МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
9 цаг 27 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ

2020 оны 05 сарын 04

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ

Завхан аймаг, Цагаан хайрхан сумын Онц багийн малчин СҮХБАТЫН ДҮГЭРСҮРЭН:

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөлөл өнгөрөгч хавар Завхан аймагт ажиллахдаа Цагаанхайрхан сумын “Онц” багийн малчин Сүхбатын Дүгэрсүрэнгийнд дөрөө мулталсан юм. Энэ нутаг бол хуучнаар Хошууч бээсийн хошууны Захарын ам хэмээх газар...

Бид Говь-Алтай аймгийн төвөөс Завхан аймгийг зорих зам зуурт “Малчны хотонд” саатсан нь энэ билээ.

Манай зочин "Өнгөрсөн дөрвөн жил багийн Засаг даргаар сонгогдон, орон нутагт төрийн албыг залгуулах болсон тул аж ахуйдаа туслалцуулахаар нэгэн өрхийг дэргэдээ авч малжуулсан. Ирэх зун туслах малчнаа өрх тусгаарлуулахаар зэхэж байна” гэсээр бидний яриа үргэлжилсэн юм.

-Танай сайхан нутгаар зочлох завшаан тохиосонд баяртай байна. Та гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Миний ханийг Ууганцэцэг гэдэг. Бид 2001 онд гэр бүл болж, халуун хошуут малаа дагаад 17-н жил энэ сайхан нутагтаа амар жимэр аж төрж сууна. Манайх дөрвөн хүүхэдтэй, том охин МУИС-д хуулийн чиглэлээр сурч байгаа. Дараагийнх нь Улиастайд 8-р ангид сурдаг, дүү нь 5-р анги, ингээд эхнэр бид хоёр бага хүүхэдтэйгээ гэртээ байна даа.

-Таныг “Дарга малчин” гэж ойлголоо. Танайх удам дагасан малчин уу?

-Тийм ээ, бид удам дагасан малчид. Манай аав ээж энэ нутагтаа “Социализмын төлөө нэгдэл”-д мал маллаж байсан. Би тэр л нийгэмд өсч өндийсөн хүн. Тэр утгаараа аав ээжийнхээ буянт сүргийг өвлөж аваад 2014 онд “Сумын сайн малчин” болсон. 2008 оноос мал маллахын хажуугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2012 оноос Багийнхаа Засаг даргаар сонгогдон ажиллаж эхэлсэн.

2017 оны 4-р сараас энэ ажлыг аваад гадуур явах ажил нэмэгдсэн учраас туслах малчин ажиллуулах шаардлага үүсч, тэр оныхоо намраас нэг айлтай гэрээ хийн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлж, цалин хөлс өгөөд, малжуулаад явж байна. Туслах малчид маань сэтгэл, зүтгэл сайтай учраас аль аль талдаа болж байна аа. Тэд маань одоо 100 гаруй малтай болсон.

-Мал маллахын сайхан нь юу байдаг юм бол?

-Малчин хүний хөдөлмөр бол жилийн дөрвөн улирлын л ажил. Зун, намар хэр отор нүүдэл хийх, өвөл нь хэр өнөтэй орохооос шалтгаалж хавар, зун нь бид малынхаа ашиг шимийг хүртэж, “цалингаа” авдаг. Ер нь малчин хүн хавартаа төл болгоныхоо халуун чихийг атгах л жаргал шүү дээ. Миний тухайд биеийн жаргалыг жаргал гэж боддоггүй, сэтгэлийн жаргалыг жаргал гэж боддог. Сэтгэлийн жаргал гэдэг өөрийнхөө хийж буй ажлаа санаандаа нийцүүлж, тэр бүтээмждээ сэтгэл ханахыг хэлдэг гэж бодогддог доо.

-Танайх өөрсдөө хэдий тооны малтай вэ. Малаа хэдэн төрлөөр нь өсгөж байна?

-Дөрвөн төрлөөр өсгөж байна. 1000 гаруй малтай, түүнээс өнгөрөгч хавар 400 гаруй толгой бог төллөсөн. Төлөө бүрэн авах нь малчин хүний хөдөлмөрийн үр шим юм.

-Та бүхэн өндөр өндөр уулс, үзэсгэлэнтэй сайхан нутагт аж төрдөг юм байна. Гэвч зөвхөн өвөлжөө рүүгээ нүүхэд дунд нь хэд хэд буудалладаг гэлээ. Тэгэхээр малчин хүн цаг агаарын онцгой нөхцөлд, хоногийн 24 цаг сэтгэлээ чилээж ажилладаг нь хүнд хүчир санагдах...

-Манай нутаг хангай, говь хосолсон мал маллахад жаргалын орон. Байгаль дэлхий өөрөө малын бэлчээр сэлгэх нөхцлийг зохицуулчихсан байдаг. Манайх бол зун голоо уруудаж 100 орчим км нүүдэг. Нутаг бэлчээрээ сэлгэсээр хангай газар дунджаар 10-20 км нүүдэл хийнэ. Одоо бол Отгонтэнгэр хайрханыхаа баруун суганд байна. Жилдээ ойролцоогоор 10 гаруй удаа нүүнэ шүү дээ. Таны хэлснээр мал маллана гэдэг хоногийн 24 цагийн ажил л даа. Гэвч малчин хүн бүрийн дурлаж, хүсч хийдэг ажил учраас цаг агаар ямар байсан ч түүртэх юмгүй аж төрцгөөдөг шүү бид.

-Сүүлийн үед малчид малын тооноос илүү чанарт анхааръя  гэж ярьдаг болсон. Мөн бэлчээрийн мал аж ахуйгаас, фермерийн аж ахуй эрхлэх нь илүү ашигтай гэж үзэх нь ч байна. Гэтэл монголчууд бид дэлхийд ганцхан нүүдлийн соёл иргэншлээрээ бусад улс үндэстнүүдээс ялгаатай, бас давуу талтай. Энэ тухайд таны бодол?

-Эрчимжсэн мал аж ахуй тохирох газраа л зохимжтой байх. Харин манай нутаг бол бэлчээрийн мал аж ахуйн өлгий, энэ хэв шинж нь л зохимжтой. Малын тоо, чанарын тухайд зах зээл тогтворгүй, малаас гарч байгаа түүхий эдийн үнэ ханш ч тогтворгүй байдаг учраас бид тухайн жилдээ малын түүхий эд ямар ханштай байна түүгээр л өгдөг. Түүхий эдийн үнэ ханш тогтворгүй учраас малынхаа тооны олноос л ашиг хардаг шиг санагддаг. Бэлчээр ашиглалтын тухайд Монгол улс тухай тухайн нутаг орныхоо онцлогт тохируулж шийдэхгүй бол нийтээр нь эрчимжсэн мал аж ахуй руу шилжих нь манай улсын хувьд зохимжгүй.

-ХААИС-малчныг мэргэжил гэж үзэж, малчны анги нээсэн байдаг. Харин Монголчууд танхимын сургалт гэхээсээ илүүтэй хүүхдээ хэлд, хөлд орохоос эхлээд малд ойр өсгөж, эцэг эхийнхээ арга ажиллагааг уламжилдаг. Малчин бол 1000 мэргэжлийн эзэн гэдэг хамгийн сонгодог тодорхойлолт байна.

-Мал маллах арга ухаанд амьдралын туршлага ихээхэн нөлөөтэй гэж боддог. Учир нь онол ном үзэх нэг хэрэг. Бодит байдал дээр бэлчээр усаа сонгох, өглөө нар мандахаас эхлээд орой нар жаргах хүртэл байгаль дэлхийгээ шинжин, салхины зүг чигийг анзаарч, мэдэрч, мал бүрээ нүдэлж, байр байдлыг нь ажиглаж байж малынхаа эзэн болдог л доо. Харин суурин маллагаатай фермийн аж ахуй бол илүү Европ, технологижсон, түүнийгээ дагаад өвс тэжээл, байр сав, унд ус нь хүртэл цаг нар, хэмжээ дамжаатай болоод, тэр хэм хэмжээг сургууль шинжлэх ухаанчаар заах болдог байх аа.

-Та түрүүн “Мал маллана гэдэг сэтгэлийн ажил” гэж хэллээ. Хүнээр бол мал эзнээсээ юу хүсдэг бол?

-Бэлчээрээ зөв сонгохыг л хүснэ. Хүнээр төсөөлөхөд хэн нэгнийг хир буртагтай хөнжилд унтуулаад байвал биед нь тавгүйтээ адил ямар ч мал соргог сайхан бэлчээрт тааваараа идээшлэх хүсэлтэй. Шинэ бэлчээр сонгон, нутаг сэлгэхэд мал тарга тэвээргээ сайн өгч, ашиг шимээ хүртээх өгөөж нь их болдог. Малын буян их шүү дээ. Малаас хаях юм нэг ч байхгүй. Баасыг нь хүртэл хатаагаад түлш болгочихно гээд бодохоор энэ улсыг БАЯН МОНГОЛ гэж нэрлэхээс аргагүй тийм онцлог аж ахуйтай хүмүүс шүү дээ бид.

-Танай нутагт малчид малынхаа ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцөл хэр бүрдсэн байдаг юм бол?

-Жилийн жилд янз бүр л байна. Нэхий, ноос, ноолуур авдаг тодорхой тогтсон үнэ ханшгүй, малчид ч бас түүхий эдээ бэлтгэх тал дээр нэгдсэн нарийн технологи алдагдсан, учир дутагдалтай тал бий. Харин манай нутгийн хамгийн давуу тал нь ус, түлш аль аль нь үнэгүй, бэлэн. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл, ялангуяа малын түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрлэл хөгжвөл Монголд тун ч хэрэгтэй байх юм. Малчин, төр хоёрын уялдаа их хол байна. Яагаад гэвэл төрийн зохицуулалттайгаар, нэгдсэн систем үүсгэж малчдын түүхий эдийг нэмүү өртөг шингээж гадаад руу гаргавал аль аль талдаа ашигтай гэж хардаг. Ингэж байж бид малын олноос биш, цөөн малаас ч сайн ашиг олдог болбол түрүүчийн таны хэлдэг бэлчээрийн даац хэтрэх асуудлыг зохистойгоор шийдэх боломжтой. Хангай хэдий баян ч, малын тоо толгой баримжаагүй ихэсвэл бэлчээр талхлагдан, нөгөө цөлжилт, хуурайшилт, дулааралтын асуудал гарцаагүй холбоотой л болоод ирж байгаа юм.

-Нэг хэсэг Хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа сэргэж байх шиг санагдсан. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Хоршооллын систем сэргээд, үйл ажиллагаа нь жигдрээд явсан бол сайн байлаа. Үндсэндээ нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байгаагаас үйл ажиллагааг нь малчиддаа хүрч байна гэж хэлэхэд хэцүү. Түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлж, тогтвортой авдаг байх тогтолцоо нь эмх цэгцгүй байхаар малчдын хөдөлмөрийн үнэлгээ муу, түүхий эд бүхэлдээ хаягдаж байна даа. Хонины нэхий өнгөрсөн жил огт үнэд хүрээгүй.

-Малын хөлийн татварын тухайд ямар байдаг вэ?

-Миний тухайд төрийн албан хаагч учраас өөрийн өмчийн 1000 гаруй малаасаа 300 гаруй мянган төгрөгийн татвар төлдөг. Жирийн малчдаас бол энэ татварыг авдаггүй. Мал бүхий өрх, малтай өрх гэж ялгаатай заалт бий л дээ. Тухайлбал ажил албатай атлаа малтай хүмүүс тодорхой хэмжээгээр бэлчээр ашигласны төлбөр төлдөг. Төрийн алба залгуулж явахад ажиглагддаг нэг зүйл нь манай малчид эрхийнхээ тухай их ярьдаг ч эргээд бид энэ улс оронд ямар үүрэгтэй вэ гэдгээ боддоггүй юм шиг санагддаг. Тиймээс дор бүрнээ бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байх, өвс тэжээлээ сайтар базаах, зарим тохиолдолд сум орон нутгийнхаа шаардлагатай арга хэмжээнүүдэд боломжийн хэмжээгээр оролцоотой байх зэргийг хэлмээр санагддаг юм.

-Та түрүүн төрийн бодлого малчнаас хол байна гэсэн. Тэгвэл та төр, малчид хоёрыг холбон ажиллаж байгаа хүний хувьд малчдыг хариуцлагажуулахын тухайд юу хэлмээр байна.

-Төрийн бодлого хол байна гэдэг нь нэгэнт хоршоолыг чанаржуулах, үйл ажиллагааг нь жигдлэх шийдвэр гаргасан бол энэ зохион байгуулалтаа улам төгөлдөржүүлэх, цаашлаад түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх захиалга, хангалтын нэгдсэн системээ хөгжүүлэх, мөн ХАА-н гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бодлогоор уяад ойрын болон хэтийн төлөвлөгөө гаргаад явдаг, эргээд түүнийгээ дүгнэдэг байвал төр, малчдын уялдаа холбоо сайжирмаар санагддаг. Мөн малчдыг хариуцлагажуулья гэвэл ядаж л ноолуурыг нь авахдаа хялгасгүй, шороогүй бэлд, тэр дагуу өндөр үнээр авна гэдэг шалгуур байж болно. Арьс шир ч ялгаагүй, цоолоогүй, шимэгчид идүүлээгүй нэхийг өндөр үнээр авна гэдэг ч юм уу... Тэр хариуцлага цаашаа яваад малчид хуц, буураа ариутгаж занших, малаа эрүүлжүүлэх чиглэл рүү хөтөлж үр дүн гарна гэж боддог.

Гэргий: Бум-Эрдэнийн УУГАНЦЭЦЭГ:

МАЛЧИН ХҮН “ӨНӨӨДӨР АМРАЛТЫН ӨДӨР” ГЭЭД ГЭРТЭЭ АМАРЧ ӨНЖИХГҮЙ

-Танайхыг сум орондоо нэлээд ажилтай, үйлс бүтээмж өндөртэй айл гэж нутгийнхан тань үнэлдэг юм байна. Хань нь төрийн алба залгуулаад гэрт суух нь ховор хүн бололтой. Арын албыг манай хүн л залгуулдаг гэлээ. Малчин эмэгтэйн ажил үйлсийн онцлогоос ярьж өгнө үү?

   -Баярлалаа. Манай нөхөр заримдаа сар шахам явна. Туслах малчингүй байхад ганцаараа гэрт орж эм, гадаа гарч эр болж ажилласаар бүгдийг л зохицуулдаг байсан. Хоёр нарны хооронд л ажиллана. Өглөө 05:00 цагт босно, 10 гаруй үнээ саана. Сүүгээ сааж, өрөм загсаан зөөхийгөө авна, ааруулаа хийнэ. Цагаан идээгээ борлуулаад нэг их ашиг орлого олоод сүйд болохгүй ч аж амьдрал маань сайхан л байна.

-Танайх дөрвөн хүүхэдтэй гэлээ. Мал маллахад хүүхдийн тус их биз?

-Хүүхдүүд амрах үеэр тэд маань ирээд хань бараатай. Гэхдээ л “Ажил хийхгүй байна” гэж хүүхдүүдээ зэмлэнэ. Гэтэл хичээл ороход гар мухардаад хүүхдүүдийнхээ тусыг бодитоор мэдрэнэ шүү дээ. Мал маллах амар ажил биш. Малчин хүн “Өнөөдөр амралтын өдөр” гээд гэртээ амарч өнжихгүй. Хүн ер нь хөдөлмөрлөж байж л малаа өсгөнө.

Ийнхүү бид хөдөө алсад, малч удмынхаа ёс заншлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ мөн төрийн албыг олон түмэнд ойр­туулах онцгой үүргээ биелүүлж, морин дэл дээр давхиж яваа эгэл жирийн малчин залуусын хотноос хөдлөн Завхан аймгийн Улиастай хотыг зорьсон юм.

Харин сэтгүүл хэвлэлтэд шилжихээс өмнө зочидтойгоо дахин холбогдож өвөлжилт өнөтэй эсэхийг тодруулахад: “Манайх Шургийн өврийн гозгор хэмээх газар өвөлждөг. Энэ жил урт сайхан намар боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлын оролцогчдынхоо ирцийг нэмэгдүүлэхийн тулд “Нэг айлын өвөлжөөг засч, сэлбэх” сугалаа зарлаад, 9 сард шиф байгууллагынхаа ажилтнуудтай хамт сонгогдсон айлынхаа өвөлжөөг засч янзлаад ирсэн” хэмээн хуучиллаа.

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.