энэ бүхнийг олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөөд хууль тогтоомжид эрх, хэм хэмжээг нь суулгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах түвшинд квот тогтоох нь илүү эрхийг хуульчилж буй хэрэг биш ялгаатай байдлыг нь тэнцвэржүүлж буй хэрэг гэж үздэг. Манай улс ч энэ байдлыг үндэсний хууль тогтоомждоо оруулах шаардлагатай. Яагаад бид үүнийг хөндсөөр байдаг вэ гэвэл амаржсан эхэд тулгамддаг асуудлыг төрөх мэдрэмжийг огт амсаж үзээгүй эрчүүд төлөөлж шийдэхээр буруу, эсвэл дутуу шийдвэр гаргачихаад байна. Тиймээс ялгаатай байдлыг бие сэтгэлээрээ мэдэрдэг хүн шийдвэр гаргах төвшинд ажиллах нь хүүхэд эмэгтэйчүүдэд ээлтэй нийгэм бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс бид маш олон хуулиудад үүнийг шингээх хэрэгтэй. Жишээ нь УИХ-ын 76 гишүүний шийдвэр гаргах хувьд эмэгтэйчүүдийн тоог хүргэх шаардлагатай. Хүүхэд эмэгтэйчүүдтэй холбоотой нийгмийн асуудлыг шийдэхэд одоо байгаа болон өмнө нь байсан эмэгтэй гишүүдийн тоо үнэхээр дутаад байна. Тийм учраас зөв шийдвэр гарахгүй байна.

Хоёр дахь бодлогын асуудал нь: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилт 2030 он гэхэд ядуурлыг тэглэнэ гэсэн зорилт олон улсад ч УИХ-аар баталсан баримт бичигт ч байгаа. Энэ зорилтод хэрхэн хүрэх вэ. Ядуу хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл  эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргах бодлого хэрэгтэй. МЭХ энэ асуудалд бодлого барьж, эмэгтэйчүүдийг сургах, хөгжүүлэх, мэдээлэлжүүлэх, чиглүүлэх ажлуудыг хийж байна. МЭХ-ны хөдөө орон нутгийн салбар зөвлөлүүд тухайлбал Завхан аймагт эмэгтэйчүүд гар аргаар эсгий шаахай, цүнх, малгай, пальто зэрэг бүхий л зүйлсийг хийж байна. Боловсруулсан бүтээгдэхүүнээ зардаг сүлжээтэй болж байна. Энэ маш чухал асуудал. Ингэж байж алхам алхмаар бид урагшилна. Өнөөдрийн хийж хэрэгжүүлж буй ажлаа улам дэмжиж чанарыг нь сайжруулаад гадаад зах зээл рүү гаргахад анхаарч эмэгтэйчүүдийнхээ эдийн засаг, амьдралын чадварыг дээшлүүлэх ядуурлаас гаргах идэвхийг нэмэгдүүлэх, итгэл өгөхийг зорьж байна. Түүнчлэн бид “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулга уулзалтаар яригдсан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудлаа бодлогын түвшинд гаргаж тавина. Улс орны хэмжээний бодлого бол төрсөн хүнд халамж нэрээр багахан хэмжээний мөнгө өгөөд нийгмээс тусгаар, харилцаанаас ангид гэрт нь суулгаад байх уу, эсвэл түүнд хүүхдээ өсгөх, ажлаа хийх сонголтыг нь үлдээх үү гэдгийг зөв зохицуулах. Өөрөө хүсч байгаа хүн нь гэртээ суух, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүнийг ажиллуулах боломжоор хангах хэрэгтэй. Яагаад заавал залуу эмэгтэй гэртээ суух ёстой юм бэ, гэртээ сууна гэдэг хөгжлөөс хоцорно гэсэн үг. Гэтэл дэлхий маань “Хэнийг ч гээж үлдээхгүй хамтдаа хөгжих” уриатай, бид ч түүнийг хэрэгжүүлэхийн төлөө байна.

Гуравдугаарт: Бид хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг хүчирхийлэхийн эсрэг дуугарах, хөдлөх хүч нь эмэгтэйчүүд л байна шүү дээ. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж, буруутай үйлдэлд хариуцлага хүлээх механизмтай болох, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалахад анхаарлаа хандуулж байна.

-Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргүүд буурахгүй байна. Зарим хуулийн зүйл заалтууд хохирогчдод ээлгүй байх шиг анзаарагддаг. Энэ талаар хуульч хүний хувьд үгийг тань сонсмоор байна?

-Хүчирхийлэл их олон төрөлтэй. Бид бие махбодын хүчирхийллийн тухай түлхүү ярьцгаадаг. Тэгвэл бие махбодын, бэлгийн хүчирхийлэл, эдийн засгийн, сэтгэл санааны зэрэг маш олон хүчирхийлэлтэй холбоотой гэм буруугийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийн ялгамжтайгаар оношлож, хуульд суулгах шаардлагатай. Үүнд МЭХ санаачилга гарган ажиллаж буйг талархан, дэмжиж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль Монгол Улсад бий. Гэр бүлийн тухай хууль, эрүүгийн, зөрчлийн тухай хууль гээд олон ч хууль байна. Орхигдуулсан тодорхой асуудлыг нэмж тусгах шаардлагатай. Тэгвэл мөн энэ цагт газар авсан бас нэг хүчирхийллийн хэлбэр нь эдийн засгийн, улс төрийн хүчирхийллийг яах вэ. Улс төрийн хүчирхийлэл гэдгийг жишээлэхэд, нэр дэвшигчдийн 80% болоод эмэгтэйчүүд та бүхэн сонгуульд ороод ирээч гээд даапаалаад сууж байдаг. Гэтэл миний түрүүчийн хэлсэн ялгаатай байдлын тухай тэд яагаад бодож үзэхгүй байгаа юм бэ. Энэ нь улс төрийн хүчирхийлэл. Эмэгтэйчүүдийг 80%-хүртэл нэр дэвшүүлэхгүй байгаа тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь ч тодорхойгүй. Энэ болгоныг хариуцлагажуулах шаардлагатай.

Мөн МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн хамгийн түрүүнд барьж аваад шийдэл хайн хөөцөлдөж байгаа асуудал бол бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд оноох ял, түүний хугацааны ялгамжтай, хөнгөн байдлын тухай асуудал. Хөдөө орон нутагт ажиллаж явахдаа нэг жишээ дуулсан. Олон жил аавдаа хүчирхийлүүлсэн хүүхэд өнөөдөр 20 нас хүрсэн. Хар нялхаас нь насанд хүртэл нь хүүхдийг хүчирхийлчихээд тэр эцэг 25 жилийн ял авсан гэж байна. Энэ чинь хүмүүс бүр араатан шинж рүүгээ орсны жишээ. Ийм болсон нийгмийг өөрчлөхийн төлөө эмэгтэйчүүд илүү их сэтгэл тавьж ажиллана. Мэдээж эрэгтэй хуульчид ч их дэмжлэг болж байна. МЭХ-ны хуульчдын баг эрүүгийн хууль, зөрчлийн хууль, гэр бүлийн тухай хуульд ямар ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг судлан, санал санаачилгуудаа зохих ёсоор гаргасан. Жишээлбэл МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Эрүүгийн хуульд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах талаар уулзалт хэлэлцээр хийсэн. МЭХ-ноос Эрүүгийн хуулийн 12-р зүйл буюу Хүчиндэх гэмт хэрэг үйлдэгчид оноох зүйл ангид тэрхүү өөрчлөлтийг оруулах чиглэлээр дараах таван саналыг гаргаад явж байна.

1. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчийг насанд хүрсэн, насанд хүрээгүй гэж хоёр ангилахыг эргэж авч үзэх. Учир нь 0-13 настай хүүхдийг бага насны хүүхэд гэж нэрлэн гэмтэнд оноох ялын бодлого нь чанга байх атал 14-18 настай хүүхдийг биологийн хөгжлөөр нь ялгаварлаж, гэмт хэрэгтэнд хөнгөн ял оногдуулдаг байдлыг таслан зогсоох.

2. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн тохиолдолд ялын доод хэмжээг нэмэгдүүлэх /Санкц бүр дээр

3. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээдийн ялыг биеэр эдлүүлэх /Магадланд хамруулдаггүй байх, өршөөл, уучлал үзүүлдэггүй байх;

4. Хүчингийн гэмт хэрэгт өртсөн хохирогчид бие махбодын хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг байх

5. 12.4 дүгээр зүйл буюу Ажлын байран дахь бэлгийн дарамтын тухай зүйл заалтыг тус хуульд эргүүлэн оруулж хүчин төгөлдөр болгох гэхчлэн тусгах ёстой санал санаачилгуудаа гаргасан.

Мөн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийн асрамж халамжтай холбоотой асуудлыг бид орхигдуулж болохгүй. Хүчирхийллээс дайжин халамжийн газарт ирж байгаа хүүхэд олон. Эцэг эхчүүд нь ч хүүхдээ авчирч хаяад явж байна. Тахиа шиг энд тэнд очиж “өндөглөөд” явдаг ухамсаргүй эцэг эхчүүд ч чамгүй бий. Үүнд  өмнөх үеийн бид нарын буруу ч бас байгаа байх. Тэдэнд эцэг эх байхын үүргийг нь ойлгуулаагүй. Зүгээр л халамжлах ёстой гээд орхичихсон улсын бодлогын буруу ч бий. Гэтэл хувь хүний хариуцлага гэж юм байх ёстой. Бид шүүхийн шийдвэр гарсан ч хүүхдийн мөнгөө төлдөггүй эцэг, эхчүүдтэй холбоотой гомдлын араас явсаар байна. Шүүх шийдвэр гаргаад хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй хүмүүсээр шүүхийн шийдвэр гаргуулан хөдөлмөр эрхлүүлж, тэр хөлсөөр нь хүүхдийн эдийн засгийн байдлыг нь сайжруулдаг байж болно. Мэдээж хэрэг хуульчлахгүй бол хүний эрхэд халдсан хэрэг болно. Гэр бүлийн тухай хуульд тухайн иргэдийн эцэг, эх байх үүргийг тодорхой заагаад энэ үүргээ биелүүлэхгүй бол тэтгэлэг өгөхөөс гадна, хөдөлмөр эрхлүүл гэж тусгах ёстой. 

-Хүний хөгжил, ухамсрын асуудлыг ямар бодлогоор чиглүүлэх нь зохистой гэж та боддог вэ?

-Бидний алдсан зүйлүүд дунд боловсролын асуудал хамгийн эмгэнэлтэй дүр зурагтай болсон харагддаг. Өнөөдөр бичиг үсэггүй хүмүүс ч олон болж. Нийгмийн харилцаанд орж чаддаггүй тэдгээр хүмүүс амьтан шиг өсөж үржиж байна. Социализмыг бид муулдаг. Гэтэл тэр цаг үед энэ улс хүн бүрийн боловсрол, эрүүл мэндийн төлөө бодлого хэрэгжүүлж байсан юм шүү. Дэлхийн хандлагыг харахад эрүүл мэнд, боловсролын асуудлыг төр хараанаасаа гаргаад байдаггүй. Хувийн сургуульд мөнгөө төлж боловсрох нь хүний эрхийн асуудал. Гэхдээ Монгол төрийн оршин тогтнох үндэс нь хүн ам. Тэр хүн амыг эрүүл, боловсролтой байлгах нь төрийн бодлого. Үүнийг бид хуулиар хамгаалж, хуулиар зохицуулж байх ёстой. Хүнтэй холбоотой асуудлыг хүний эрхийн хүрээнд шийдэлгүй орхиж болохгүй. Би 1995 онд Удирдлагын академийн багш байхдаа Шведэд очиж сургалтад хамрагдсан. “Ардчилал, зах зээлийн нийгэмтэй тэр улс тухайн үед социализмыг төгс төгөлдрөөр нь байгуулсан байна шүү” гэж бид гайхацгааж байсан.

Хүний хөгжлийг дэмжиж, хэрэгжүүлсэн оронд хүн эрүүл аюулгүй, эрх тэгш, жаргалтай амьдарч байна. Эмэгтэйчүүд бид үүний төлөө л ажиллаж байна даа.

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.