Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01

ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХДЭГГҮЙ СЭТГЭЛ ДЭЭР НЭГДДЭГ

ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХДЭГГҮЙ СЭТГЭЛ ДЭЭР НЭГДДЭГ

"УЛААНБААТАР-ЗОНТА" КЛУБИЙН АНХНЫ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Ө.АРИУНАА:

Монголын эмэгтэйчүүдэд шашин шүтлэг, нам, улс төрөөс ангид, хараат бусаар хөгжиж дэвших, сурч боловсрох, эрхээ хамгаалах, эвлэлдэн нэгдэхэд аль ч түвшинд тодорхой дэмжлэг бүхий л цаг үед хэрэгтэй. Энэхүү үйл хэрэгт чамгүй үүрэг гүйцэтгэдэг нэгэн байгууллага бол Улаанбаатар Зонта клуб юм. Тэгвэл ЗОНТА ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА өдгөө 100 дахь өвөлтэйгөө золгож, харин Улаанбаатар Зонта клуб 15 нас хүрлээ. Энэхүү түүхт тэгш ойг тохиолдуулан тус клубийн анхны 10 гишүүний нэг Канадын элчин сайдын яамны оффис менежер Ө.Ариунааг Монголын эмэгтэйчүүд сэтгүүлийн “ГОЛ ДҮР” буланд урьлаа.

-Таныг 100 жилийн түүхтэй Олон улсын эмэгтэйчүүдийн ЗОНТА байгууллагыг Монголд үүсгэн байгуулсан, анхдагчдын нэг гэж сонслоо. Юуны түрүүнд хувь хүний түүхээс тань ярилцлагаа эхэлье?

-Би 1983 онд 23-р сургуулийг төгссөн. Тухайн үед манай ихэнх хамаатнууд Орос, Германд сурдаг. Харин ээж Монголын олимпийн хорооны гадаад харилцааны хэлтэст ажилладаг, ажлынхаа шугамаар олон оронд зорчиж, тэр хэмжээгээрээ улс орнуудын хөгжлийн талаар бусдаас илүү мэдээлэлтэй байсан. Ээж ярихдаа “Социалист орнуудаас Унгар улс хамгийн гоё орон” гэнэ. Тухайн үед мэдээлэл харилцаа одоогийнх шиг нээлттэй байсангүй, ээжийн тэр яриа миний сэтгэлийг их татна аа. 10-р анги төгсөөд мэргэжил сонгох боллоо. Унгар улсад ямар мэргэжлээр сурах боломжтойг лавлахад ХАА-н мэргэжил, тэр дундаа тухайн жил ганцхан “Малын эмч”-ийн ангийн хуваарь л байж таарсан. Хөдөө өсөөгүй, малын тухай төдийлөн мэдлэг ойлголтгүй охин зөвхөн Унгар улс руу явахын тулд тэр ангийг сонгож байлаа. Шалгалтын комист ажиллаж байсан хоёр багш “Чи Ломоносовын их сургуулийн Микро биологийн ангийн хуваарь аваач” гэхэд нь “Үгүй ээ, би Унгар л явна” гээд явж байлаа даа.

-Тухайн үеийн Унгар орон, мал эмнэлгийн сургууль ямар нөхцөл байдалтай угтсан бэ?

-Би очсон хойноо л их босго өндөртэй сургууль авснаа мэдэрсэн. 230 жилийн түүхтэй тэр сургууль жилдээ 150 гаруй оюутан элсүүлдэг, дотоодын оюутан элсэлтийн шалгалт өгөөд, тэнцэж ордог нь ховор, жинхэн малын эмч болъё гэж зүрх сэтгэлээ зориулан бэлдэж, хэд хэдэн удаа шалгалт өгч тэнцсэн хүмүүстэй нүүр тулсан. Монгол улс 1960-аад оноос хойш Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрөөр жилд 1-2 оюутныг тухайн сургуульд суралцуулдаг байж. Тэр цагаас хойш Будапештийн Мал эмнэлгийн их сургуулийг өнөөг хүртэл Монголоос гуравхан хүн төгссөний нэг нь би болж таарсан. Тухайн үеийн оюутнууд өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх зорилттой, сургуулиа хаяж болохгүй, эргэж буцвал хэцүү гэдгийг сайтар ухамсарлана. Тэр утгаараа асар их шаардлага шалгуурыг давж төгссөн. Семестрийн шалгалтын үед бид 24 цагийн бараг 18 цагт нь төвлөрч сууж хичээллэдэг, үнэхээр чанга сургууль учраас тууштай сууж чаддаг хүн л энэ сургуулийг төгсдөг гэж яригддаг байсан. Тиймээс энэ диплом миний хувьд амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг.

-Төгсч ирээд Монголд ямар ажилд томилогдов?

-ХААЯ-ны Мал эмнэлгийн газар мэргэжилтнээр ажилд орсон. Тухайн үед гадаадад төгссөн хүн ховор байлаа. Улсынхаа тэтгэлгээр боловсрол эзэмшсэн хүн ажлаа сайн хийнэ гэсэн зорилго тавиад 1992-1997 онуудад мэргэжлээрээ ажилласан. Үүний дараа манай байгууллагад бүтцийн өөрчлөлт явагдаж, хүмүүсийн алба ажил хөдөлгөөнд ороод ирсэн. Тэр үеэс жилийн чөлөө авч Унгар, Орос, Англи хэлний мэдлэгээ ашиглан ажиллая гээд боломжуудыг эрэлхийлж эхэлсэн. Англи хэлийг ХААЯ-нд байхдаа сурсан. Тэр үед Монгол улсад Европын холбооны хамгийн анхны Малыг эрүүлжүүлэх том төсөл хэрэгжих үед манай гадаад харилцааны хэлтэст англи хэл мэддэг ганцхан хүн ажиллаж байлаа. Ингээд Мал эмнэлгийн газрыг “Төслөө өөрсдөө хариуц” гэж даалгасан. Тэр үед англи хэл гадарладаг нь би, “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг хэлний мэдлэгээ сайжруулахаар улам хичээж эхэлсэн дээ. Тэр төсөл дээр 5 жил ажиллаад, Монголын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх, лабораторийг бэхжүүлэх тал дээр чамгүй дэвшилт гаргасан гэж дүгнэдэг. Төсөл дууссаны дараа хоёр хүүхэд, ар гэртээ ч, өөртөө ч илүү анхаарах шаардлага үүслээ. Тухайн үед чөлөө олгохгүй, ажлаасаа гарах, нэг бол ажлаа хийх шаардлагатай тулгараад ажлаа өгч байлаа. Монголд гадаадын мэргэжилтэн цөөн ч тэд хоорондоо уялдаа холбоотой, ажил төрлийн санал, мэдээллээ солилцдог байсан учраас НҮБ-ын шугамаар хүмүүс ирж зарим төслүүд дээр ажиллана. Надад орчуулга хийлгэх санал ирдэг байлаа. Монголд Канадын элчин сайдын яам байгуулагдаагүй байсан тэр үед нэг удаа “Канад улсын гадаад хэргийн яамнаас Монголд төлөөлөгчид айлчлах гэж байна. Орчуулга хийж өгөөч” гэж холбогдсон. Тэд бол Канад сангийн орон нутгийг дэмжих хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар судалж явсан хүмүүс байсан юм. Ингээд тэр хөтөлбөрийн эхлэлийг тавьж, ажлуудыг зохион байгуулан хөдөө орон нутгаар зочдоо авч явж, холбогдох хүмүүстэй уулзуулсан. Улмаар 1998 онд Монгол Улсад Канадын өргөмжит консулын газар байгуулагдсан даа.

-Тэд тантай хамтран ажиллах үндсэн ажлын санал тавьсан уу?

-Тийм ээ. Канад санд ажиллаач гэдэг санал ирж, мөн Канадын өргөмжит консулын туслахын ажлыг давхар хийдэг болсон. Ингэж би Канад улс, Канадын гадаад хэргийн яамтай амьдралаа холбосон. Миний ажлын 50% нь Орон нутгийн санаачилгыг дэмжих, Канад сангийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр. Бид жилдээ 100-800,000 канад долларын санхүүжилтийг жижиг төслүүдэд олгодог байлаа. Энэ ажлынхаа шугамаар олон ТББ-уудтай харилцаатай байсан. Хөдөө орон нутгаар маш их явж ажиллана. Ялангуяа Ядуурлыг бууруулах, Эмэгтэйчүүдийг дэмжих энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд надад олон сайхан харилцаа холбоог нээж өгсөн. Би Монгол орны бүх аймаг, сумдын гуравны хоёроор нь явсан. Эргээд харахад амьдралтай их ойртож, хүнд туслах, хүнийг хайрлах, нигүүлсэхийн сайхныг тэдгээр төслүүдийнхээ явцад ойлгож авсан байдаг. Төслүүдээ сонгон шалгаруулах, үр дүнг тооцох зэрэг гарцаагүй бүх зүйлстэй нүүр тулж явлаа. Хамгийн хэрэгтэй төслүүдийг сонгон шалгаруулах, үнэхээр ажил хийх гэж зүтгээд зүтгээд санхүүгийн дэмжлэг дутаж буй хүмүүстэй харилцах тал дээр миний зүрх сэтгэл илүү ойр болсон байсан.

-Таны ажил амьдрал ХААЯ, гадаад хэл, Канадын ЭСЯ-тай салшгүй холбогдож, эдгээрээс үйл бүтээлийн олон сайхан дурсамжууд ундардаг байх аа. Ярианаас тань нийгмийн зүтгэлтний дүр тодрох шиг санагдлаа.

-Харин ээ. /Инээмсэглэв/ Сурагч байхдаа ангийн дарга, пионерийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн даргын сонгуульт ажилтай, хүүхдүүдэд “Хэнхэг” гэж шоолуулаад л ажилладаг байлаа. Гэсэн ч аливаа ажлаас хэзээ ч хойш суудаггүй. Аль болох хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй явж ирсэн. Үүнд үндсэн ажил маань ч их нөлөөлсөн байх. Тэр утгаараа олон ТББ, салбар салбарын эмэгтэйчүүдтэй хамтарч ажилладаг байлаа. Тухайн үед нэгэн ТББ-ын удирдах зөвлөлд ажиллах санал аваад, Японы ЭСЯ-наас санаачилсан Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын чадвахийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Япон улсад туршлага судлахаар очсон. Тэр үеэр анх Японы Нара хотын Зонтачуудтай уулзсан түүхтэй. Тэр бол 1999 оны үйл явдал.

-Энэ жил ЗОНТА ОЛОН УЛСЫН байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Мөн Улаанбаатар Зонта клуб Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг ОУ-ын энэ том сүлжээг Монголд нэвтрүүлэн төлөвшүүлэхэд хувь заяагаараа холбогдсон тантай ярилцах таатай байна. Улаанбаатар Зонта клубыг хэрхэн байгуулсан талаар сонирхуулбал?

-Тухайн үед Нара Зонтагийнхон энэхүү олон улсын хөдөлгөөн, үйл ажиллагааг бусад улс оронд нэвтрүүлэх, таниулах, гишүүд татах сонирхолтой байсан юм билээ. Тэр утгаараа Зонтачууд 2002 онд Монголд ирж, МЭХ-ны дарга асан Н.Гэрэлсүрэн гуайтай уулзсан. Зонта олон улсын байгууллагыг монголчуудад танилцуулах анхны уулзалт хийх үед би Японы Нара Зонтачуудтай танилцсан тухай мэдээллээ солилцож байлаа. Ингээд Н.Гэрэлсүрэн даргаар удирдуулсан хэсэг хүмүүс санаачилга гаргаж 10 гаруй хүн Зонта гэж ямар байгууллага вэ? Яагаад бид энэ байгууллагын гишүүн болох ёстой вэ гэдэг дээр харилцан ярилцсаны үндсэн дээр, Монголд энэ клубийг үүсгэн байгуулах нь зүйтэй гэж үзээд 2003 онд Улаанбаатар Зонта клубийг төрийн бус байгууллагаар бүртгүүлж байсан бол 2004 онд Олон улсын эрх, сертификатыг авсан түүхтэй. Энэ өнцгөөс харвал Нара Зонтагийнхан Монголд Улаанбаатар Зонта клубийг үүсгэн байгуулах гүүр нь болж, онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

-Олон улсын Зонта клубийн зорилго, тэр дундаа Монгол дахь клубийн зорилгын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар Зонта клуб сайн дурын гишүүнчлэлтэй. Зонта гэдэг үг уугуул индиан хэлээр үнэнч шударга, итгэлтэй гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс энэ клубийн гишүүд итгэлцэл дээр тулгуурлан, шударгаар үйл ажиллагаагаа явуулдаг зарчимтай. Олон улсын байгууллагын үндсэн зорилго бол эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил тэгш, үндсэн эрхтэй. Бүх боломжийг эрэгтэй хүнтэй ижил түвшинд хүртэх ёстой. Мөн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхтэй адил байх, бидний амьдарч буй нийгэм хүчирхийллээс ангид хөгжих ёстой гэж үздэг. Дээрх бүх асуудал Монголд ч бий. Тиймээс манай гишүүд жил бүр олон улсад татвараа төлдөг. Мөн тодорхой арга хэмжээнүүдэд өөрсдөөсөө хандив өргөдөг. Тэр утгаараа бидний олон улсад төлж байгаа татвар, хандив дэлхийн бүх Зонтачуудын хандивын санд нэгтгэгдэн, олон улсад зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд зарцуулагддаг. Дэлхийн бөмбөрцөгийн өөр хэсэгт тусламж хэрэгтэй эмэгтэйчүүдэд санхүүжилт хүрч чаддаг учраас бид сэтгэл хангалуун ажилладаг. Харин Улаанбаатар Зонтачуудын өдөр тутмын үйл ажиллагаа Монгол орныхоо онцлогт тохирсон, мөн Олон улсын байгууллагынхаа зорилгод нийцсэн байдаг.

-Зонта клубийн гишүүн болох хүн ямар шалгуур үзүүлэлт хангасан байх ёстой вэ?

-Өдгөө манай хоёр клуб жилд дунджаар 30-40 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын байгууллагын дүрэм журамд “Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, ажилтай, өөрийн ажлын цагийн 50% орчим хувийг нийгмийн сайн сайхны төлөө, тэр тусмаа Зонта олон улсын байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах боломж чадвартай, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг элсүүлнэ” гэсэн байдаг. Анх “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд” гэсэн заалттай байсан. Харин бодит байдал дээр шийдвэр гаргах түвшинд ажилладаггүй ч нийгмийн тодорхой хүрээнд байр сууриа эзэлсэн, Зонта олон улсын байгууллагын дүрэм журмыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс элсэхэд нээлттэй дүрэмтэй байх шаардлагатай байсан. Гишүүн болох хүн манай дүрэм журамтай танилцаад олон улсдаа жилийн татвар 100 ам.доллар, мөн дүүргийн татварт 65 ам.доллар төлдөг. Түүнчлэн 120-200 мянган төгрөгийг дотоодын татварт жил бүр төлдөг. Ойролцоогоор 200 гаруй долларыг жил бүр олон улсын байгууллагын үйл ажиллагаанд хандивладаг. Дотооддоо зохион байгуулж буй уулзалт арга хэмжээний зардлаа бид өөрсдөө шийддэг. Гишүүн болгон тодорхой үйл ажиллагаанд заавал хандив өргөнө. Бидний олон улсад өгч байгаа мөнгө НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Эмэгтэйчүүдийн сангаар дамжаад хэдэн сая долларын төсөл болж олон улсад түгээгддэг.

-Өнгөрсөн хугацаанд Зонтачууд олон улсад болон Монголд эмэгтэйчүүдийн хөгжил хамгаалалд чиглэсэн ямар ямар ажлуудыг зохион байгуулж байв?

-100 жилийн түүхтэй Зонта Олон Улсын байгууллага нь тодорхой хөтөлбөрүүдтэй. Хоёр жил тутам олон улсын хурлаа хийдэг. Тэр хурлаар дэлхийн аль аль оронд ямар төслийг, хэдий хэмжээний төсөв, ямар зарцуулалтаар санхүүжүүлэх вэ гэдгээ хэлэлцэн шийддэг. Харин Монголын Зонтачууд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйчүүдээ чадавхжуулах, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийг сайжруулах чиглэлээр олон талт сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Мэргэжил олгох, мэдлэг чадвар дээшлүүлэх сургалтуудаас гадна эмэгтэй оюутнуудад тэтгэлэг олгох, их хуралд бие дааж нэр дэвшсэн эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих, мөн бусад олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийдэг. Тэдгээрээс заримыг нь дурьдвал “Олон улсын хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян”-аар хүчирхийллийн талаар таниулга мэдээлэл хийх, сурагч, оюутан охидод хүчирхийллээс үүдэх сөрөг нөлөө, аюулгүй байдлаа хамгаалах талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөхөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Жишээлбэл, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн сургагч багшаар ЕБС-ийн охид хөвгүүдэд сургалт явуулах, хүчирхийлэлд өртөн түр хамгаалах байранд хандаж буй эмэгтэйчүүдэд шаардлагатай хэрэгцээт тусламжийг үзүүлэхээс эхлээд жил бүр хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн ард иргэдийн хүүхдүүдийг сургах цэцэрлэг байгуулах ажилд нэлээд хүч хөдөлмөр зориулсан. Манай Улаанбаатар Зонта клубийн үүсгэн байгуулагчдын нэг болох Г.Янжинлхам гишүүний санаачлага болон түүний Япон ээжийн санхүүгийн дэмжлэгээр Гачууртын Шар хоолойн аманд хүүхдийн цэцэрлэгийн байр бариулж, анх улсаас төсөв авахгүйгээр гэр цэцэрлэг байдлаар ажиллуулж эхэлсэн. Бид тухайн цэцэрлэгийг тууштай дэмжсээр өдгөө бага насны хүүхэд сурч боловсрох стандарт хангасан, улсын төсвөөр санхүүждэг цэцэрлэг болтол нь дэмжин ирсэн билээ. Хөдөө орон нутгаас шинээр оюутан болж ирсэн охидод “Залуу эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл”-ийг “Монголын өсвөр үеийнхний хөгжлийн төв” ТББ-тай хамтран гурван жил дараалан Их Монгол дээд сургууль дээр хичээлийн жилийн турш хэрэгжүүлж, нийт 60 гаруй оюутнуудыг хамруулсан. Мөн сүүлийн жилүүдэд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийнхантай идэвхтэй хамтран ажиллаж байна. Дотуур байрны хүүхдүүдэд амьдрах ухаанд чиглэсэн төрөл бүрийн сургалт явуулах, материаллаг баазыг нь сайжруулахад анхаарсан. Мөн охидод, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нарын лекц зөвлөгөө, нийгэмд байр сууриа эзлэхэд анхаарах, чиглүүлэх сургалтуудыг явуулдаг. Түүнчлэн хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Анх Канад Сангийн туслалцаатайгаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны хүмүүсийн нөхөн сэргээх сургалтын төвд харааны бэрхшээлтэй иргэдэд бариа засал, массажистын мэргэжил олгож эхэлсэн. Зонтачууд бид эдүгээ уг төвөөр мэргэжил эзэмшсэн массажистуудаас бүрдсэн "Бест Массаж" төвийн үйлчилгээг сонгон байнгын үйлчлүүлдэг болсон. Түүнчлэн Хараагүй иргэдэд тасалгааны цэцэг тарих арга барилд сургах төслийг "Хараагүй Иргэдийн Үйлдвэрлэл Сургалтын төв"-тэй хамтран хэрэгжүүлж байгаа. Мөн аутизмын холбоотой хамтран ажиллаж, анхны төслийг нь санхүүжүүлснээр АУТИЗМТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХ, АЖИЛЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ гаргаж байв. Бид энэ асуудалд бусдаас илүү ойр байсан. Учир нь манай гишүүдийн дунд аутизмтай хүүхэдтэй гишүүн байдаг, тухайн ээж энэхүү асуудлыг илүү сайн ойлгодог учраас нөхцөл шаардлагууд ямар байх талаар нарийн чамбай ажилласан нь давуу тал болсон.

-Санхүүжүүлэх төслүүдийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ? Таны хувийн туршлагаас хүнтэй харилцах, хандлагуудыг анзаарч мэдэх, танин мэдэх тал дээр илүү нарийн анзааргатай болчихдог байх гэж бодогдлоо.

-Тийм ээ, хувийн дадал, ажлын онцлог тийм ч манай гишүүд сар болгон хурлаа хийж, олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдэд хэрхэн яаж оролцох, ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээ ярилцаж байж шийддэг. Үндсэндээ бид бүхний нүд чих нээлттэй, хаана, хэнд, ямар тусламж дэмжлэг нэн шаардлагатай байгааг, нийгэмд ямар үйл явдал өрнөж буйг ч анзаарч байдаг. Мөн бидэнд хандсан байгууллага болон хувь хүнийг бүх гишүүдийн хуралдаа урьж, санал бодлыг нь сонсон, юу хийж бүтээхэд нь ямар тусламж хэрэгтэй байгааг сонсон дэмжин ажиллахыг чармайдаг. Харин аливаа үйл ажиллагааны бүх зардал бидний халааснаас гардаг учраас олон улсын байгууллагууд шиг 20-30 сая долларын төсөл санхүүжүүлэх боломж хомс. Мэдээж хэрэгцээтэй, зөв зүйл санаачилсан, үнэнч шударга, бүтээлч хүмүүст хөрөнгө оруулалт хийхэд үр дүн маш сайн байдаг. Бид төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ зах зээлийн үнийн судалгааг давхар хийн, аль болох бага өртөг, бодит зардлаар илүү үр дүнд хүрэхээ харгалзан үздэг. Үндсэндээ Монголд хийж хэрэгжүүлж буй гол гол төслүүд маань охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг, жендэрийн тэгш байдлыг хангуулах, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд нь туслахад чиглэдэг. Түүнчлэн адил төстэй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, хамтарч ажилладаг. Жишээлбэл, өнгөрөгч 10-р сард Олон улсын охидын өдөрт зориулж МЭХ-ноос санаачилсан “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдэн, 700 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Мөн “Эцэг эхчүүд агаарын бохирдлын эсрэг” аянд нэгдэн агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд 6-7 өрхийн эмнэлэгт утлагын аппарат бэлэглэсэн. Энэ мэт дурьдаад байвал хийж хэрэгжүүлсэн ажлууд нэлээд их бий. Зонтачуудын үзэл хандлага бусдад тус хүргээд эргэж хариу нэхдэггүй сэтгэл дээр нэгддэг.

-Олон улсын Зонта клубийн 100 жилийн ойгоор нэг байгууллага, нэг хүнийг шагнаж урамшуулжээ. Ямар шалгуурыг хангасан хүн Зонта олон улсын байгууллагын үнэлэмжид хүрч байна гэж үзэх вэ?

-Бид 100 жилийн ойгоо тохиолдуулан Зонтатай хамтарч ажилладаг, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагыг шалгаруулсан. Континентал зочид буудлын эзэн Ч.Таня гэж сайхан эмэгтэй Улаанбаатар Зонта клубийг байгуулалцсан анхны 10 хүний нэг. Төдийгөөс өдийг хүртэл энэ байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, олон улсын байгууллагадаа үлгэр жишээ хандивлагч болон ажилладаг учраас Зонтатай хамгийн ойр ажилладаг энэ эрхэм хүнийг эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө асар их хувь нэмэр оруулсан төлөөлөгч гэж үзэн, энэхүү шагналыг олгосон. Харин хувь хүний шагналыг “Монгол Японы Цагаан хус нийгэмлэг”-ийн тэргүүн Г.Янжинлхам хэмээх эмэгтэй хүртсэн. “Дархан оточ” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн захирал тэрээр мөн л Улаанбаатар Зонта клубийг үүсгэн байгуулалцсан анхдагчдын нэг. Тэрээр зөвхөн Улаанбаатар Зонта клуб төдийгүй олон улсын хэд хэдэн байгууллагын гишүүнээр ажилладаг. Улаанбаатар Зонта клубийн үйл ажиллагааг жигдлэлцээд, одоо Арслан клубийн гишүүнээр ажилладаг. Тэрээр Япон улсаас чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт татаж, тусламж дэмжлэгийг Монголчуудтайгаа хуваалцсаар ирсэн. Саяхан гэхэд л СБД, БЗД-ийн 400 гаруй өрхөд дүүргүүдийн халамжийн хэлтсээр дамжуулан Япон улсаас ирсэн бэлэн хувцаснуудыг хуваарилсан байна. Мөн Гачууртын цэцэрлэгийг байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн үйл ажиллагааг нь үнэлэн энэ хүнийг алдаршуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн 95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Өөрийн гэсэн үндсэн оффистой, өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагатай эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, сургалт судалгааны ажлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

-Улаанбаатар Зонта клубийн удирдлага сонгох зарчмыг танилцуулна уу?

-Ротацийн системээр, ардчилсан зарчмаар ажлаа явуулдаг учраас гишүүн бүр ээлж дараагаар Ерөнхийлөгч болж тухайн жилдээ шинэ санаачилга гарган, манлайллыг бий болгож ажилладаг зарчимтай. Н.Гэрэлсүрэн дарга харин бидний хүсэлтээр "Улаанбаатар-Зонта" клубт гурван жил Ерөнхийлөгчөөр ажилласан түүхтэй. Өдгөө Улаанбаатар Зонта клубийн өргөмжит Ерөнхийлөгч хэмээн хүндлэгддэг энэ эрхэм хатагтайг бид мартах учиргүй, аливаа үйл ажиллагаандаа үргэлж хүндэт зочноор урьж оролцуулдаг.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.