МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
9 цаг 24 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/

2020 оны 06 сарын 30

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

         МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавъяат ажилтан, Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийн төлөөх 2007, 2011 оны Олон Улсын шагналтан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Доржийн МӨНХӨӨ:

        Мэдээ орсон цагаасаа зурагтаар намуухан дуутай, цэгцтэй яриатай намбалаг нэгэн эмэгтэйн “Дарга төрх”-ийг харж дасан, юмны наад цаадахыг ялгахтайгаа болсон үедээ “МӨНХӨӨ ДАРГА” хэмээн таньдаг болсон байж билээ. Социалист нийгэм, ардчилсан нийгмийн аль аль цаг үед түүний төрх, ончтой хэл яриа, үзэл санаа нь цэнхэр дэлгэц, сонины хуудсуудаас буугаагүй... Ийм нэгэн хэзээний танил, зөөлөн агаад хүчирхэг төрх өнөө хүртэл та бидний дунд намуухан бөгөөд үнэ цэнэтэй оршсоор. Бид хэтэрхий сайн “Таньдаг дүр-”ээ мөн л хэт бага мэддэг гэмтэйг санан зуны нэгэн өдөр МУЗН-ийн байрыг зорьж, болзсон цагтаа уулзан хөөрөлдөж, өөрийнхөө, мөн эрхэм уншигчдынхаа өмнө сэтгүүлчийн сэтгэлд ямархан тэмдэглэлтэйгээр бууж үлдэхийг үл таах тийм нэгэн ярилцлагыг хийхэд 2 цаг гаруйн хугацааг зарцуулжээ...

      Тэрээр 1944 оны Мичин жил, зудтай хаврыг давсан зуны эхэн сард одоогийн Увс аймгийн Өмнөговь суманд төржээ. “Миний намтарт төрсөн он минь өөрөөр тэмдэглэгдсэн байдаг. Учир нь тухайн цагт хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн хугацааг тооцож, гэдсэнд байхдаа нэг нас хүртсэн гэж үздэг байснаас 1943 онд төрсөн гэж тэмдэглэсэн юм билээ” хэмээн яриагаа эхэлсэн юм. Дээрээ хоёр ахтай, айлын отгон охин эгэл жирийн малчин ээжийнхээ тухай дурсахдаа “Бусдын л жишгээр гурван хүүхдээ өсгөж өндийлгөх, мал ахуйгаа адгуулах, ар гэрийн бүх ажлаа нуруундаа үүрч явсан миний ээж хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй ч ардын ёс заншил, зүйр цэцэн үгсийн асар баян сан хөмрөгтэй. Маш уран цэцэн үгтэй, ухаантай хүн байлаа” хэмээн дурссан юм.

Харин түүний аав Увс аймагт байгуулагдсан анхны тэнхимд суралцан, бичиг үсэгт тайлагдаад 1939 онд цэрэгт татагдаж, Цэргийн бага эмчийн нэг жилийн курс дүүргэсэн “Доктор Дорж”. 1943 онд цэргээс халагдан, Увс аймагт шинжлэх ухааны эмнэлэг байгуулагдсан тэр цагаас ард түмэндээ эрүүл мэндийн тусламж үзүүлж, энэ ажилдаа насаа зориулсан гэдэг.

1965 он Оюутан ахуй цаг

Д.Мөнхөө гуай хүүхэд насныхаа тухай “Эрдэм боловсролд суралцах, тэгш боломжоор хангагдсан, тийм азтай нийгэм цаг үед төрсөндөө бидний үеийнхэн баярлаж, бахархаж явдаг” хэмээн онцлон дурдсан.

Түүнийг 1-р ангид орсон жил аав нь Увс аймгийн Гүйцэтгэх захиргааны эмнэлгийн хэлтэст ажиллах болж тэрээр Улаангом хотын 10 жилийн сургуульд суралцаж төгссөн. 1961 онд 10-р ангиа дүүргэхэд “Миний охин эмч болоорой” хэмээсэн аавынхаа захиснаас зөрж үл зүрхэлсэн гэдэг. Ингээд тухайн цагтаа  сурлага сайтай, тэр дундаа эдийн засагч болох сонирхолтой, тооны хичээлдээ сайн охин гадаадад дээд сургуулийн хуваарь авах боломж байсан ч Улсын их сургуулиас өрх тусгаарлан шинээр төвхнөж буй Анагаах ухааны дээд сургуулийн Хүүхдийн эмч, Эм найруулагч, Шүдний эмчийн анхны ангиудаас  “ХҮҮХДИЙН ЭМЧ”-ийн ангийг сонгон элссэн байна.

Өнгөрсөн он жилүүдээ нэхэн санаад тэрээр: “Миний том хүү Хүүхдийн эмч, АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал, профессор. Хүүгийн хүү бас эмч болсон, эрдмийн цол хамгаалах гээд явж байна. Ингээд бодохоор доктор Дорж гуайнхан дөрвөн үеэрээ хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэжээ гэж бодогддог юм” хэмээн хэлэх нь бахархлаа илэрхийлэх мэт...

Д.Мөнхөө эмч 1966 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын их эмчээр ажлын гараагаа эхлэхдээ АУДС-д багш болох саналаас уучлалт хүсч, “Амьдрал мэдэх” гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн нь онц сурлагатан, курсын дарга, сургуулийнхаа эвлэлийн хорооны товчооны гишүүн, МАХН-ын гишүүн  түүний хувьд шинэ сорилттой нүүр тулах зоримог шийдвэр байсан гэлтэй. Аав ээжийгээ дагуулан хөдөөгийн амьдралд хөл тавьсан тэр он жилд 10 ортой сумын эмнэлэгт Улаан бурхан өвчин дэгдсэний улмаас шалаар дүүрэн /40-өөд/ хүүхэд хэвтүүлж, түргэний тэрэггүй эмнэлгээсээ морин тэргээр ч дуудлаганд явж, эмнэлгийн байраа засах, түлээ түлшээ бэлтгэх мундахгүй их ажлын үед эмч хүний хувиар зөвлөгөө өгч, чадлынхаа хэмжээнд тусалж байсан аавынхаа тухай энэ өдөр эргэн дурссан юм.

1966 он Сумын эмч

Тэрээр “Тухайн цаг үед ард түмэн эмчийг маш их хүндэтгэдэг байсан. Намайг эмч болж өсөж өндийх, эрүүл мэндийн салбарт чин сэтгэлээ зориулах боломжийг миний ажил амьдралын гараагаа эхэлсэн Орхон сумын ард түмний хайр хүндлэл, итгэл найдвар өгсөн гэж боддог. Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Эмч өвчтөн хоёр нэг талд гарч байж өвчин, гамшигтай тэмцдэг юм. Эмчдээ итгэл, хүндлэлгүй ханддаг хүнд хичнээн сайхан эм тариа хийгээд ч эмчилгээ болохгүй. Өвчин эдгэх үйл явц хүний оюун санаа, өөрийгөө захирах ухаантай асар их хамаатай байдаг” хэмээн өгүүлэх...

Д.Мөнхөө даргыг сумын эмчээр ажиллаж байх үед Монгол улсын гавьяат эмч, тэр үеийн эрүүл мэндийн яамны Эх нялхсын газрын дарга байсан н.Должинсүрэн ажилтай нь танилцаж, шалгаж явсан гэдэг... Шалгалт дуусч дүнгээ танилцуулах үеэр Должинсүрэн дарга номын тавиур дээрх өвчтөнүүдийн түүхийг сөхөж үзэхэд ихэнхэд нь /эпикриз/ өвчлөлийн явц, хийсэн эмчилгээ, үр дүнгийн талаарх эмчийн эцсийн дүгнэлт бичигдээгүй байсан нь илэрчээ. Энэ бол өнөөх шалаар дүүрэн кор туссан хүүхэд хэвтүүлсэн, ачаалалтай үеийн түүх байж. Шалгалтын комиссын дарга дүгнэлт хийхдээ “Энэ бол шинжлэх ухааны, хуулийн баримт бичиг. Ямар нэгэн асуудал гарвал чамайг шалгаж эхэлнэ. Хэдий ачаалалтай ажилласан ч өвчтөний түүхээ цаг тухайд нь бичиж байх тун чухал юм шүү” гэж хэлээд явахад залуухан эмч “Шалгалтанд уналаа” гэж бодоод үлдсэн гэдэг.

Гэвч үүний дараагаас Сэлэнгэ аймгийн намын хороонд түүнийг сайн ажиллаж байгаа тухай танилцуулаад явсан  байж. Ингээд 7-р сард Сэлэнгэ аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчээр дэвшүүлэн ажиллуулж, нэг жилийн дараа мөнөөх л н.Должинсүрэн дарга “Хүүхдийн эмчийг “Хүүхдийн больниц”-ийн даргаар томилно уу” гэсэн санал гарган, Аймгийн намын хороонд асуудал тавьсаар түүнийг Сэлэнгэ аймгийн Хүүхдийн больницын ерөнхий эмчээр ажиллуулах шийдвэр гарсан байжээ. Улмаар хоёр жилийн дараа  аймгийн “Эрүүл мэндийн газрын дарга”-аар томилсон бол 1972 онд тэрээр Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 16-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон түүхтэй аж.Ийнхүү Улаанбаатар хотод шилжин ирж Эвлэлийн төв хорооны “Сургууль, оюутан залуучуудын хэлтсийн эрхлэгч” хэмээх албан тушаалд томилогдсоноор хөдөөгийн буйхан сумаас эмчийн ажлаа эхэлсэн хичээнгүй, чамбай, зарчимч хатагтайн улсын бодлогод хүчин зүтгэх замнал эхэлсэн гэдэг.

1972 оны “МАРТ-8”-ны төвийн хурал дээр Дэлхийн Энх тайвны шагналт, их зохиолч Сономын Удвал хэмээх эрхэм хатагтай илтгэл тавихдаа “Сэлэнгэ аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж буй Д.Мөнхөө гэж ирээдүйтэй залуу эмэгтэй байна” хэмээн онцлон нэр цохсоноос үүдэж бэлтгэгдсэн боловсон хүчнийг авч ажиллуулах гэсэн олон байгууллагуудын дунд уралдаан явагдсан гэдэг. Энэ тухай тэрээр ярихдаа: “Тухайн үед С.Удвал гуай “Монголын эмэгтэйчүүдийн хороо”-ны даргаар ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн байгууллага боловсон хүчнийг тэгж дэмжиж байсны нэг жишээ тэр  юм” хэмээн өгүүлсэн юм.

Олон улсын шагнал гардсан мөч /2005 он Нью-Иорк хот/

Тухайн он жилүүдэд нам, төрийн удирдах ажилтныг бэлтгэх, дадлагажуулах, туршлагажуулахад эвлэлийн ажил гол нөлөө үзүүлдэг, боловсон хүчний “дархны газар” нь байжээ. Хатагтай Д.Мөнхөө Эвлэлийн төв хорооны “Сургууль, оюутны хэлтсийн дарга”-аар таван жил ажилласны дараа МУЗН-ийн Гүйцэтгэх хорооны бие даасан дарга болсон байна. Дэлхийн улсууд капитализм, социализмын хоёр лагерьт хуваагдсан тэр амаргүй цаг үед Улаан Загалмайн Нийгэмлэгт тусгай газрын статус олгон, Монгол улс гуравдагч оронтой харилцахад нэг чухал сувгаа болгох бодлогыг баримталсан. Монгол улс Япон улсаас түргэний машин, Швейцараас хүүхдийн тэжээлийн сүү зэргийг Улаанзагалмай нийгэмлэгийн шугамаар авч хүн ард, үр хүүхдийн сайн сайханд тус нэмэр  болдог  байсан гэдэг. Юм бүхэн учиртайн тод жишээ, эл өдөр бидний ярилцан суугаа МУЗН-ийн  байрыг Д.Мөнхөө дарга “Анхны тусламжийн сургалтын төв” нэртэйгээр тэр үеийн Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 7-р таван жилийн төлөвлөгөөнд тусгуулахаар асуудал боловсруулж Ерөнхий сайд асан Ж.Батмөнх даргад танилцуулснаар, улсын төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн түүхтэй юм байна.

Тэрээр  1985-1990 онд Эрүүл мэндийн яамны Эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар томилогдож, одоогийн ЭХЭМҮТ-ийг барьж тус төвийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм судлал, сургалтын үйл ажиллагааны нэгдмэл цогцоор хөгжүүлэх, “БНМАУ-д эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний 2000 он хүртлэх хугацааны зорилтот хөтөлбөр” боловсруулан  батлуулах зэргээр эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэжээ. Хожмоо эл эрхэм тэртээх он жилүүдийнхээ дурсамжийг эмхэтгэн тэрээр 20-р зуунд Монгол улс эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд ямар ажлууд хийснийг эмхэтгэн тоймлож “Үрийн заяа эрхэмлэхүй” хэмээх номоо бүтээсэн.

ЭМЯ-ны орлогч сайд, ЭМЯ-ны удирдлагын багтай 1985-1990 он

Д.Мөнхөө гэгч энэ эрхэмсэг хатагтай Эрүүл мэндийн орлогч сайдаар таван жил ажилласны дараа 1990-1992 онуудад Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргын сонгууль хүлээн нийгмийн хямралын амаргүй үед МЭХ–ны 6 дугаар Их Хурлыг хуралдуулан, үндэсний зөвшлийг амжилттай хийж, төр олон нийтийн статустай байсан Монголын Эмэгтэйчүүдийн Хороог Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо болгон өөрчилж, нураах, татан  буулгах, тараах  хөдөлгөөнийг өрнүүлж  байсан тэр л үед авч үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Д.Мөнхөө дарга 1990 оны ардчилсан сонгуулиар 33-р тойрогт нэр дэвшин, АИХ-ын депутат болж, тус их хуралд нийт 9 эмэгтэй байсны нэг, Шинэ үндсэн хууль батлалцсан хүн юм.

1990-1992 онд Д.МӨНХӨӨ АИХ-ын депутат, МЭХ-ны даргын албан тушаалыг хашиж байлаа. Он цаг улиран, нийгмийн өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байсан 1992-1996 онд ажил хөдөлмөрийн  гараагаа  эхэлж   6  жил  ажилласан  Сэлэнгэ  аймгийнх нь сонгогчид түүнийг УИХ-ын гишүүнээр итгэл хүлээлгэн сонгосон гэдэг.

1992-1996 он УИХ-ын гишүүн

Тэрээр 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчнээс нэр дэвшсэн С.Баярцогттой Сэлэнгэ аймагт өрсөлдөж ялагдсан байна. Энэ талаар холоос эхтэй, их өөрчлөлтийн технологи болон хөрөнгийн даллага хэрхэн эх нутагт минь нутагшиж байгаа тухай ухаарлаа  “Оршихуйн заяаг дээдлэхүй” номондоо бичсэн талаараа дурсаж суусан юм.

1997 онд түүний ажиллаж дадсан салбараас тэс өөр, бизнесийн талбарт ажиллах нэн сонирхолтой санал ирсэн нь нутгийн дүү “Сэргэн мандалт” компанийн захирлын хүсэлт байж. Төрийн бэлтгэгдсэн удирдах ажилтан ийнхүү нийгмийн шилжилтийн тэр цаг үед зах зээлийн нийгэм буюу хувийн хэвшилд, компанийн маркетинг хариуцсан дэд захирлаар ажиллахыг зөвшөөрсөн байна. Энэ тухайгаа тэрээр эргэн дурсахдаа “Бизнес хийнэ гэдэг их эрсдэл, хүлээц, тэвчээр, хүнлэг сэтгэл, оюун ухаан, мэдлэг туршлага шаардсан үйл ажиллагаа юм билээ. Би тэнд хоёр жил ажилласан. Тус болсон ч зүйл байсан, бас тушаа болж байсан зүйл ч бий гэж боддог. Бидний амьдарч, ажиллаж ирсэн орчин, итгэл үнэмшил, арга  барил, мэдлэг  чадвар хүрэлцэхгүй ч зүйл зөндөө байсан. Тэгээд уучлал хүсээд ажлаа өгсөн. Нутгийн сайн залуу бизнесс эрхлэгч Б.Төмөрчулуунд зах зээлийн нийгмийн талаар надад их зүйл  мэдэх, ойлгоход  тусласанд нь баярлаж явдаг юм” хэмээн өгүүлсэн...

Д.Мөнхөө дарга 1999-2007 он хүртэл, тэтгэвэртээ гартлаа НҮБ-ийн Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Жендэр, хүний эрх, ухуулга нөлөөллийн асуудал хариуцсан үндэсний зөвлөхөөр ажилласан байдаг.

Энэ хэсгээс бид өнгөрсөн цаг руу эргэн очих бас нэгэн шалтгаан байна. Тэр бол 1997 он. Тухайн цаг үед төр, нийгмийн салбарт хүчин зүтгэж байсан олон эмэгтэйчүүд нийлж “ГАЛ ГОЛОМТ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” ТББ-ыг байгуулсан. Өдгөө 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өнгөрсөн хугацаанд хоёр үндсэн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллажээ.

Нэгдүгээрт: Монгол улсад төрийн, гэр  бүлийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоо байх ёстой гэдэг үзэл санаан дээр нэгдэж ажилласан. /2016 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хэмээх агентлаг байгуулагдахаас өмнө энэ залгамж чанар тасарсан байв/

Хоёрдугаарт: Монголын хүн амд гэр бүлийн боловсрол олгохгүйгээр Монгол үндэстний оршин тогтнох, аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй гэж үзсэн. Гал голомт үндэсний хөдөлгөөний 20 жилийн ойг тохиолдуулан, нүүдэлчний соёлын дэвшилт уламжлал, өнгөрсөн он жилүүдэд зохион байгуулсан онол практикийн хурлуудын  судалгаа, мэдээлэл, баримт сэлтэд үндэслэн тэд “Монгол гэр бүлийн ширээний ном”-ыг дөч гаруй  хүний бүрэлдэхүүнтэй бүтээн хэвлүүлсэн. Тус байгууллага өдгөө 11 аймагт салбарлан ажилладаг болсон.

Бидний ярилцлагын эхэнд тэрээр өөрийгөө “Эрдэм боловсрол тэгш хүртэх бололцоотой нийгэмд төрсөндөө бахархдаг” хэмээн онцлон хэлсний учрыг лавлахад:

 “Социализм гэдэг хүний хөгжлийг дэмжсэн нийгэм байв. Өөрөөр хэлбэл хүний хөгжил эрүүл мэнд, боловсрол, сэтгэл ханамжтай амьдрал гэсэн гурван үндсэн хэрэгцээнээс л хамаардаг. Харин тэр үндсэн хэрэгцээ буюу хүн амын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн дүүрэн үнэ төлбөргүй үзүүлж байсан. Одоо ч дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтын үндсэн гурван зорилго нь энэ байна. Гэтэл манай улс зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилсан улс болсон ч өдгөө хөдөөгийн малчдын мал тэр чигтээ банкны өрөнд барьцаалагдсан. Залуу үеийнхэн үнэт зүйлээ өнгө, мөнгө гэсэн хоёрхон юмаар сольсон байна. Гэтэл Монголын нүүдэлчний соёл “Эв эрхэмлэж, эрдэм дээдэлж, хөдөлмөрт шамдаж бай” гэсэн гүн ухаантай юм. Энэ бол социал үзлийн нэг том суурь. Хөдөлмөрт шамдахгүйгээр хэрхэн ядуурч байна.

Мянга мянган жилийн нүүдэлчний соёл, амьдрах ухаан, аливааг амьдралын туршлагаар нотлоод үеийн үедээ хэлж захиж өгдөг байж. Гэтэл бид гадны их мундаг соёл оруулж ирлээ гээд өөрсдийн үнэт зүйлээ байхгүй болгож, нүүдлийн соёл иргэншлийг хоцрогдол мэтээр ханддаг болсон нь бидний алдаа. Энэ даяаршин буй нийгэмд Монгол улсын бусдаас давуу, үнэт зүйлтэйг нотлох гол зүйл нь экологийн цэвэр хүнсний болон, хэрэглээний бүтээгдэхүүн, өөр юу ч биш. Тэгэхээр бид өнөөдөр газар шороогоо хаа сайгүй дуртай бүхэн нь сэндийчүүлээд байх нь зөв үү, бодох л асуудал” хэмээн ярьсан юм.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг нийгмийн шилжилтийн хамгийн ороо бусгаа цагт хүлээн авч ажилласан эдийн засаг, нийгмийн  өөрчлөлт шинэчлэлтийн жилүүдэд яг юунд зорьж, итгэж, үнэмшин ажиллаж байсан талаар нь асуухад:

“Тухайн үед би Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч гишүүн байсан. МЭХ-г удирдаж байсан туршлагатай хүнийг огцруулна гээд ээлжит бус анхдугаар бүгд хурал гэгчийг хийсэн. Л.Пагмадулам даргатай хамт МЭХороог огцруулчихаад дараа нь намайг даргаар нь тавьчихаж билээ. Тэр үе бол Монголын нийгэмд асар хүнд, өөрчлөлтийн үе байсан. Ардчилал ярьсан залуус өмнөх үеэ гутаан доромжилж, үгүйсгээд л... Нарийн ярьбал ардчилал бидэнд хоёр том дэвшил авчирснаас бусдаар маш олон сөрөг зүйлийг бий болгосон. Хүмүүст эдийн засгийн эрх чөлөө олгосон. Харин санал бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг хэтийдсэн нь үнэн юм. Гэтэл өмнөх нийгэмд Монгол оронд ядуу, ажилгүй хүн байгаагүй. 22 үйлдвэртэй 10,000 ажиллагсадтай Аж үйлдвэрийн комбинат гэдэг тэр том байгууллагыг ардчилал нэрийн дор хувьчилж үгүй хийсэн нь маш харамсалтай.

Тэр үед би МЭХорооны 6-р бүгд хуралд Монголын эмэгтэйчүүдийн хороог өөрчлөн байгуулах тухай асуудлаар илтгэл оруулж, төр, олон нийтийн статустай байсан байгууллагыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ-ын статустай болгон хувиргаж авч үлдсэн. Ингэхдээ тухайн үеийн “Ардчилсан хүч” хэмээн хашгирч явсан хүмүүст “Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах байгууллагын төлөөллийн 40%-д та нар өөрсдийнхөө хүмүүсийг оруул” гэсэн санал тавьж байж байгууллагаа авч үлдсэн түүхтэй юм шүү!!! Харин тэдний дундаас олон хүн ч орж ирсэнгүй. Түүнээс хойш Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хоёр жил шахам ажилласан. Тэр хугацаандаа чамгүй ажлуудыг амжуулсан гэж боддог.

Тухайлбал:  Япон-Монголын эмэгтэйчүүдийн найрамдлын “Солонго нийгэмлэг”-ийг санаачлан Японд байгуулсан японы иргэн, Чибагийн Их Сургуулийн профессор Фүжимота Микико хэмээх эмэгтэйтэй хамтран ажиллаж байсан. Тэр хатагтай Монголын эмэгтэйчүүдийн холбоонд 1 сая саван бэлэглэж түүнийг хүлээн авч орон нутгууддаа хувиарлах, заримыг нь зарж борлуулан тодорхой хэмжээгээр санхүү босгох зэрэг ажлуудыг зохион байгуулж байв. Тэрээр өөрийн хөрөнгөөр ажил, орлого  багатай эмэгтэйчүүдийг сургах сургалтын төв байгуулж ажиллуулах хөрөнгө, тоног төхөөрөмж, эд материалын тусламжийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр сургууль дээр, бас Амгаланд сургалтын байр, худагтай  байгуулан өгсөн юм. Бид хүний  тусыг хариулах соёлоо эрхэмлэн Японы Чиба мужид Монгол гэр  бэлэглэж цэцэрлэгт хүрээлэнд нь барьж өгч байлаа.

Монголын эмэгтэйчүүдийн 6-р их хурал

Мөн НҮБ-ын Хүүхдийн фондтой хамтран ажиллаж, төсөл бичин, Уйгаржин монгол бичигт бүх нийтийг сургах үйл хэрэг өрнөж эхэлсэн тухайн цагт уйгаржин бичгийн машин гадаадаас оруулж ирж хүүхдүүдэд, хүмүүст хичээл заах ажлыг хариуцан зохион байгуулж байсан. НҮБ-ын Ази Номхон Далайн Бүсийн “Эмэгтэйчүүдийн сан” маш том дэмжлэг үзүүлж МЭХ-нд 170,000 долларын эргэлтийн сан байгуулж, эмэгтэйчүүдэд зориулсан жижиг зээл олгож эхэлсэн. Мөн Германы элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Оёдлын сургалт  явуулах үйлчилгээний төв” байгуулж “ Уран бүсгүйн нэгдэл” нэртэй  сургалтын иж бүрэн үйлчилгээ явуулдаг танхим нээж, Монгол Улсын Гавъяат эдийн засагч, Сангийн яамны нэгдүгээр орлогч сайдаар 20 гаруй  жил ажилласан н.Долгормаа агсан хариуцан ажиллаж байв. Энэ бүх ажлуудыг хөөцөлдөн, дэмжлэг авч, олон улсын хөдөлмөрийн байгууллагын тусгай зөвлөхүүдийг урьж ирүүлэн Монголд 6 сар ажиллуулж, гарааны бизнес эрхлэж буй эмэгтэйчүүдэд зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын сурах бичгийг Монголын нөхцөлд нийцүүлэн зарим  өөрчлөлт  оруулан шинэчлэн, аймаг, хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нараа 7 хоног УБ-т сурган, цаашлаад бүсчилсэн сургалтанд 180 орчим эмэгтэйчүүдийг сургаж  байлаа. Ингэж орон нутгуудад бизнес эрхлэн, хувийн хэвшил, хувийн аж ахуйд шилжих сонирхолтой эмэгтэйчүүдийг арга зүйгээр нь хангаж эхэлсэн. Харин 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажлаа МЭХолбооны дараачийн дарга Дашаад хүлээлгэж өгөөд явсан даа. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний асуудлаар “Хатан ухааныг цэгнэхүй” жижиг  ном  бичиж эмэгтэйчүүдийн асуудал, түүний онол аргазүй, монголын түүхэн туршлагыг олон түмэнтэй хуваалцахыг хичээсэн юм” хэмээн өгүүлэх...

Тэрээр цааш хэлэхдээ: “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага ямар ч цаг үед төр, олон нийтийн статустай байх ёстой. Хамгийн ойрын Хятад улс гэхэд олон арван жил ийм системтэй явж ирсэн. Өнгөрсөн жил ОХУ эргээд энэ статусыг сэргээлээ. Учир нь хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Түүнээс гадна Монголын 900 гаруй мянган гэр бүлийн гол менежер, дийлэнх ачааг эмэгтэйчүүд үүрч байгаа. 10 гэр бүл тутмын нэгийг эмэгтэйчүүд толгойлж байна. Хичнээн мянган залуучууд мөнгө олох гэж гадаад улс руу явсан. Өрхийн тэргүүнийг эзгүй байх ард ачааг эмэгтэй хүн үүрч байна. Жишээлэн хэлэхэд Монголын боловсролын системд ажиллагсдын 80 гаруй хувийг, эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэгвэл дээр хэлсэн боловсрол, эрүүл мэнд хоёр хүний хөгжлийн гол хоёр суурь, аливаа улс үндэстний нийгмийн хөгжлийн үндсэн асуудал юм. Энэ мэт асар олон ажлыг эмэгтэйчүүд үүрдэг. Цаашлаад хүн амын 4%-ийг эзэлж буй ахмад настныг хэн харж хандаж байна. Хүн амын 33%-ийг эзэлж буй хүүхэд хэний гарт байна вэ? гээд тооцоолж үзэхэд эмэгтэйчүүдийн нуруун дээр Монголын нийгмийн асуудлын үнэмлэхүй, дийлэнх нь байсаар ирсэн. Тиймээс энэ хүмүүсийн асуудлыг төрийн бодлогод, хууль эрх зүйн орчинд хэрхэн тусгаж байх вэ гэдэгт парламент асар их анхаарал тавих ёстой юм.

Харин Монголын төрд эмэгтэйчүүдийг төлөөлөн үгээ дуулгаж байх ёстой механизм өнөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбоо байх ёстой.Энэ байгууллагыг төр, олон нийтийн статустай болгон эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлыг цогцоор ярина уу гэхээс дахиад төрийн байгууллага байгуулна гэдэг хэцүү. Ер нь эмэгтэйчүүдээ хэрхэн хөгжүүлж өөд татна тэр чинээгээрээ тухайн улс хөгждөг. Тухайлбал дэлхийн хамгийн ухаалаг үндэстнүүд Израилиуд. Еврей үндэстний хувьд эх хүний үүрэг асар өндөр. 2000 жилийн түүхтэй үндэстэн үүнийг нотлосон. Монгол ч мөн адил “Нөхрийн нэрээр ороод, эхнэрийн нэрээр гардаг” гэдэг гайхалтай оновчтой үг хэллэг, үнэлэмж байна. МЭХ-ны одоогийн Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл харин энэ жил аймаг, хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн статусыг зөв сэргээж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар байгууллага болгох бүтэц, зохион байгуулалт, тогтолцооны томоохон өөрчлөлт хийсэн. Би үүнийг маш зөв зүйтэй үйлдэл гэж үнэлдэг.

МОНГОЛ ХҮН ЭЦГИЙН ХАРЦ, ЭХИЙН ЭНЭРЭЛ ДОР ТӨЛӨВШДӨГ

Эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн удирдах албанд олон жил тууштай хөдөлмөрлөсөн танд МЭХ-г төр, олон нийтийн статустай болгох нь туйлын зөв гэдэг итгэл үнэмшил яагаад бат нот байдаг юм бэ, давуу тал нь юу вэ хэмээхэд:

-Энэ бол аль нэг намын юм уу, ямар нэгэн албан байгууллага, салбарын холбоо биш Монголын эмэгтэйчүүдийн холбоо юм. Би УИХ-д байхдаа “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээ” гэдэг байгууллага байгуулсан. Тэр намын эмэгтэй хүний эрх ашиг, энэ намын эмэгтэй хүний эрх ашиг, малчных, тариачных тийм гэсэн авцалдаагүй тусдаа зүйл гэж байхгүй. Монгол эмэгтэй хүн бүрт нэгдмэл нэг эрх ашиг, нэгдмэл зорилго, нэгдмэл үүрэг хариуцлага байх ёстой. Үүнийг илэрхийлж төлөөлөх гол байгууллага бол МЭХ байх ёстой. Харин МЭХ-нд улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, нийгмийн янз бүрийн бүлгүүд, мэргэжлийн холбоод гишүүнээр элсэх нь нээлттэй. Гол суурь нь аймаг, хот, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой шүү дээ. Говийн сумын эмэгтэйд ямар асуудлууд тохиолдож байна. Хангайн эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгардаг вэ? Алс баруун хязгаарт буй эмэгтэйн асуудал юу вэ? Алслагдсан аймгуудаас төв суурин газарт шилжиж ирж буй эмэгтэйд ямар асуудал байна гэх зэргийг судалж нэгдсэн байдлаар гарган, төрийн бодлогод шийдлийг тусгуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурийг тавих хэрэгтэй. Ийм механизмгүй энэ улс олон жил явлаа л даа.

1995 он Хүүхдийн эрхийн тухай хууль батлуулах үндсэний зөвшлийн чуулган

Энэ бүхнийг тайлбарлахын учир “Монгол хүн эцгийн харц, эхийн энэрэл дор төлөвшдөг” гэж нүүдэлчний соёл хэлж сургасаар байна. Гэтэл дандаа эмэгтэй багштай боловсролын байгууллагад хэн эрэгтэй хүүхдэд үлгэрлэх вэ. 1990 онд  мал хувьчлахад 140.000 хүүхэд сургууль завсардсаны 80% нь эрэгтэй хүүхэд байсан. 2002 оноос хилийн цэрэгт алба хааж буй залуучуудад ГАЛ ГОЛОМТ хөдөлгөөн “Гэр бүлийн боловсрол олгох” төсөл хэрэгжүүлж 6-7 жил хамтран ажилласан. Хилийн бүх отярадоор явж сургалт хийхэд хилийн цэрэгт алба хааж буй залуусын 20-иод хувь нь бичиг үсэг мэдэхгүй, үсэглэлийн баяр хийгээд сууж байлаа. Ингээд бодохоор энэ төрийн бодлогод эрэгтэй хүний эрх ашиг, эмэгтэй хүний эрх ашиг жинхэнэ ёсоор тусч чадахгүй байна.

Өнөөгийн нийгэмд эрчүүдээ мөнгө олж ир гээд гадагш явуулчихдаг. Гэтэл гэрлэсэн хосууд хоёр жилээс дээш хугацаагаар гэр бүлээсээ хол байвал 30% нь салж байгааг эрдэмтэд судалсан. Тусдаа амьдралтай гэр бүлийн 52 хувьд нь харилцааны үл ойлголцол бий болж байна. Энэ эмэгтэй хүний хэрэгцээ шаардлагуудаас төрийн бодлогод тусгах ёстой зүйл асар их байна. Тэрийг хэн илэрхийлж, хэн тэнд хүргэх ёстой вэ. Үүнийг эмэгтэйчүүдийн байгууллага л гаргаж илэрхийлэх шаардлагатай.

Намайг өмнөх нийгмийг магтаж байна гэх байх даа. Дээр үед Намын Төв Хорооны Бүгд Хурлын илтгэлийн сүүлд “Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал” ямар нэгэн хэмжээгээр тусгагддаг байлаа. Яагаад гэвэл Монголын эмэгтэйчүүдийн хороо эрх барьж байгаа улс төрийн хүчний хэлтсийн эрхтэй. Өөрөөр хэлбэл бичиг баримт бүрдүүлэх судлах, бодлого боловсруулах бүх юманд тус байгууллага оролцдог байсан. Ингэж нийгэмд, гэр бүлүүдэд ийм асуудал тулгамдаж байна, үүнд ийм гарц шийдэл байгаа гэдэг санал өргөн бариад улс бодлогодоо тусгаж, төсөв санхүүг нь шийдээд явдаг байсан.

МЭХ–ны дарга Ардын Их Хурлын Тэргүүлэгч байлаа. Энэ нь эмэгтэйчүүдийн асуудал төрийн эрх барих дээд  байгууллагад шууд хүрэх механизм болж байсан юм. Гэтэл өнөөдөр өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйн асуудлаар хаана, ямар хууль эрх зүйн зохицуулалт байна. Хүнсний талон олгох, хувьцааны ногдол ашиг тараах гэх зэрэг бол цаг зуурынх юм. Яг нарийн ярьвал аливаа хүнд хөдөлмөр эрхлэхгүйгээр, өөрийн хичээл зүтгэл шаардлагагүйгээр бий болж буй баялаг, орлого хүнийг эвддэг.

ХЭТ ЦӨӨНХИЙН ГАРТ ТӨВЛӨРСӨН БАЯЛАГ, ЭЛИТ ХЭРЭГЛЭЭ ХӨӨСӨН ҮЙЛДВЭРЛЭЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ

Та бол нийгмийн зүтгэлтэн хүн. Олны хайр хүндлэлийг даах, итгэлийг алдахгүй явна гэдэг өөрөө өөрийгөө цэгнэх, ухаалаг ёс зүйтэй байх, үндэсний өв соёлоо дээдлэх зэрэг олон зүйлийг агуулдаг байх аа. Таны үзэл баримтлал үнэт зүйл хувьсан өөрчлөгддөг үү гэж асуухад:

“Миний үнэт зүйл бол “Нүүдэлчний соёлын үнэт зүйл” юм. Социал үзлийн үнэт зүйл биднийг өсгөж өндийлгөсөн. Харин “Хэт цөөнхийн гарт төвлөрсөн баялаг, элит хэрэглээ хөөсөн үйлдвэрлэл хүн төрөлхтний асуудлыг шийдэхгүй нь” гэдгийг өнөөдөр дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ... 

“Боловсролтой, эрүүл, сэтгэл ханамжтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн цагт аливаа улс орон хөгжинө, дэлхий хөгжинө” гэдгийг “Тогтвортой хөгжлийн зорилт”-д тодорхойлон, энэ үзэл санаанд дэлхийн 194 орон нэгдээд байна. Тиймээс бидний итгэж үнэмшиж байсан тэр үнэт зүйл хүн төрөлхтний үнэт зүйл болж хувирах тэр агуу их замын эхэнд орчихлоо гэж би харж байна. 

Монгол орныхоо ирээдүйг ч сайхнаар хардаг. Би “Оршихуйн заяаг дээдлэхүй” гэсэн номоороо монгол дархлаатай, монгол бахархалтай монгол хүн төлөвшүүлэхгүйгээр Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй  байдлыг хангах  боломжгүй гэсэн итгэл үнэмшлээ хүн ардтай хуваалцсан. Нөгөө талаас экологийн цэвэр хүнсний болон хэрэглээний бүтээгдэхүүний дэлхийн брэндийн эх нутаг байх эдийн засгийн хөгжлийн  бодлогоо тодорхойлж хөгжүүлэхгүй бол бид энэ сайхан гал голомтоо хойч үеийнхэнд өртөөлүүлж чадахгүй гэсэн итгэл үнэмшилээ ч илэрхийлсэн. Би эх оронч хойч үеийг төлөвшүүлэхгүйгээр хүн төрлөхтний түүхэнд мөрөө мөнхөлсөн монгол үндэстний ирээдүйг батлах  боломжгүй л гэж бодож явдаг. Жинхэнэ иргэний эрхийг хэрэгжүүлсэн, үүрэг хариуцлагын тэнцвэрийг зөв олсон ийм төрийн бодлого хойшид явах ёстой. Нүүдэлчний соёл бол “Сохрын газар нүдээ аниж, доголонгийн газар хөлөө өргөж яв” гэсэн сургуультай. Тэр нь гүн ухаан юм. Өөрөөр хэлбэл өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн нааштай юмыг хүлээж авах чадвартай бай гэсэн үг. Тиймээс аливаа хүнд аль ч нийгмийн сайн сайхныг үнэлэх чадамжтай байх ёстой гэж боддог” хэмээн хэлсэн.

Ийн ярилцаад Монголын төрд үг нь үнэтэй, үйл нь үлгэртэй, үнэ цэнэтэй хэвээр оршиж буй энэ эрхмээс төрийн залгамж чанар, мэргэшсэн төрийн албан хаагч бэлтгэдэг уламжлалын талаар сонирхон тодруулбал:

Төрд хүнийг бэлдэх, төрийн зүтгэлтэн болгоно гэдэг тодорхой шатыг дамжуулж, тэр хүнийг боловсруул, хөгжүүлж, мэдлэгжүүлж, хамгийн гол нь төр нийгмийн төлөө зүтгэх итгэл үнэмшилтэй болгох явдал чухал юм. Бидний үед ном судар үзүүлнэ. Гэгээрүүлнэ, унших номыг нь зааж өгнө. Хийх ажилд нь чиглүүлнэ. Хоёр жилд нэг удаа ажил шалгаж, үнэлгээ өгнө. Нэг удирдах ажилтны албан тушаалд гурван ажилтныг, тэр дундаас нэг нь заавал эмэгтэй хүн байхаар нөөцлөн бэлддэг байлаа. Монгол улс бол Олон улсын эмэгтэйчүүдийн улс төрийн конвенцод анх нэгдсэн орон. Тийм учраас АИХ-ын депутатын 24%-иас доошгүй нь эмэгтэй хүн байна. Нөөц боловсон хүчний гурван хүний нэг нь заавал эмэгтэй байна гэдэг бүгд төрийн бодлого байлаа.

МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

Өдгөө зарим хүн “Социалист нийгэмд бид дарлагдаж байсан. Хүмүүсийг ядуу амьдруулсан гэдэг. Гэтэл яг үнэндээ тэр үед хэн ч ядуу амьдраагүй. Бидэнд тансаг хэрэглээ байгаагүй ч сэтгэл ханамжтай амьдралтай байсан юм. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй, хүний хөгжлийн гол асуудлыг төр хариуцдаг байсан. Хэн ч өлсөөгүй, ажил орлогогүй болж үзээгүй тийм нийгэм байв. Одоогийн хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн Шинэ Үндсэн Хуулийг тэр үед төр барьж байсан МАХН/МАН/-ын гишүүд /АИХ-ын депутатын 83 хувийг эзлэж  байсан/ 1990 оны Улсын Их Хурал баталсан юм  шүү дээ. Харин Америкийн эрдэмтэд 17 жил судлаад “Аз жаргал гэдэг бол байгаадаа сэтгэл ханамжтай байх явдал” гэж тодорхойлсон байдаг. Тэр үеийн ард олон үнэхээр байгаадаа сэтгэл ханамжтай амар тайван амьдарч болж байсан юм аа.

Сансарын анхны эмэгтэй нисгэгчид Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгчдийн хамт

      Бага үдэд эхэлсэн бидний яриа их үдэд өндөрлөж, тэрээр тасалгааны цонхоор гадаах орчныг ажин хэсэг зогсоод, нэр, утсыг маань тэмдэглэлийн дэвтэртээ бичих зуурт утсанд нь дуудлага ирж, ээж хүний энгүүн намуун яриагаар хэн нэгэнд зөвлөгөө өгөөд эргэхдээ “Эмэгтэй хүн, ээж хүнтэй холбоо хамааралгүй асуудал гэж бараг л байхгүй дээ” хэмээн хэлээд инээмсэглэсэн юм. Тийм ээ, ээж байгаа газар бүх юм дүүрэн, ээжтэй айл элэг бүтэн энх жаргалтай амьдарцгаадаг билээ... Эгэл жирийн монгол эмчийн хүний төлөөх хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, монгол төрийн үйл хэрэгт бодлого зангидалцахын ухаан зэрэгцсэн зөөлөн хүч өөрөө монгол ахуй, монгол эрдэм ухаанаас ийн бүрэлджээ.

СЭТГҮҮЛЧ РЕДАКТОР Ю.ШҮРЭНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 1
profile
Мөнхөө гуай бол эрдэм боловсролтой,ухаалагУдирдагч эмэгтэй,нэгэн үед төрийн ачааг үүрч,хойч үедээ ихийг хийж үлдээсэн үлгэр жишээ бахархалт хүн юм.1990онд миний дүүгийн хуриманд уригдан насан өндөр ээжтэй минь ярилцаж мөн ч сайхан сэтгэгдэл төрүүлж баярлуулж билээ.Таныг гүнээ хүндэтгэж явдаг юм.
Ц.Цэдэнбал 2020 оны 07 сарын 05
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.