МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд

Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд

ХАН-УУЛ дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр нь жил бүр явагддаг бөгөөд гарааны, жижиг дунд бизнесээ өргөжүүлэх сонирхолтой иргэдэд чиглэж хэрэгждэгээрээ бусад төсөл, хөтөлбөрөөс давуу талтай юм. Хамгийн чухал нь иргэн танаас барьцаа хөрөнгө шаардахгүй, зөвхөн шинэ, бүтээлч санаа байхад хангалттай. Тэргүүн туршлага, шинэ технологид суурилсан бизнес санаа бүхий мянга мянган гарааны бизнес эрхлэх төслүүдээс таных шалгарч чадвал гурван жилийн хугацаатай, ямар ч хүүгүйгээр авсан санхүүжилтээ эргэн төлөх боломжтойгоороо давуу талтай юм. Энэхүү төсөлд хамрагдаж өөрийн мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, гарааны бизнесээ эхлүүлж амжилттай яваа олон эмэгтэйчүүд бий. Тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болох “Бүтээлч тархи” багийн ахлагч Э.Нармандах, Э.Энхмандах нартай ярилцлаа.

 -Юун түрүүнд хүссэн санхүүжилтээ авч, санаагаа ажил болгож чадсанд баяр хүргэе. Шинэлэг санаа хүн бүрд байдаг. Гол нь тэр санааг хэрхэн амилуулж, ажил болгох вэ гэдэг чухал. Энэхүү төслийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?

 -Анх Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн фэйсбүүк хуудаснаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн мэдээллийг харж байсан. Хан-Уул дүүргийн залуучууд оролцох боломжтой гэхээр нь ямартай ч өөрсдийгөө сориод үзье, орчин үеийн залуучууд ямар чиг хандлагатай байна, мөн гарааны бизнес гэж юу байдаг талаарх бүх талын ойлголтыг авъя гэсэн зорилгоор орсон. 20 гаруй багаас эхний шатандаа шалгарч хурдасгуур  хөтөлбөрт хамрагдаж чадсан. Хурдасгуур хөтөлбөрөөс шилдэг гэсэн долоон багийг шалгаруулж авсан. Бүтэн сарын турш чадварлаг менторууд төсөл хэрхэн бичих, бүтээгдэхүүний сав баглаа боодол, дизайныг хэрхэн хийх, доторх бүтээгдэхүүнийг яаж чанартай гаргах уу гэдгээс эхлээд зах зээлд гаргах хүртэл бүх шатны тусламжийг бидэнд үзүүлсэн. Олон хүний тусламж дэмжлэгээр зөвхөн санаатайгаа орж ирээд санаагаа бүтээгдэхүүн болгох хэмжээнд хүрсэн.

 -Дэмжлэг авч чадсан санааныхаа давуу талыг онцолбол?

-Манай багийн санаа шинэлэг байж чадсан төдийгүй хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулсан бүтээгдэхүүн учраас давуу тал болсон байх. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээнд илүү анхаарал тавьж, хөгжүүлэхэд санаа тавьдаг болсон. Мөн худалдан авч буй бүтээгдэхүүний чанарт анхаарч, Хятадын юу нь ч  мэдэгдэхгүй бүтээгдэхүүн авах нь багассан. Энэ мэт эрэлтэд тулгуурласан эерэг санаа, хандлагууд их байснаараа онцлог болж чадсан.

-Шилдэг бизнесүүдийн санаа төрсөн түүх нь их сонирхолтой байдаг. “Бүтээлч тархи”-ийн санаа хэнээс, хаанаас төрөв?

-Анх санааг Энхмандах гаргасан юм. Бид хоёрын хувьд саван, ванны бөмбөлөг гэртээ хийж хэрэглэдэг. Нэг өдөр найз маань яаж хийдэг зааврыг нь бүтээгдэхүүнтэй нь бэлдээд өгөөч гэж тусламж хүссэн. Тэгээд жижигхэн хайрцагт бүх орц, найрлага, хэрэглэгдэх зүйлсийг нь бэлдээд найздаа бэлэглэсэн. Үүнээс санаа авч насанд хүрсэн хүмүүст зориулж бэлдцийг нь бэлдэж өгдөг болсон. Харин “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хурдасгуурын шатанд маркетинг төлөвлөгөө, зах зээлийн багтаамж, хэнд зориулж хийх вэ? гээд бүх төрлийн судалгааг хийтэл бага насныханд зориулсан бүтээгдэхүүн байвал илүү зах зээлийн багтаамж өндөртэй юм байна гэсэн дүн гарсан. Ингээд зах зээлээ өөрчилсөн дөө.

-Уншигчдад бүтээгдэхүүнээ танилцуулаач. “Бүтээлч тархи” гэхээр оюун ухааны холбогдолтой тоглоом уу?

-Одоогоор “Саван хэрхэн хийх вэ?”, “Ванны бөмбөлөг хэрхэн хийх вэ?” гээд хоёр бүтээгдэхүүн гаргасан. Яваандаа өөр олон чиглэлийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байна. Хайрцагтай савлагаандаа саван хийхэд шаардлагатай бүх зүйлийг савласан. Хүүхэд шууд задлаад эцэг эхтэйгээ хамтраад саван хийх бэлдэцтэй, дан ганц саван хийх аргачлалаас гадна саван яаж хир буртаг арилгадаг,  савангийн хөөс яагаад бөөрөнхий байдаг гэх мэт шинжлэх ухааны мэдээлэл бүхий хоёр төрлийн гарын авлага дагалддаг. Мөн савангаа элдэв дүрс, хэлбэр, өнгөтэй урлах боломжтойгоороо давуу талтай. Судлаачийн дэвтэрт хүүхдүүд бие даан ажиллах боломжтой бөгөөд савангийн үнэр, өнгө хэрхэн тооцохоос эхлээд хүчил шүлтлэгийн тухай ойлголт өгөх шинжлэх ухааны бяцхан туршилтууд багтсан. Бүтээгдэхүүнээ зарим нэг супермаркет болон онлайнаар худалдаж эхэлсэн.

-Орц, найрлагад нь орсон зүйлс нь лабораторийн шинжилгээгээр орсон уу. Хүүхдийн биед элдэв сөрөг нөлөө байхгүй биз дээ. Тэр тал дээр сайн анхаарч ажиллаж байгаа юу?

-Бүх бүтээгдэхүүн маань органик, мэргэжлийн хяналтын байгууллагаас  орц, найрлагуудынхаа шинжилгээний бичгийг авч баталгаажуулсан.

-Залуу хүмүүсийн хувьд төсөлд хамрагдаад санаагаа гарааны бизнес болгож чадлаа. Хэтийн зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

-Бүтээгдэхүүнээ цоо шинээр зах зээлд гаргаж байгаа учраас мэдэхгүй юм их байсан. Одоо ч гэсэн менторуудаасаа зөвлөгөө авч, холбоотой ажиллаж байгаа учраас зоригтойгоор зах зээлд нэвтрүүлж чадсан. Энэ зээлд хамрагдсаны хамгийн гол онцлог нь гурван жилийн хугацаанд авсан санхүүжилтээ эргүүлэн төлөх боломжтой. Мөн энэ хугацаандаа менторуудаасаа зөвлөгөө аваад явах нь чөлөөтэй. Түүнчлэн барьцаа хөрөнгө шаардахгүй, ямар ч хүү төлөхгүй учраас залуучуудыг уг төсөлд түлхүү хамрагдаасай гэж хэлмээр байна. Бидний хувьд олон том зорилт тавиад ажиллаж байна. Бүтээгдэхүүнийхээ нэрийн төрлийг нэмэгдүүлэхээр судалгаагаа эхлүүлсэн. Жишээлбэл, уруулын будаг, уруул өнгөлөгч, робот хэрхэн хийх вэ гэх мэтчилэн олон шинэ санаа, бодлуудаа ажил болгохоор судалж байна. Цаашдаа хүүхдийн нас насны онцлогт тохирсон бүтээгдэхүүн гаргана. Тухайлбал, 14-өөс дээш насны хүүхдүүдэд робот хэрхэн хийх талаар, робот нь дотроо програмчлалтай, гар утасны аппликэйшнтай холбогдож хөдлөх, код бичих чадвартай гэх мэт...

Ерөнхийдөө шинжлэх ухаан, биологи, хими, физик дээр  үндэслэсэн тоглоомуудыг цаашдаа зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ эхлээд бүтээгдэхүүндээ зохиогчийн эрх авах шаардлагатай байна.

  

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Энэ төсөл олон хүний амьдралд хувь нэмэр болж чадсан уу?

-Гурвуулаа ажилладаг. Бид хоёрын хувьд биологи, геологи, газар зүй, химийн шинжлэх ухаан дээр түлхүү ажилладаг бол нөгөөх маань роботын технологи, кодчилол дээр ажиллаж байна. Мэдээж эдийн засгийн хувьд олон хүний амьдралд тус нэмэр болж байгаа. Бид ч гэсэн уг төсөлд хамрагдсандаа маш их баярладаг, олон зүйл сурч, мэдсэн. Бид хоёр эм зүйч мэргэжилтэй. Шинжлэх ухааны хүрээлэнд олон жил ажилласан туршлагатай хүн биднийг удирдаж байгаад мөн баяртай байгаа. Манай анхны худалдан авагч гурван хүүхэд саван хийж сурчхаад борлуулж болох уу гэдэг санал тавьсан. Бид саналынх нь дагуу хүүхдүүдийн бүтээлийг өөрсдийн пэйж хуудсандаа байршуулсан.

-Худалдан авагчидтайгаа эргэх холбоотой ажиллаж байгаа юм байна даа.

-Тийм. Хүүхдүүд бэлдээд өгсөн бэлдцийг хэвд цутгахаас гадна өөрсдийн онцлог өнгө, дүрс бүхий сонирхолтой саван хийж, бараг өөрсдийн гэсэн брэнд үүсгэж байгаа гэж хэлж болно.

-Дэлхийн зах зээлийг судалсан уу, бизнесээ зөвхөн Монголд гэж харахгүй л байгаа байх.  

-Тэр тал дээр жижиг судалгаа хийж үзсэн. БНХАУ болон Өвөр Монголын зах зээлийг судалж үзэхэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой юм билээ. Гэхдээ Хятад өөрөө үйлдвэрлэгч орон учраас даган дуурайх асуудал гарах магадлалтай. Тиймээс ОХУ-ыг бас давхар судалж байна. Эхний ээлжид өсвөр насныханд зориулсан робот хэрхэн хийх талаарх бүтээгдэхүүн авах боломжтой гэсэн хариу өгсөн. Тиймээс эхний ээлжид дотооддоо оюуны өмч гэх мэт асуудлуудаа шийдсэний дараагаар хоёр дахь ээлжийн төлөвлөгөөгөө гаргана гэж бодож байна.

-Залуучууд, тэр дундаа дөнгөж гарааны бизнесээ эхлүүлж буй бизнес эрхлэгчдэд бэрхшээл их тулгардаг. Жишээ нь, та хоёрын хувьд оюуны өмчийн эрхээ авахад бэрхшээл их тулгарч байна гэлээ. Бизнесийн салбарынханд, тэр дундаа гарааны бизнэсээ эхлүүлсэн залуучуудад төрийн зүгээс нэн шаардлагатай ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Залуу бизнес эрхлэгчдэд түрээсийн төлбөрөөс эхлээд асуудал их байна. Борлуулалтын тал дээр болон татвар, түрээсийн хөнгөлөлтийг төрөөс дэмжлэг хэлбэрээр үзүүлбэл их хэрэгтэй. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл авах асуудлыг хариуцдаг төрийн байгууллагуудын үйлчилгээг хурдан шуурхай болгох, бүрдүүлэх баримт материалуудыг ойлгомжтой болгох асуудал нийт бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Бизнест нь амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.