Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-ны Ерөнхийлөгчид хандлаа

             Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бизнесийн салбарт хөл тавьсан МУ-ын гавьяат цолтой эмэгтэй А.Оюунцэцэг өнөөдөр МЭХ-нд зочилж “Бизнес эрхлэх хүрээнд нь ямар ямар асуудлууд тулгамдаж буй талаараа ярилаа. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр хийнэ, үйлдвэр байгуулна гэдэг Монгол улсад зүүний үзүүрт ширхэг будаа тогтоохтой адил хэцүү байна аа. Урьд өмнө шантрахгүй, ухарч няцахгүй яваад л байлаа. Одоо бизнес маань үнэхээр мөлхөж байгаа учраас нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой болон зоригтой, зорилготой ажиллаж буй эмэгтэйчүүддээ нөхцөл байдлаа ойлгуулах, шийдвэр гаргагчдад болон иргэдэд таниулах үгээ хэлэх цаг болсон гэж үзэж МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй уулзахаар цаг аваад ирлээ” гэв.

Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их зүйл тулгамдаж байна. Мөн төрөөс авах арга хэмжээнд танай байгууллага гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг төлөөлөн дуу хоолойгоо хүргээд явж байгаа учраас намайг сонсож, миний энэ асуудалд анхаарал хандуулан, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж өгнө үү гэж хүсч байна” хэмээн онцолсон юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Таны ярианаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бусдаас ялгаатай байдал нь бусад боломжуудыг тэгш хүртэхгүй байхын шалтгаан болж болохгүй гэж үзэж байгааг ойлголоо...

-Тийм ээ. Ганц жишээ хэлье. Монгол байтугай дэлхий даяар корона вирусийн цар тахал дэгдэж эхлэхэд би эмэгтэй хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд ЭМЯ-нд 35 ортой “Нандин-Эрдэнэ” сувиллыг маань ашиглан тусгаарлалтад байлгах хүмүүсээ авч болно  шүү гэдэг санаачилга гаргаад 2-р сарын 28-нд ЭМЯ-нд яваад очсон. Харамсалтай нь ЭМЯ-наас ямар ч төлөөлөл намайг хүлээж авч уулзаагүй.

Энэ сувиллыг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сувилах зорилгоор нээсэн ч сувиллын эрхийн бичгийг дүүргүүдийн халамж үйлчилгээний төвүүдэд аваачиж өгөөд, тэндээс тараагддаг. Гэтэл хороодын халамж үйлчилгээний ажилтнууд эрхийн бичиг авах хүн очихоор Нандин-Эрхэмийн эрх дууссан, өөр сувиллуудынх байна аа гээд гаргаад өгдөг байх жишээтэй. Энэ төрийн ажилд удирдлага зохион байгуулалт, хяналт гэж байна уу. Яагаад төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнууд ийм цадиггүй байдаг юм бэ.

-Та түрүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэлж буй бизнесийг төр бодлогоор дэмжих ёстой гэлээ. Нэг талаасаа харахад бас бизнес эрхлэгчийн хариуцлагын асуудал шүү дээ.

-Дэлхий нийтэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга нь тухайн улсын Ерөнхий сайд байдаг. Тэр жишгээр Монгол улсын Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зөвлөлийн дарга байсан ч Нийгмийн хамгааллын сайддаа чиглэл өгөөд явж байгаа. Монгол Улсад байгаа 116,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж байгаа бүхэл бүтэн агентлаг байна. Ямар ч дуу хоолой байхгүй. Өнөөдөр би өөрийн чинь асууснаар ямар дэмжлэгийн тухай ярьж байна вэ гэвэл Монголд байгаа портез ортифедийн хувийн хэвшлийн ганц үйлдвэр дэлхий нийтийг хамарсан “COVID-19” вирусийн цар тахлаас болж үүд хаалгаа хаагаад байна. Учир нь коронагаас болж, хэн хүнгүй хөл хорионд орсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээс гарахгүй, хиймэл хөл гараа хийлгэх, сувилалд амрах хүн алга. Гэтэл энэ үйлдвэрийнхээ 5 давхар байшинг барихад би Төрийн банкнаас 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл авсан. Барилгаа бариад дуусчихсан. Би Монголд үйл ажиллагаа явуулдаг энэ олон банкнаас Төрийн банкийг яагаад сонгосон бэ гэвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төр заавал бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодсон учраас өндөр хүүтэй ч Төрийн банкнаас зээл авсан. 1 тэрбум 500 сая төгрөгийн зээлээр босгосон тэр барилгыг гэтэл одоо дуудлага худалдаанд оруулах болоод байна. Мэдээж хэрэг би зээл авахдаа алгаа тосоод авсан юм чинь, зээлээ төлөхдөө алгаа тэнийлгэх нь миний үүрэг. Гэтэл төрийн бодлого энэ салбарт дутаж байгаа цаад агуулгыг хэн ч ойлгож өгөхгүй байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, энэ бэрхшээлтэйгээ хамт зовлон жаргалаа даван туулаад, эх орондоо протез үйлдвэрлэхэд зорьсон баялаг бүтээгч. Үүнийг л би бодлогоор дэмжээч ээ гэж хүсч байгаа болохоос миний зээлийг төлөөд өгөөч, тэглээд өгөөч гэж хэзээ ч хэлэхгүй.

-Бодлогын дэмжлэг гэдэг нь  юу байж болох талаар?

-Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй Халамж үйлчилгээний хэлтэс гэж бий. Тэнд очсон хэнд нь таяг хэрэгтэй байна, хэнд хөл хэрэгтэй байна, хэнд ортипедийн хэрэгсэл шаардлагатай байна гэдэг судалгааг гаргаад зүглүүлж чиглүүлдэг газар нь тэр. Гэтэл өнөөдөр хатуухан хэлэхэд бид газруудыг гуйж гувшиж байж очиход 1-2 сая төгрөгийн л захиалга өгнө. Тэгээд хүмүүс танайхыг сонгохгүй байна гэдэг. Эргээд асуудлыг нь судлаад үзэхэд өнгөө хүмүүсийн хамаарал бүхий компаниуд руу хэдэн зуугаараа мөнгө шилжчихсэн байх жишээтэй. Нэг үгээр хэлэхэд БНХАУ-ын Эрээнээс таяг тэргэнцэр авчраад шахаад байна. Гэтэл манай байгууллагынхан сард Монгол улсын 21 аймгийн зөвхөн 1 аймагт ажиллахад эрэлт хэрэгцээгээ судлаад захиалгаа аваад, хүмүүсээ эх орондоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ хангах бүрэн боломжтой.

-Одоо нэг асуулт байна. Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй харьцуулбал чанар стандартын хувьд ямар үнэлгээ гардаг юм бэ?

-Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ганц үйлдвэр АНУ-ын Hanger clinic портезний үйлдвэрийн технологийг 2019 оны 11 сард нэвтрүүлээд, тэр үед төрийн удирдлагуудын төлөөлөл, тухайлбал МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Хотын захирагч хүртэл ирээд “Энэ үйлдвэр дэлхийн жишигт хүрчихсэн сайхан үйлдвэр болжээ” гээд тууз хайчилсан. Өнөөдөр хүн бүрийн амьдралд эдийн засаг хамаатай. Мөнгөн дүнгээр тооцвол Монгол протезон хөл, гар хийлгэхэд Хятадад, Солонгост хийлгэснээс хэд дахин хямд шүү дээ. Тухайлбал нэг хөл хийлгэх гэж 20-30 сая төгрөг гадагшаа гаргаж байхаар Монголдоо 2,5-4 сая төгрөгөөр бид үйлдвэрлэгдэж байна шүү дээ. Ортопед гэдэг хэрэгслийг Монголдоо үйлдвэрлэж байна. Гэтэл гаднаас бараа нийлүүлдэг 70-80 компани сонгон шалгаруулалтад ордог л гэнэ. Яг үнэндээ би эрээнээс биш эх орноосоо худалдан авалт хийхийг МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөр хэн байдаг юм анхааралдаа авч, энэ асуудлаар доод шатны байгууллагууд , төрийн албан хаагчидаа үүрэг чиглэл өгч бодлогоор дэмжээд өгөөч ээ л гэж би гуйгаад байна.

Манай үйлдвэр Монгол улсынхаа 21-аймгаас сард 1 аймагт ажиллахад хангалттай захиалга аваад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байж болно. Гэтэл доод түвшнийхэн мөнгөн дүнгийнхээ 10 хувийг нь өгөхгүй бол хөдлөхгүй, халамжийн байцаагчийг хоолонд оруулахгүй бол хөдлөхгүй, үнэхээр бачуурч үхмээр байгаа энэ тогтолцооны өөрчлөлтийг л хүсч байна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.