
2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 11

2020 оны 10 сарын 11

2020 оны 10 сарын 11
2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 08

2020 оны 10 сарын 08

2020 оны 10 сарын 07

2020 оны 10 сарын 07

2020 оны 10 сарын 06

2020 оны 10 сарын 06

2020 оны 10 сарын 06

2020 оны 10 сарын 06

2020 оны 10 сарын 05

2020 оны 10 сарын 05
2020 оны 10 сарын 21
2020 оны 10 сарын 22

2020 оны 10 сарын 21
2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс нэмэгдлээ
A PHP Error was encountered
Severity: Notice
Message: Undefined offset: 10
Filename: news/view.php
Line Number: 23
Backtrace:
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once
A PHP Error was encountered
Severity: Notice
Message: Undefined offset: 10
Filename: news/view.php
Line Number: 25
Backtrace:
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once
НҮБ эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улс чармайлт гаргахыг уриалав.
“COVID-19” цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн хөл хорионд байна. Олон улсын хамтын нийгэмлэг судалгаа дүгнэлт гаргаж, энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Анаторио Кутерриш өчигдөр мэдэгдлээ.
“Ковид-19 вирусын халдварыг даамжруулахаас сэргийлэх тусгаарлалт, хөл хорионы нөлөөгөөр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Иймд тахлыг дарахын зэрэгцээ нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг давхар анхаарч ажиллах нь зүйтэй. Учир нь дэлхий нийтэд сүүлийн хоёр 7 хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл мэдэгдэхүйц өссөн. Зарим улс оронд хүчирхийллээс зайлсхийж, туслалцаа үзүүлэхийг хүссэн эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Хүчирхийлэл дайны талбараар хязгаарлагдахгүй, эмэгтэйчүүд охид хамгийн олноороо, хамгийн аюулгүй байх ёстой гэр орондоо аюул хүчирхийлэлд ихээр өртөж байна. Гэрийн хорио, хөл хорио гэдэг цар тахлыг дарахад чухал нөлөөтэй ч эмэгтэйчүүд гэртээ хүчирхийлэлд өртөх гол нөхцөл боллоо. Зарим улсад орон нутгийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагууд санхүүжилт муутай, зарим нь хаагдсан, зарим нь ачаалал ихтэй байгаа. Тиймээс цар тахалтай тэмцэх, мөн эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чармайлт гаргахыг бүх улс оронд уриалж байна” хэмээн хэллээ.
МОНГОЛ УЛСАД:
ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, “Хүүхдийн тусламжийн утас 108” төвийн захирал С.Отгонсүрэн нар “Хөл хорио тогтоосноос хойш ахуйн хүрээний архидалт нэмэгдсэний улмаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 108 төвийн утсанд ирэх дуудлага эрс нэмэгдсэн. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өмнөх сарынхаас 30-40%-иар нэмэгдсэн талаар мэдээлэл гарсан байна. Одоогийн байдлаар бид 20 ортой хамгаалах байрандаа 33 хүүхэд хүлээн авсан байна. Өмнөх сард манай байгууллагад хоёроос дээш удаа дуудлага өгсөн 20 гаруй хүүхдийг байрны багтаамжаас шалтгаалан өөр байранд шилжүүлэн байршуулсан. Энэ мэтчилэн хорио цээрийн дэглэмийн үед хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч болох үндсэн нөхцөл ахуйн хүрээний архидалт гэдгийг онцлон хэллээ.
ИЙМД МЭХ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДСЭН ҮЗЭЛ САНААНЫ ХҮРЭЭНД АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЛЭХ ҮҮРГИЙГ ИРГЭНД БҮРТ УРИАЛЖ БАЙНА.
Мөн цахим талбарт орчуулагч А.Хонгорзулын орчуулсан загвар мэдээллийг үндэслэн дараах АЮУЛГҮЙН ЗӨВЛӨМЖ-ийг дамжуулж байна.
Та хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол итгэдэг хүндээ хандаж ТУСЛАМЖ ХҮСЭЭРЭЙ. Мөн дараах аюулгүйн зөвлөмж танд тус болно. Харин та хүчирхийлэлд өртөж буй хэн нэгнийг мэддэг бол ЗААВАЛ ТУСАЛНА УУ.
АЮУЛГҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨ:
1. ГБХ-ийн дуудлага хүлээн авах утаснуудыг тэмдэглэж аваарай. Цагдаагийн 102, ГБХ-ийн 107, хүүхдийн утас 108, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөөний +976-96 49 05 05
дугааруудад хандаарай.
2. Асуудал хүндэрсэн үед холбоо барьж болохуйц ойрын хоёр хүнийг тодорхойлж хоорондоо ойлголцох код үгтэй болоорой. Тухайн хүнтэй код үгээр бичихээ урьдчилна тохиролцоорой.
3. Өөртөө зориулсан аюулгүйн төлөвлөгөө гаргаарай.
4. Хэрэв боломжтой бол ойрын итгэлт хүнтэйгээ хамтран зугтаах төлөвлөгөө гаргаарай.
5. Хүүхдүүдтэйгээ хамт аюулгүйн төлөвлөгөө гаргаарай. Хүүхдүүдтэйгээ ямар үг, кодоор харилцахаа тохиролцоорой. Биеийн хэлэмж ч байж болно. Жишээ нь: Хөлөө ачих, гараа хумих гэх мэт. Мөн том хүүхдүүдэд дуудлагын утаснууд хэлж өгч цээжлүүлсэн байх: 102, 107, 108 гэх зэрэг.
6. Хүчирхийлэгчээс сэтгэлзүй болоод бие махбодын хувьд аль болох хол бай. Ойр байх тусам жижигхэн асуудал бүрийг дөвийлгөж, шалтаглаж хэрүүл үүсгэх магадлал өндөр. Жижиг, хязгаарлагдмал орон зайд амьдардаг бол өөрийгөө тайвшируулахуйц газрыг төсөөлөн бодоорой (12-р зөвлөмжийг харна уу).
7. Оршин суугаа газар, гэртээ хамгийн аюулгүй байх газраа тодорхойлоорой. Хашааны аль нэг булан, жорлон гэх мэт. Мэдээж хүчирхийлэгчтэй хамтдаа түгжигдэх маш хэцүү!!!
8. Хоол хүнс, анхан шатны эмийн нөөцөө базаагаарай. Хангалттай бий юу? Байхгүй бол хаанаас хоол хүнс нөөцөлж болохыг бодоорой.
9. Яаралтай үед шууд авч гарахад бэлэн цүнх бэлд, дотор нь ойр зуурын хувцас, эм, бичиг баримтаа хий.
10. Чухал бичиг баримтын хуулбар эсвэл эх хувийг дээрх цүнхэнд хий, эсвэл гар дор байлгаарай. Зургийг нь аваад дотнын хүндээ явуулах гэх зэрэг арга хэмжээ ав.
11. Хөл хорионы үеэр бусадтай холбоотой байгаарай. Найзууд, хамаатнууд гэрийнхэнтэйгээ утсаар, онлайнаар холбоотой байх хэрэгтэй. Эсвэл сошиал орчинд танд хэрэг болохуйц бүлэг, байгууллагатай холбогдсон байх. Хүчирхийллийн Үндэсний Төв гэх мэт.
12. Гэртээ өөртөө зориулж тайван байх орон зайг бий болго, орон зай байх боломжгүй бол тайван байх орон зайг төсөөлөх, эсвэл хүүхдүүдтэйгээ хамт зурж харагдахуйц газар тавиарай. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй үедээ тайван байх тэр газраа төсөөлж эсвэл харах нь чухал юм.
13. Өөртөө цаг гаргахыг хичээгээрэй.
Та ганцаараа биш гэдгийг битгий мартаарай.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАДАГ ЗАРЧИМ:
Нийслэл хотын хэмжээнд хоногийн хугацаанд ойролцоогоор 1200-1500 хэрэг бүртгэгддэг. Үүний 100-150 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэлд очдог. Яагаад гэвэл хулгай, дээрмийн гэмт хэргээс илүү гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана хайртай дотнын хүмүүсийн дунд үйлдэгддэг учраас энэ төрлийн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд тавигддаг. Мөн цаашлаад хүний амь нас эрүүл мэнд яригддаг учир энэ төрлийн гэмт хэрэг дээр очин тухайн газарт нь аюулын зэргийн үнэлгээ хийж хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, хохирогчийг тусгаарлах энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг авч ажилладаг ажээ.
ХУУЛЬД:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн зургадугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг “Биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэйг тусгасан байна. Зөрчлийн тухай хуулийн 5-4-т энэ төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдолд 7-30 хоногийн хугацаанд баривчлах, шийтгэл оногдуулж, зан үйлд нөлөөлөх 10-50 цагийн албадан сургалтад хамруулдаг бол удаа дараа баривчлах шийтгэл эдэлж засраагүй, байнгын хүчирхийлэл үйлддэг этгээдэд 6 сараас 2 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
Эх сурвалжууд:
МҮОНТВ “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр
ЦЕГ
ГБХЗХГ
Орчуулагч А.Хонгорзул