МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
8 цаг 48 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

Эртэч Урантогос

Эртэч Урантогос

Эрт босвол нэгийг дуулна гэдгийн үлгэр жишээ хөдөлмөрч нэгэн бүсгүйтэй ярилцахаар өглөө эртлэн гарлаа. Ийм эрт онгойдог үйлчилгээний байгууллага байх уу гэсэн эргэлзээтэй гарсан ч ярилцлагын зочин маань намайг очиход аль эрт эхний үйлчлүүлэгчээ авчихсан үсийг нь засаад дуусаж байв. Энэ эртэч бүсгүйг Ц.Урантогос гэдэг бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлсэн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж өөрийн гэсэн салоноо нээж, амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэй юм. Тэрээр хүн бүрд хүрч үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон олон жил уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өөрийн гэсэн “Эрхэс” салоноо нээж, хамт олноо ч бүрдүүлж чадсан. Өнгө мөнгө бус тууштай байдал, харилцаа чухал гэдгийг залуусдаа үргэлж зөвлөдөг тэрээр цаг хугацаатай уралдан ажилладаг нэгэн. Ингээд “Эрхэс” салоны захирал Ц.Урантогостой хийсэн ярилцлагыг эндээс сонирхоно уу.

-Яагаад үсчин гэж. Эрхэс салоны захирлын туулсан замналаас ярилцлагаа эхлэе.

-Намайг Ц.Урантогос гэдэг. Үсчиний мэргэжлээр ажиллаад 15 гаруй жил болж байна. Үсчин болсон түүх маань их инээдтэй. Уг нь улсын байгууллагад ажилладаг байсан юм. Бие маань нэг хэсэг өвдөөд, удаан акттай байлаа. Бие тэнхрэхгүй болохоор нь ажлаасаа гараад гэртээ суусан. Хэсэг гэртээ суутал ээж дагуулаад үсчиний сургалтанд суулгалаа. Би ч сурлаа. Үсийг нь засах моделоо өөрөө авчир гэхээр нь нөхрөө дагуулаад очсон. Нөхрийнхөө үсийг засах гэж дөрвөн цаг болсон. Нөхрийн маань хөлс нь урсаад, олон хүний дунд уурлаж чадахгүй нүд нь эргэлдээд л. /инээв/ Үсийг нь хачин муухай зассан. Тэгсэн нөхөр “чи ерөөсөө гэртээ үс зас, өөрийнхөөрөө яаж ч зассан яах вэ” гэсэн. Гэртээ загнуулж нөхрийнхөө үсийг зассаар байгаад үсчин болсон доо. Чи шинэ үсчин юм чинь үс эвдэнэ гээд хүмүүс ер засуулдаггүй байсан. Сүүлийн бараг таван жил хүртэл байнга суудал түрээслэж ажилладаг байсан. Тэр хугацаанд бас хүмүүсийг харж туршлагаараа нэлээд юм сурсан. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн юмтай болохгүй бол гэнэт түрээсээ нэмнэ, нэг бол огт амраахгүй. Тэгэхээр ар гэр шууд хаягддаг. Өнөөгийн нийгэмд үсчин маш их болсон. Бараг алхаад л үсчин. Өөрийнхөө давуу байдлаа ашиглаж, өөрийгөө дайчлахын тулд хувиараа салон нээгээд ажиллуулж байна. Яг зориглоод салоноо нээж ажиллуулъя гэхээр санхүүгийн эх үүсвэргүй хүмүүст хөрөнгө мөнгөний асуудал хүнд байсан. Тиймээс дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж  Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан үсчин гоо сайхан ажиллуулах  төсөл  өгч дэмжигдэн 5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэний үр дүнд өнөөдөр сайхан баг хамт олон бүрдүүлээд ажиллаж байна. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан дэмжигдэж  авсан санхүүгийн дэмжлэг  маш их үр өгөөжөө өгсөн. Хүүгүй, эргэн төлөлт нь өөрийнхөө боломжоор хугацаандаа төлөх боломжтой. Хамгийн гол нь хугацаа нь урт. Үсчид есдүгээр сарын сүүлээс 11 сарын дунд үе хүртэл хүнгүй, цагаан сарын дараагаас дулаартал, мөн наадам хүртэл бас хүнгүй байдаг. Ийм үеүдэд зээлээ төлөх боломжгүй бол нөхөөд, урьдчилаад төлөх бүрэн бололцоотой гээд давуу тал ихтэй. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн  хүмүүс ч бидэнд итгэл, найдвар хүлээлгээд бидний ажлыг дэмжиж байхад нэгнийхээ ажлыг хүндлэхгүй бол болохгүй.

-Цаг хугацаанд нь зээлээ төлөөд байвал дахиад бас хамрагдах боломжтой байх.

-Тийм. Эхлээд би ахтайгаа хоёулахнаа ажилладаг байсан. Тэгэхэд энэ том газрын түрээс, урсгал зардлыг төлөхөд бас л асуудалтай байлаа. Баг хамт олон бүрдүүлнэ гэдэг чухал юм билээ. Нэгнийхээ жаргал, зовлонг ойлгоно, нэг нэгийгээ нөхөж ажиллана. Би өнгөрсөн жил Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт  хамрагдан дэмжигдсэн бол энэ жил манай маникюр, гоо сайханч уг хөтөлбөрт хамрагдан бие дааж үйл ажиллагаа явуулахаар  материалаа бүрдүүлж өгсөн байх жишээний. Хэн хэнийхээ амьдралд дэмтэй ажилладаг.  Гоо сайхан, ахуй үйлчилгээний салбарынхны технологи цаг, минутаар өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө энгийн хумсны будаг гэдэг байсан бол гелэн будаг гарч ирсэн. Гэтэл өнөөдөр эко будаг гээд гараад ирлээ. Мөн лед гэрлүүд бүгд өөрчлөгдөж байна. Гоо сайхан гэхэд л намайг дөнгөж үсчин болж байхад цэгэн даралттай массаж, сормуус суулгадаг байсан. Харин өнөөдөр сормуус, хөмсөгний хими хүртэл гарсан байна. Тэгэхээр цаг хугацаатай хөл нийлүүлж алхахгүй бол хоцрогдоод явчихна.

-Үсчин гэдэг хамгийн хариуцлагатай чухал мэргэжил мэт санагддаг. Тухайн хүний дүр төрхийг бүрдүүлнэ гэдэг. Нэг л муухай үсийг нь зассан бол тэр үсчин дээр дахиж хэзээ ч очихгүй. Тэгэхээр хүний итгэлийг олж, байнгын үйлчлүүлэгтэй болно гэдэг хамгийн чухал. Таны хувьд уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж чадсан байна. Бусдын итгэлийг олж чадсан нууц гэж байна уу?

-Би өглөө маш эрт онгойдог. Хамгийн орой онгойлоо гэхэд 08 цаг 30 минут. Хэрэглэгчдээ ойр, дөхөж ажиллахын тулд тухайн хүний ирэх боломжтой цагт би ирдэг. Өглөө ажилдаа явахаасаа өмнө, арга хэмжээнд орохын тулд гоёмоор л байгаа ш дээ. Тухайн хүнд хүрч үйлчлэхийг манай хамт олон зорьдог. Өмнө нь цөөхүүлээ ажилладаг байхдаа хүнээ татахын тулд би өглөөнөөс орой 23 цаг хүртэл ажилладаг байсан. Тасралтгүй тэгж ажиллахаар маш их ядардаг юм билээ. Өнөөдөр хүмүүс нэг үеэ бодвол цагаа зохицуулж сурч байна. Өмнө нь гадуур явж байгаад л гэнэт үсчин ордог байсан. Одоо бол энэ хүн намайг очихоор хүнтэй байдаг, би тэнд олон цаг сууж ажлаа алдаж байснаас цаг авч үйлчлүүлье гэдэг зөв хэмнэлтэй болж байна. Тэр нь ч бидний амьдралд дэмтэй байна. Ядаж цаг өгөөгүй хугацаандаа үр хүүхэд, ар гэртээ зав гаргах боломжтой болсон. Ингэхээр цаг, минут бүр ашигтай, зөв зарцуулж сурсан байна. Ер нь хүний үсийг засаад, тухайн хүнийг тэр өдрийнх нь эрч хүчээр дүүрэн гаргаж чаддагдаа баяртай байдаг.

Орж ирсэн үйлчлүүлэгч бүрдээ үсний бүтээгдэхүүнээ тайлбарлаж, гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Үсээ угаалгаад гарсан хүнд хүртэл зөвлөгөө өгдөг. Үйлчлүүлэгч ихтэй газруудыг ажиглахад харилцаа хамгийн чухал. Орж ирэхэд нь хүртэл “Сайн байна уу?” гээд угтаад үйлчлэх хэрэгтэй. Манайх нээгдсэн цагаасаа одоог хүртэл үс засалтын үнээ бичээгүй. Хүмүүс хоорондоо харилцаатай байж дараагийн алхам явагддаг.

Дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтарч ажиллаж байгаадаа баярладаг. Өмнө нь ийм ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөрүүд  байдгийг ч мэддэггүй байсан. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилчид маань ороод үйлчлүүлээд гарахдаа  манайд ийм ийм боломж, хөтөлбөр, төсөл байдаг шүү гээд мэдээлэл өгөөд гардаг. Байгууллагуудаар явж мэдээлэл өгдөг нь маш зөв ажил. Хөтөлбөрт  хамрагдахын өмнө төслийн талаарх анхан шатны аж ахуйн эрхлэлтийн сургалтанд хүртэл суулгасан. Тэр нь маш их таалагдсан. Бид ажил ажил гэсээр төсөл хөтөлбөрийн талаар анхан шатны ч мэдлэггүй байсан. Төсөл яаж бичих аргачлалаас эхлээд хүнээ татах тухай хүртэл сургалт явуулсан. Дахиад төсөл өгөөгүй ч хөгжүүлэх сургалт болбол би сууна шүү гээд захиалгаа өгөөд байгаа. /инээв/ Би бас завгүй гээд хөтөлбөрт  хамрагдсан ч зарим нэг хөнгөлөлтийг  ашиглаж чадаагүй. Түүнээс төсөлд хамрагдсан хүмүүс ажлын байрны түрээсийн  хөнгөлөлт эдлэх  зэрэг давуу талууд байгаа юм билээ.

-Тантай ижил өөрийн гэсэн салонтой болох хүсэл, мөрөөдөлтэй олон бүсгүйчүүд байгаа. Тэдэнд зориулаад үнэтэй зөвлөмж хэлбэл?

-Хамгийн гол нь би үүнийг хийж чадна гэдэг зориг гарга. Зориглосныхоо дараагаар тууштай байх ёстой. Бид нар дээр хааяа хүүхдүүд ирж дагалддаг. Тэгэхээр “Өөр дээр тань хүмүүс бужигнаад байх юм. Бид нар дээр хүн ирэхгүй байна” гэдэг. “Тэр бол цаг хугацааны асуудал. Эхлээд хүнтэй харьцаад сурчих, дараа нь мөнгөний төлөө ажиллаагүй, би үүнийг сурах ёстой гэдгийг толгойдоо хий. Дараагаар нь энэ миний амьдрал, үүгээр би амьдралаа залгуулж, хоолоо олж иднэ гэдэг зорилготой бол. Гэтэл чи өнгө мөнгө хараад хөгжихгүй, сурахгүй” гэдгийг нь хэлэхээр шантраад гардаг. Зар дээр хүртэл “Хүн сайтай газар суудал түрээслэж сууна” гэдэг. Үгүй ээ, хийсвэр сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Юмыг бэлэнчлэх дуртай, тэгсэн мөртлөө маш залхуу. Өглөө эрт ирээд ядаж нэг хүний үсийг маш сайн угаагаад сурчих хэрэгтэй. Залуус маань залхуу учраас амьдралынхаа үнэ цэнийг ойлгохгүй яваад байна уу даа гэж хардаг. Гэтэл 35-аас дээш насныхан үсчин болоод дагалдсан ч “За” гээд хийгээд байна. Тиймээс залуус маань эхлээд цаг баримтлаад сурчих, дараагаар нь өөсрдийгөө хөгжүүлээд хийгээд сурчихвал алхам бол ойрхон.

Дөнгөж үсчин болчихоод түрээслэдэг байсан газрын эгч маань өглөө маш эрт онгойно, бараг 06 цагт. Орой бүр 23 цаг хүртэл ажилладаг. Тэр хүнээс маш их зүйлийг би сурч авсан. Энэ хүн өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн байна, үүнтэй адил эрчтэй ажиллана гэдэг зорилт тавьж ажилласан. Би 07 цаг өнгөрөөгөөд ирэхэд л тэр эгчээр үсээ засуулахаар хүмүүс оочирлодог байсан. Зовсны эцэст жаргана гэдэг үгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүн заавал хөдөлмөрлөж байж түүний дараа үр шим нь ирдэг ш дээ. Тиймээс залуус минь амьдралын маш их зорилготой байж, өөрийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Үсчин, гоо сайханч гэдэг хүн төрөлхтөн байгаа цагт байж л байх мэргэжил.

-Ярилцсанд баярлалаа.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.