МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
9 цаг 40 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮХ...

2020 оны 04 сарын 08
    Admin

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд АНУ-ын нэрт продюсер Харви Уэйнштэйний хүчирхийллийн гэмт хэргүүд ил болж, дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан билээ.

Энэ хэргээс үүдэлтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн цахим орчинд өрнөсөн нь олон улсыг хамарсан юм.

80 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон Харви Уэйнштэйний шүүх хурал эцэслэгдээгүй байгаа бөгөөд одоо ч олны анхаарлын төвд байсаар байна. 

Тэгвэл Уэйнштэйний энэ хэргийг анх эрэн сурвалжилж, нийтэд дэлгэсэн сэтгүүлч Ронан Фэрроу хэргийг илрүүлэх явцад өөрт нь тохиолдсон бодит түүхийг ном болгон 2019 оны сүүлээр хэвлүүлжээ. Тэрбээр эл хэргийн талаарх нийтлэлээрээ чөлөөт сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер”-ийг хүртэж байв.

Ингээд Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт бид сэтгүүлч Ронан Фэрроугийн бичсэн "Catch and Kill" буюу “Бариад устга” цоо шинэ номыг танилцуулж байна.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Энэхүү ном нь гуравхан сарын өмнө уншигчдын хүртээл болсон ч борлуулалтаараа бэстсэллерийн томоохон жагсаалтуудад зүй ёсоор бичигдээд буй юм.

Зохиолч хэргийг илрүүлэх үеэр хөшигний ард ямар их дарамт шахалттай нүүр тулж байсан тухайгаа номондоо нэгд нэггүй өгүүлсэн бөгөөд хохирогчдын яриаг тэр чигт нь буулгаснаараа уншигчдын сонирхлыг татахуйц болж чаджээ.

Зохиолчийн тухай товчхон:

Сэтгүүлч Ронан Фэрроуг NBC телевизийн "Today" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. "Тоday" нэвтрүүлэгт Ронан эрэн сурвалжилгын өөрийн буланг хөтөлдөг байсан юм.

Тэрбээр 1987 оны араванхоёрдугаар сард нэрт жүжигчин эмэгтэй Миа Фэрроу болон кино найруулагч Вуди Аллен нарын хүү болон мэндэлжээ.

11 насандаа их сургуульд элсэн орж, 15 настайдаа философийн ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан байна. Мөн их сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа хуулийн мэргэжлээр суралцаж, 20 нас ч хүрээгүй байхдаа хуульчийн үнэмлэхээ гардан авч байсан гэдэг.

Түүний эцэг, найруулагч Вуди Аллен хэрэг төвөгт орооцолддог нэгэн байсан бөгөөд өргөмөл охиноо долоон настай байхад нь хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байжээ.

Энэ үед Ронан Фэрроу балчир байсан учраас чухам юу болсныг ойлгодоггүй байв.

Хожим тэр хүчирхийлүүлсэн эгчээсээ тухайн үед юу мэдэрч байсныг нь яриулж, уг ярилцлагаа сонинд нийтэлсэн нь нийгмийн дунд нууц оршин байдаг хууль бус зүйлсийг эрэн сурвалжлах ажлынх нь эхлэл болсон гэж болно.

БҮЛЭГ1. ХЭРГИЙГ МӨРДӨЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ БА ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ

Ранон Фэрроу NBC телевизэд гэрээт ажилтнаар ажилладаг байсан бөгөөд нэгэн өдөр Холливүүдэд байдаг гэх бэлгийн хүчирхийллийн талаарх цуурхлыг сурвалжлах даалгавар редакцаас нь иржээ.

Тэрбээр энэ талаар судлах явцдаа Холливүүд дэх бэлгийн хүчирхийлэл бодит бөгөөд гол буруутан нь Харви Уэйнштэйн болохыг олж мэдсэн аж.

Түүнийг сурвалжилж эхлэхээс өмнө Харви Уэйнштэйний хүчирхийлэгч гэдэг нь нийгэмд цуурхал хэлбэрээр л оршиж байсан гэдгийг сануулах нь зүйтэй. Энэ тухай өмнө нь сурвалжлахыг оролдож байсан сэтгүүлч олон байсан ч баримт нотолгоог хангалттай цуглуулж байсан удаагүй.

Анхны гэрч Роуз МакГоуан байв.

Харвигийн халдлагад өртсөн байж болзошгүй хүмүүсийг судалж байгаа тэр Роуз МакГоуаны жиргээг олж харжээ.

Тэрбээр жиргээндээ “Хэрвээ би кинонд тоглож байх үедээ ямар нэг байдлаар эротик хэсгийн дүр бүтээсэн бол бодит амьдрал дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэгт минь хэн ч итгэхгүй, бас хүчирхийллийн эсрэг би дуугарч чадахгүй гэдгээ ойлголоо” гэх утгатай зүйл бичсэн байдаг.

Ронан түүнтэй уулзаад юу болсон талаар тодруулахад өөрийг нь хүчирхийлсэн хүн Харви Уэйнштейн байсан гэдгийг нотолжээ.

Роуз МакГоуан энэ тухай Ронан Фэрроуд хэлэхдээ “Би тухайн үед маш их сэтгэлийн дарамтад орсон. Харви Уэйнштейнийг шүүхэд өгөхийг хүссэн ч намайг өмгөөлж байсан хүмүүс хүртэл надад чимээгүй байхыг зөвлөсөн. Тэд "Чи өмнө нь эротик киноны зураг авалтанд орж байсан бол Харви Уэйнштейний эсрэг чи юу ч хийж чадахгүй" гэсэн. Түүнээс болоод би түүнтэй мөнгөөр тохиролцон нууцлалын гэрээ байгуулсан” хэмээн ярьжээ.

Мөн “Олон жил түүний эсрэг би юу ч хийж чадахгүй байсан учраас тэсэлгүй цахим орчинд бухимдлаа илэрхийлсэн” гэдгээ нуугаагүй аж.

Роуз МакГоуаныг тухайн үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нь кинонд хамт тоглож байсан найз нь мэдчихээд Харви ийм зүйл хийсээр л байгаа хэрэг үү гэсэн өнгө аястай зүйл ярьсан нь түүнд өөрөөс нь өөр хохирогч байгаа гэх сэтгэгдэл үлдээжээ.

Харви Уэйнштейн хохирогчдыг хэргийн талаар бусдад ярих вий гэсэндээ мөрдүүлж байсан тухай ч Ронан Фэрроу номондоо бичсэн байна. Түүнийг 2016 оноос хүчирхийллийн эсрэг дуугарч эхлэхэд найзын дүрд тоглох жүжигчин хүртэл явуулж байсан гэдэг.

Дараагийн гэрч: Италийн загвар өмсөгч Амбра Баттилана Гутеррез Харви Уэйнштэйний халдагад өртсөнөө илэрхийлжээ.

Тэр Харвигийн халдлагад өртсөн гэдгээ цагдаад мэдэгдсэн төдийгүй баримт авч үлдсэн цорын ганц эмэгтэй байв.

Түүний халдлагад өртсөн түүхээс дурдвал, нэгэн арга хэмжээний үеэр тэр Харвитай тааралдахад ажил хэргийн уулзалт хэмээн нэгэн буудалд дуудаж хүчирхийлэхийг оролджээ. Энэ талаар шууд цагдаад мэдэгдэхэд баталгаа хэрэгтэй гэсэн байна. 

Амбра Гутеррез баталгаа олж авахын тулд Харвитай уулзсанаа утсан дээрээ бичиж чаджээ.

Нотлох баримт олсон даруйд хэрэгтнээс мэдүүлэг авахаар цагдаагийнхан хөдөлж эхэлсэн ч амжилт олоогүй бөгөөд энэ хэрэг богино хугацааны дараа замхарсан аж.

Учир нь энэ хэрэгтэй зэрэгцэн шар сонинууд загвар өмсөгчийн тухай хар мэдээ цацаж эхлэх нь тэр. Энэ бүхэн Харви зарим шар хэвлэлийн боссуудтай холбоотой байсныг илтгэнэ. 

Амбра ч түүнийг ялж чадахгүй гэдгээ ойлгож, энэ хэргээс болж олон жилийн хөдөлмөрөөр олж авсан моделийн карьераа унагаахыг хүсээгүй учраас мөн л нууцлалын гэрээ байгуулсан байна.

Нууцлалын гэрээнд зааснаар модель бүсгүй бичиж авсан нотлох баримтаа устгах ёстой байсан ч хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үзээд гэрээний хуулбартай хамт нууцаар авч үлдэж чаджээ.

Түүний хураасан дууны бичлэг дээр загвар өмсөгч Харвигаас яагаад өөрийнх нь биед зөвшөөрөлгүй хүрсэн тухай асуухад “Би байнга ингэдэг. Битгий санаа зов” хэмээн хэлсэн нь тодоор буусан аж.

Энэ нь сэтгүүлч Ронанд хамгийн том нотлох баримт болсон гэж зохиолч тэмдэглэн үлдээжээ.

Эрэн сурвалжилгын баримт цуглуулах явцдаа Ронан Фэрроу Харви Уэйнштэйний дор ажилладаг байсан эмэгтэйчүүдтэй уулзалт хийж, гэрчийн мэдүүлгээ зузаатгасаар байсан юм.

БҮЛЭГ 2. ХЭРЭГТЭН РОНАН ФЭРРОУГИЙН АЖИЛД ХҮРТЭЛ НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ

2017 оны дөрөв дүгээр сар.

Харви Уэйнштэйн хувийн мөрдөгчийг маш өргөн хүрээнд хөлсөлдөг байв. Түүний ингэж хөлсөлдөг шалтгаан нь мэдээж хохирогчидтой холбоотой.

Хүчингийн хэргийн хохирогчид олон учир тэд хэн нэгэнд мэдэгдэхээс сэргийлэх, дарамт үзүүлэх чиглэлээр мөрдөгчдөө ажиллуулдаг байсан аж.

Ялангуяа Ронан Фэрроугийн мэдээлэлд тулгуурлаж, ямар хохирогч нь хаана юу хийж байгаа талаар судалж байжээ.

Энэ талаар тэрбээр өмнө нь яг эл хэргийг сурвалжлахаар бэлдэж байсан нэгэн сэтгүүлчтэй уулзахдаа олж мэдсэн аж.

Тэр сэтгүүлч Ронанд хэлэхдээ “Олон хүнд итгэх хэрэггүй. Бүгд л цаанаа хэн нэгний төлөө ажиллаад үнэнээ хэлдэггүй. Намайг энэ талаар сурвалжилж байх үед хүмүүс намайг дагаж байсан. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй" хэмээн сануулжээ.

Энэ үед л тэр өөрийг нь мөрдөгчид дагаж байгааг анзаарч эхэлсэн хэмээн номондоо өгүүлсэн байна.

Харвигийн дор ажилладаг эмэгтэй туслагчдын нэг Ранон Фэрроуд “Эхний 15 минут тэр гурвуулаа сууж байгаад нэгийгээ гаргаад дуудсан эмэгтэйгээ үлдээж хүчирхийлдэг байсан” гэж ярьжээ.

Энэ байдлаар маш олон туслахынх нь мэдүүлгийг Ронан Фэрроу цуглуулсан байна. 

Ингээд эхний ээлжинд бэлэн болсон материалаа NBC телевизийн эфирээр цацах болоход дарга нар нь "Хэрэггүй байх" гэх мэтээр хойшлуулсаар байсан аж.

Цаг хугацаа алдах нь өөрийг нь улам эрсдэлд оруулж байсан учраас Ронан Фэрроу чухал гэсэн бүх баримтаа цуглуулаад банкны үнэт зүйлийн хадгаламжид хадгалуулж байсан аж.

Тэр хадгалуулахдаа “Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол та нар энэ баримтуудыг онгойлгоод олон нийтэд заавал хүргээрэй” гэх бичгийг хүртэл үлдээсэн нь ямар их айдастай, мөн эрсдэлтэй зүйл хийж байсныг нь илтгэнэ.

Энэ асуудал даамжирсаар телевизийн түвшинд биш, телевиз эзэмшигч компанийн түвшинд яригдаж, удирдлага нь аль хэдийн сэтгүүлчийнхээ эсрэг байр сууринд очсоныг, ийм шалтгаанаар нэвтрүүлэг нь хойшилсон гэдгийг тэрбээр хожим олж мэджээ.

NBC-д сурвалжилгаа нэвтрүүлж чадахгүй бол өөр хэвлэлээр гаргахаар төлөвлөж, эрэн сурвалжлах ажлаа нууцаар үргэлжлүүлсээр байв. 

Энэ үе хамгийн эгзэгтэй мөч байсан гэж Ронан номондоо дурдсан байна.

БҮЛЭГ 3. ТАГНУУЛЧДЫН АРМИ БА СУРВАЛЖИЛГЫГ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ удаа Ронан Харвиг зарим шар мэдээний сайт, сэтгүүлийн удирдлагыг атгадаг учраас өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн хувийн амьдралыг хар бараанаар шар сэтгүүлд бичүүлэх аргаар дарамталдаг байсныг олж мэддэг.

Нэгэнт л тэр сурвалжилгаа NBC-гийн нэрээр цацаж чадахгүй байсан учраас өөр хэвлэл хайх шаардлагатай болов.

Ингэж явсаар энэ тухай сурвалжилж байгаад орхисон "New Yorker" сэтгүүлд дээр очиж, учраа тайлбарлахад түүнийг "Ийм их баримт цуглуулчихаад байхад NBC нийтлэхгүй гэсэн гэж үү" хэмээн гайхширсан тухай тэрбээр тодоор дүрслэн бичжээ.

Удалгүй энэ хэргийг NBC бүр мөсөн хааж, Ронантой гэрээгээ цуцлав.

Тийм том телевизэд нөлөөлж Ронан Фэрроугийн сурвалжилгыг зогсоож чадсандаа Харви Уэйнштэйн бардаж байсан нь мэдээж.

Тэр мөрдөгчдөөрөө дамжуулан Ронангийн гэр бүлээс эхлээд байрных нь манаачийг хүртэл судалсан тухай сэтгүүлч сүүлд мэдсэн байна.

2017 оны есдүгээр сард “New Yorker” сэтгүүл дээр сурвалжилга гарах хугацаа дөхөхөд Харви хувийн зүгээс Ронанг шүүхэд өгөхөө мэдэгдсэн бөгөөд түүнийг утасны цаанаас маш их харааж, сүрдүүлж байсан гэдэг.

Харви Уэйнштэйн Ронангийн энэ нийтлэлийг гаргуулахгүйн тулд аав руу нь хүртэл ярьсан байна.

БҮЛЭГ 4. ҮНЭН ЯЛЖ, ХАРВИГИЙН ХУУЛЬЧ АЖЛАА ӨГӨВ

Ронан нийтлэлийнхээ хамгийн сүүлийн хувилбараа Харви Уэйнштэйн рүү явуулаад өөрөөс нь сэтгэгдлийг нь сонсоход өөр рүү нь биш, эмэгтэй хуульч руугаа явуулахыг хүссэн тухай Ронан номондоо тэмдэглэжээ.

Харин түүний хуульч нийтлэлийг үзээд бүтэн өдөр чимээгүй байсны эцэст Ронантой холбоо барьж, "Ийм зүйл бэлдэж байснаа надад эртхэн хэлэх хэрэгтэй байсан" гэж хэлээд өөрийн твиттер хуудсаар дамжуулан "Дахиж би Харви Уэйнштэйнийг өмгөөлж чадахгүй" гэдгээ мэдэгдэв.

Тэр энэ бүхний эцэст 2017 оны аравдугаар сарын 10-нд энэхүү нийтлэлээ "New Yorker"-т нийтэлж чаджээ.

Нийтлэл гарсны дараа маш олон хүнээс "Би бас яг ийм бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан" гэх олон мэдээлэл Ронан Фэрроуд ирж эхлэв.

Түүний энэ дуулиантай нийтлэл анхаарлын төвд шууд орсон бөгөөд олон хэвлэл түүнээс ярилцлага авдаг. Мэдээж Ронан NBC телевиз яаж худалдагдсаныг хэлдэггүй.

Гэтэл нэг өдөр NBC-гийн дарга нь Ронан Фэрроу руу залгаад ярилцлагад орох санал тавьжээ.

Тэр үед Ронан "Надаас яагаад телевизэд нэвтрүүлэг эсвэл нийтлэлээ гаргаж чадаагүй тухай асуувал би худлаа хэлж чадахгүй. Харин асуухгүй бол хэлэхгүй байж болно" гэж тохиролцсон байна.

Гэтэл шууд ярилцлагын үеэр нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс энэ тухай асуусан нь түүнд маш хүндээр туссан нь ойлгомжтой.

Ронан Фэрроу худлаа хэлэхгүй гэж өөртөө амалсан байсан учраас "NBC-ийн удирдлагууд нийтлэх боломжтой материалыг гаргахаас татгалзсан" гэдгийг хэлсэн байдаг.

Түүнчлэн энэхүү номд хувийн тагнуулын байгууллага хэрхэн ажилладаг талаар болон шар хэвлэлүүд хэрхэн эрх мэдэлтнүүдийн харцаар хөдөлдөг тухай нарийвчлан бичсэн байна.

Тэр дундаа одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрхэн шар хэвлэлүүдийн амыг хааж байсан тухай баримтыг ч тэмдэглэн үлдээжээ.

БҮЛЭГ 5.  ХҮЧИРХИЙЛЛИЙГ АЙДАСГҮЙГЭЭР ИЛЭРХИЙЛДЭГ БАЙХ НЬ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

 

Харви Уэйнштэйний гэмт хэргийн тухай нийтлэл “New Yorker” сэтгүүлд 10 гаруй гэрчийн мэдүүлэгтэйгээр нийтлэгдэж байсан.

Энэхүү нийтлэл гарснаас хойш цахим орчинд #MeToo хөдөлгөөн өрнөж, өмнө нь Харви Уэйнштэйний халдлагад өртөж байсан хүмүүс хэвлэлд ямар ч айдасгүйгээр түүхээ ярьж эхэлсэн юм.

Энэ дотор Оскарын шагналт алдартай жүжигчид байсан гэдгийгтэрбээр номондоо өгүүлсэн байна.

Нэрт жүжигчин Анжелина Жоли хүртэл өөрт нь яг юу тохиолдсон талаар яриагүй ч "Харви Уэйнштэйн маш муухай сэтгэгдэл үлдээсэн учраас би түүнтэй яаж ч байсан ажиллахгүй гэж шийдсэн" хэмээн хэвлэлд ярьж байв.

Хамгийн хачирхалтай нь түүний хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 80 гаруй болтлоо нэмэгдсэний эцэст хууль, хяналтын байгууллагынхан баривчлах тушаалаа  гаргажээ.

Гэвч тэрбээр нэг сая ам.долларын батлан даалтаар суллагдан, цагдаагийн хяналтад байсаар байна.

Одоо ч түүний шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд халдлагад өртөж байсан эмэгтэйчүүд тэмцлээ зогсоогоогүй байгаа билээ.

Видео:

 

ЭХ СУРВАЛЖ. IKON.MN

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.