МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ

2020 оны 03 сарын 31

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ

Ховд аймгийн Цэцэг сумын иргэн Ц.Баттулга, Х.Лхагва нарын гэр бүл:

Ховд аймгийн Цэцэг сум хуучин Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны тэргүүн зэрэг тайж гүн Юндэндоржийн хоёрдугаар хөвүүн Маньбазарын хошуу байсан бөгөөд хожмоо Цэцэг нуурын хошуу гэгдэх болсон.

19 дугаар зууны төгсгөл 20 дугаар зууны эхэнд хошууны ардууд манжийн дарлал, хошууны ноёд, феодалуудын дарлалын эсрэг зарга тэмцэл, үймээн самуун үүсгэж, энэ нь эцэстээ нийтийн эрх чөлөөний тэмцэл болон хувирсан түүхтэй ажээ.

1932 оны сүүлчээр орон нутгийн сонгууль болж, засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөхөд Ховд аймгийн бүрэлдэхүүнд Цэцэг нуурын хошуу нь багтан орж Цэцэг сум болон өргөжин хөгжсөн.

Цэцэг сум нь Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт, Улаанбаатар хотоос 1335  км, Аймгийн төвөөс 225 км зайд байрладаг. Ховд аймгийн Мөст, Алтай, Дарви, Зэрэг болон Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.

Энэхүү хязгаар нутагт өвөл, хаврын заагт томилолт өвөртлөн зорчиж, хүн зоны заншил, аж байдлын онцлогийг сурвалжилж явахдаа нэгэн онцгой гэр бүлд зочлоод гарах завшаан тохиолдсон юм.

Энэ бол Ховд аймгийн Цэцэг сумын харьяат өндөр настан Цэрэнгийн Баттулгынх юм. Гэргий Хуягаагийн Лхагва үйл үртэст сайн, ааш ааль сайтайгаараа нутаг усандаа алдартай нэгэн байх агаад түүний тухай Ховд аймгийн Засаг даргын орлогч, МЭХ-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ч.Уранчимэгийн, нийтийн хурал дээр “Энэ суманд эр нөхрөө ТА хэмээн хүндэлдэг хоёрхон эмэгтэй байгаагийн нэг нь Хуягаагийн Лхагва гуай юм” хэмээн хэлсэн онцгой тодорхойлолт тэднийх рүү хөтөлсөн юм ...

Явуулын хүмүүс үдшээр зочлоход настан орсон гарсанд ундтай цайтай, хөдөөх түмний заншил ёсоор ид, уу, амарч тухал хэмээсээр угтсан ч бид зам хол, зорьсон ажил яарууг тайлбарлаад товчхон ярилцаад хөдлөх болсон. Түүний хань Цэрэнгийн Баттулга 1946 онд төрсөн, цагтаа Монгол улсын Үндсэн хуулийг батлалцаж, анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай      Төрийн ордонд дурсгалын зураг татуулж явсан түүхтэй нэгэн ажээ. Тэрээр 1992 онд сум орон нутгаасаа Ардын их хурлын /АИХ/ депутатаар сонгогдон Нийслэл хотноо ирж төрийн үйл хэлэлцэж явжээ.

Гэргий Хуягаагийн Лхагва:

ОЛОН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ ХООЛ ХУВААСАН Ч ТЭГШ ХҮРТЭЭХ ЭМХ ЖУРАМ ХЭВШДЭГ

-Та есөн хүүхэд төрүүлж өсгөжээ. Эх хүний гавьяа, хүнээр хүн хийхийн ухаан Монгол эхчүүдийн хувьд их том философи байдаг. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн жаргал зовлон нь янз янз л байх. Та аж байдлынхаа түүхээс хуваалцаач?

-Манай олон хүүхэд бараг л жил дараалан гарсан. Тухайн үед бид нэгдлийн малчин, ид ажиллаж хөдөлмөрлөж байсан үе. Гадаа гарч малаа ч маллана, гэрт орж хүүхдүүдээ ч өсгөнө. Олон хүүхэдтэй гээд хэцүүдсэнгүй, болоод л байсан санагддаг. Нэг их зовж зүдэрч байснаа санахгүй юм аа. Хүн чинь тэгээд аахар шаахар юмыг цагийн эрхээр мартчихдаг даа.

Хүүхдүүд бага, бид нэгдлийн малтай, 500 хонь төллүүлж “Улсын аварга малчин” цол хүртэж байв.  Тухайн үед манай улс нэгдэл нийгмийн зохион байгуулалт сайтай, малчид малаа түрээсийн гэрээгээр харж маллан 100 эх хониноос 100 гаруй төл бойжуулж, малаас гарах бүх бүтээгдэхүүний ашиг шимийг 100 хувиас дээш авч байж л аварга болдог байлаа. Тэр их ажлын хажуугаар үрсээ өсгөөд, хүн хийгээд авсан, өдгөө манай том хүү 49, бага нь 33 настай. Есөн хүүхдийн маань гурван залуу нь хөдөө мал маллаж, гурван охин аймгийн төвд, хоёр охин хотод, нэг хүүгийнх маань манайхтай айл сайн сайхан л амьдарцгааж байна.

-Таны хань Үндсэн хууль батлалцаж төрд үүргээ гүйцэтгэсэн бол, та Алдарт эхийн 1, 2-р одон авч зохих ёсоор үнэлэмжээ хүртсэн сайхан түүхтэй гэр бүл байна аа.

-Төрийн сүлд, үр хүүхдүүдийн минь буян юм даа. Манай хүн АИХ-ын депутат болоод Улаанбаатар явчихсан, би ард нь хэдэн хүүхэдтэй өвөлжиж байлаа. Хань минь Үндсэн хууль батлалцаад, П.Очирбат Ерөнхийлөгчтэй зураг хөргөө авахууллаа гэсээр ирж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Гэтэл одоо би 68 настай, манай өвгөн 74-тэй. Бид нэг нутгийн, нэг багийн хүмүүс. 1970 онд би хөдөө мал дээр гарчихсан байж байтал манай өвгөн цэргээс ирээд л залуу улс ойртож дотносоод гэр бүл болсон. Тэр цагаас хойш хагас зуун жилийг хамт өнгөрүүлжээ. Хоёр биендээ итгэмжтэй, халамжтай явсандаа өдий хүртэл амьдарч ирлээ л дээ.

-“Эхнэр хүн эр нөхрөө хэрхэн хайрлаж хүндлэх ёстойн үлгэр жишээ”-г танаар онцолсон учраас бид энд ирсэн. Гэр орноо өнгөтэй өөдтэй авч явах ухааныг залуу бүсгүйчүүдэд зөвлөвөл та юу хэлэх вэ?

-Үр хүүхдээ өсгөнө, нөхрөө дээдэлж, хүндлэх, хайрлаж халамжлах гэдэг жам ёсны хэрэг ч хүний заншил хэвшил, гэрийн төлөвшил, ахмад буурлуудын сургаалаас их хамаатай санагддаг аа. Миний тухайд нэгнээ ажилд явсан ард халуун цай хоолтой, олигтой сайхан үгтэй угтахыг эрхэмлэдэг. Эр хүний гадаах ажил хүнд хүчир, түүний ард олигтой анхаарч, асууж сурж, цай хоолныхоо дээжийг хойш тавьж, хүүхдүүдээ халамжилна. Ойр зуурын ажил, мал тэжээсэн ч түрүүнд нь орж тэжээлээ тавих, хонь малд явахаар өглөө эрт гарахад нь морь унааг нь ч дөхүүлэх ч гэдэг юм уу чадах, хүч хүрэх ажилдаа тэр бүр өвгөнөө хөдөлгөөд байхыг хүсдэггүй. Бид ингэж л амьдарч ирсэн. Энийг л хайр халамж гэх байх даа.

-Та бүхний залууд, хөдөөгийн эмэгтэйчүүд ахуй амьдралдаа нэлээд арчаатай, хөдөлмөрч, эртэч, ер нь л юм юмыг амжуулж аж төрдөг байсан шиг санагддаг. Таны хувьд үйл үртэс их хийдэг үү?

-Тийм ээ, аяндаа л юм юмыг зэрэг амжуулах болдог. Хүүхдүүдийн тухайд нэг нэгнээсээ суралцаад явна. Олон хүүхэдтэй айл хоолоо хуваасан ч адил тэгш хүртээхээс эхлээд эмх цэгц шаардлагатай. Миний хувьд ээж хүний үүрэг, чадах чинээгээрээ л үр хүүхдүүдийнхээ өмсөх зүүхийг тордож урлана. Нөхөртөө дээл урлахдаа хамгийн сайхнаар нь, давхар давхар эмжээд, улам л гоёхыг хичээнэ. Малгай, үнэгэн лоуз ч хийдэг байлаа. Одоо ч оёно. Миний хараа ч гайгүй. Энэ дээлээ өөрөө оёсон. Залуудаа бол хүүхдүүддээ монгол гутал, дугараг гутал гээд төрөл бүрээр гутал, бойтог оёж өмсгөнө. Намартаа өвөл өмсөх хүний нэг нэг зузаан дээл, хаврын өдрийн уртад зун өмсөх нимгэн тэрлэгүүдийг даалимба, жигүүнэ, сатинаар оёдог байлаа. Тухайн үед хүний юм оёж өгдөг хүн ховор байлаа шүү дээ. Би бол хүүхдүүдийнхээ  дотуур хувцаснаас эхлээд өмд цамд, дээл гутал бүгдийг өөрөө оёдог байлаа. Өөрөө эсгээд л оёно. Одоо бодоход загвар энэ тэр гэж айхтар нарийн гаргадаггүй байсан байх аа. Том хүүгээ цэрэгт яваад ирэхэд нь эхнэр авах гэж айл хунарт хонох болно, аятай өөдтэй харагдаг гээд л хажуу талдаа канттай, гуятай дотоож оёж өгч байлаа. Кантыг нь гоё болгох гэж хийж өгч байгаа юм. Одоо дотоож эсгэж оёдог хүн байна уу? /Тас тас хөхрөн инээв/ Өнгөрсөн намар нэг хүүгийндээ хэд хоносон. Хавь ойрынхныг ажиглаад л байхад хүүхдэдээ бариувч оёж байгаа хүн алга. Жаахан бэлэнчлэх сэтгэлгээнд залуус маань нийтээрээ автаад байна даа.

-Та бүхний залуу насанд хөдөөгийн аж байдал ямархуу байв. Нэгдэл нийгмийн мал гэдэг нь үндсэндээ энэ улсын баялаг, хүн амын хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортод гаргадаг байсан байх.

-Тийм ээ. Аж байдлын тухайд нүүдэлчин малчдынхаа удамшлаар өвгөн бид хоёр нэгдлийн малаа маллаж хавартаа ойролцоогоор 100 ямаа 500 эм хонь төллүүлнэ. Шөнө тэнгэр муудвал нэг нь дэнлүүгээ бариад жижүүрлэж хононо. Олон малтай, мал төллөх үеэр хүний хэрэг их гарна аа. Хүүхдүүд нялхад гэрт орж ирж хүүхдээ хуурайлна. Гадаа гарч хурга ишгээ хөхүүлнэ. Малаа тэжээнэ гээд гүйхээрээ л ажилладаг байлаа. Дээрээ удирдлагатай, дарга нар ирнэ гэхээр их айна аа. Хотныхоо ноос, малын судас энэ тэрийг өглөө босоод сайн түүнэ. Тэгэхгүй бол дарга нар их эрт давхиад ирнэ. Шалгалтандаа унавал хурал дээр амны бай болж гүйнэ шүү дээ. Дээрээ захиргаатай улс сайхан байлаа. Одоо бол гудамжинд хүн унасан байхад яав ийв гээд татдаг хүн алга, цаг их хэцүү болжээ. Тэр үед бүтэн сайнаас бусад өдөр хүүхдийн даахи үргээх, өөр бусад баяр ёслол тэмдэглэх ч боломжгүй байлаа. Ажлын өдөр, ажлын цагийг ягштал баримтална.

-Эмэгтэй хүн төрж хөнгөрөх, хоёр яс сална гэдэг амаргүй. Зарим хүн олон төрөх тусмаа эрүүлждэг ч гэдэг. Та амаржих, тэнхрэхдээ түүртэж байв уу?

-Гайгүй ээ. Төрөхийн өмнө амрах байранд 10-15 хононо. Төрсний дараа мөн хэд хоног тэнхэрч аваад гэртээ харина даа. За тэгээд хөдөөгийн аж байдалд гараа хумиад суултай биш гэрт үлдсэн хүүхдүүддээ хоол ундыг хийж, өөрөө өөртөө гамтай байхыг л хичээнэ.  Хэт хүйтэн усанд гараа дүрэхгүй, хөлдүү мах хэрчихгүй байх гээд амьдралаас урган гарсан дэгийг баримтална. Харин өвгөн өглөө малдаа гарахаас өмнө хүүхдийн даавууг угаагаад тавьчихна, аргал түлш бэлдээд өгчихнө. За тэгээд шөл усаа хийж идээд өөрийгөө тэнхрүүлнэ шүү дээ.

-Ам бүл олуулаа байхын сайхан нь их биз?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд нэг нэгэндээ түшигтэй амьдрах сайхан юм аа. Залуу гэр бүлийнхэн бие биенээ хайрлаж хүндэлж нэг нэгнээ ойлгож амьдарвал амьдрал сайхан шүү. Нэгнээ гараад явахад араас нь хааччихав, яачихав гээд мөрдөж мөшгөөд байвал гэр бүл биш. Өвгөн бид хоёр энэ олон жил ханилахад хаа нэгтээ санаа зөрөлдөх юм гаралгүй яахав. Ажиглаад байхад би түрүүлж буулт хийнэ. Эрэгтэй хүн их чимээгүй. Хайр, халамжинд зөөлрөөд л байдаг.

-Та ханьтайгаа 50 жил тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбон аж төржээ. Айл гэр болж амьдарна гэдэг хэн бүхнээс их ухаан, хүндлэл шаарддаг. Ханийгаа эзгүй ард тэр хүний хамгийн үнэ цэнэтэй эрхэм чанаруудын талаар дурсвал?

-Манай хөгшин гүндүүгүй, олон цөөн үггүй, ажилч хөдөлмөрч хүн л дээ. Надад халамжтай, залуудаа бол ажлын түрүүнд л явдаг байлаа. Гадаа гарч хатуу хөтүүг нугална. Одоо хөгшин бид хоёр ач зээ нараа харж төвд суурьшаад 10-аад жил болж байна. Би жаахан хөл муутай болоод, ханийгаа л урдаа их зарах боллоо. Хүн чинь хүүхдүүдээ өсгөчихөөд, дараа нь тэднийхээ үр хүүхдүүдийг харах том үүрэгтэй болдог юм байна. Зуны цагт хөдөө гарч зусна. Үр хүүхдүүд маань баяр ёслол, наадмаар цуглана. Үр хүүхдүүд өсөж томроод айл болж өрх тусгаарлаад ирэхийн цагт тэднийхээ сайн сайхан явахыг харах эцэг эхийн хувьд жаргал болдог юм уу дээ.

Хань Цэрэнгийн Баттулга:

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ХУВЬ ЗАЯАГААРАА БАХАРХДАГ

Эрдэнийн чулуу мэт есөн амь тээж төрүүлсэн Х.Лхагва гуайтай ярилцаад замд гарсан бид найман сарын дараа эргэж холбогдлоо. Учир нь түүний хань Цэрэнгийн Баттулга биднийг очих үед эзгүй байсан тул гэрийн эзний амар мэндийг  эрж ийнхүү хөөрөлдлөө.

-Та Үндсэн хууль батлалцсан хөдөөгийн эгэл малчдын нэг. Тухайн үед нутгийн ард түмнээсээ сонгогдон Нийслэлд хөл тавьж төрийн хэрэгт оролцож явсан түүхээсээ хуваалцана уу?

-Би удам дамжсан малчин хүн. Тэр үеийн сонгуулийн тогтолцоо ард түмэнд ойр байж. Нутгийн ард олон 100 хувийн саналаар дэмжин, Ардын их хурлын депутат болгож билээ. Тэр Монгол төрийн Үндсэн хууль батлалцах үйл хэрэгт тохоон томилогдож, оролцож явсан хувь заяагаараа бахархан, баярлаж явдаг.

-Би танаас онцгойлон асуухыг хүссэн нь, аливаа хууль, шийдвэрүүдийг эцэслэн батлахаас өмнө Монгол орны уудам дэлгэр нутагт тархан суусан ард олны төлөөлөлд танилцуулж, бодит хөрсөнд хэр тохиромжтой буухыг нь ажиглаж, анзаарч, үгийг нь сонсох гэсэн Монгол төрийн мэргэн бодлого байж гэж ойлгосон...?

-Тийм ээ. Тэр үеийн сонгууль жинхэнэ утгаараа шударга ёсны зарчимд зангидагддаг байлаа. Эрэгтэй эмэгтэй хүн, шашин шүтлэг, мэдлэг мэдээлэлтэй гэж ялгахгүйгээр цаг үе, амьдралын нөхцөл байдлыг соргог анзаардаг, олны дунд үнэ хүндтэй, тухайн хүний бусдад хүлээн зөвшөөрөг­дөх, манлайлах нөлөөлөх чадамжийг нь харж, газар газрын удирдлагууд үнэлж дүгнэн шийдэж байсан юм болов уу гэж боддог. Түүнээс биш би их дээд сургууль төгсөөгүй, Улс төрийн мэдлэг гэхээс илүү амьдралын ухаан, цагийн өөрчлөлт, амьдралын арга, хөдөөгийн аж байдалд дассан, тодорхой ажлуудад хүч хөдөлмөрөө зохих ёсоор шингээн ажиллаж байсан л хүн. Тэгэхээр төр өөрөө хүний хөдөлмөр, итгэл зүтгэлийг үнэлж, үгийг сонсож байсан болов уу гэж бодож байна. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг шүү дээ.

-Тухайн он жилүүдэд танай гэр бүл нэгдэл нийгмийн малтай, та депутатын ажлаар гэрээс гараад явах нь их байж. Энэ олон хүүхдийг хүний зэрэгтэй хүн болгох, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэхэд мэдээж хэрэг эцэг эхийн нөлөө их. Аав хүн, өрхийн тэргүүний тухайд та тэдэндээ юу сургаж, ямар зарчим баримталдаг байсан бэ?

-Нээрээ эргээд бодоход манайх тэр хавьдаа хамгийн олон хүүхэдтэй нь байсан. Эр хүний хувьд би мал хөл, гэрээс гадуурх ажлаа амжуулна. Хөгшин маань гэр орныхоо ажлыг эмхэлж, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр маш их итгэл зүтгэлтэй ажилласан санагддаг. Хүүхэд ээж аавыгаа харж, дуурайж өсдөг тул гэр бүлийн харилцаа, тогтолцооноос л тэдний хойшид хэн болох нь тодорхойлогддог номтой юм шиг байна. Өнгөрсөн он жилүүдэд хань бид хоёр айхтар эв эвдрээд явсан зүйлгүй, бие биедээ итгэлтэй сэтгэлтэй явсных бидний есөн хүүхэд ийм тийм элдэв муухай араншингүй аятайхан л хүмүүс болж өссөн. Өдгөө есөн өрх айлын 30-40-өөд ам бүл болсон байна. Тэд маань ч ажил төрөлтэй, төр улсдаа итгэл найдвартай, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, аймаг, сумын аваргууд болоод явцгааж  байна даа.

-Аливаа айлын зочид “Эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг”. Хоёр биенээ хүндлэх, итгэл дүүрэн насан үүрд амьдрах гэдэг өнөөгийн залуу гэр бүлд тун чухал үлгэр юм. Хань ижлээ сонгохдоо та юуг эрхэмлэж байсан бэ?

-Аль ч нийгэмд байсан Монгол заншил бол аав ээжийн сургаал. Тэдний хүн таних, хүүхдээ чиглүүлэх, удам залгах, гал голомтоо бадраах зөв чигт хөтөлж өгсөн нөлөө их бий. Хүний хань ижлийг олох, хадмын хаяа    түшүүлж хүүгийнхээ замыг заах тал дээр энэ ард түмэн чинь их эртний ёстой. Ухаанаар ханддаг, чиглүүлдэг  байж л дээ. Бага залуудаа бол тэрийг мэдэх биш. Хань бид хоёр санаа сэтгэлээрээ нийллээ л гэж бодож ойртож дотносч явлаа. Эргээд бодохоор эцэг эхчүүдийнхээ ухааны цалманд бид амьдралаа бүтэн бүлээн байлгах, аливаа нугачаанд бүдрэлгүй үр хүүхдээ өсгөж, түмний дунд нүүрийг нь улайлгалгүй тэтгэж өндийлгөх хүч бядыг олж авч байж дээ гэж боддог. Миний тухайд бусдаас тэгтлээ их онцгойрохгүй ч Монгол хүний ёс жаягаар л амьдралаа авч явлаа. Хайр сэтгэл, ажил хөдөлмөрийн тал дээр хань бид хоёр хэн хэндээ сэтгэл итгэлээ алдаагүй өдий хүрсэн улс л даа.

 

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.