МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
9 цаг 20 минутын өмнө
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбарынхан "Сараана"…
2020 оны 10 сарын 12
Амралтын өдрийн амттай хоолны жор
2020 оны 10 сарын 11
ЕБС, цэцэрлэгт арьсны халдвартай 253 хүн ажиллаж байна
2020 оны 10 сарын 11
Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!
2020 оны 10 сарын 11
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэл Өрх, Гэр бүлийн хаана нь их үйлдэгд…
2020 оны 10 сарын 09
26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байжээ
2020 оны 10 сарын 09
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
2020 оны 10 сарын 09
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагд…
2020 оны 10 сарын 08
Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгд…
2020 оны 10 сарын 08
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 10 сарын 07
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгми…
2020 оны 10 сарын 07
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тох…
2020 оны 10 сарын 06
2019 онд манай орны 264 гол мөрөн, 12 рашаан ширгэжээ
2020 оны 10 сарын 06
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүү…
2020 оны 10 сарын 06
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06
Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дууст…
2020 оны 10 сарын 05
Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн х…
2020 оны 10 сарын 05
"ХҮН БАЙ" хөдөлгөөнийхөн УИХ-д шаардлага хүргүүлжээ
2020 оны 10 сарын 02
МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Увс аймагт үргэлжилж байна
2020 оны 10 сарын 02
"Ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй”
2020 оны 10 сарын 01
МЭХ Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэнд “Соёлыг түгээв”
2020 оны 10 сарын 01
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ
2020 оны 09 сарын 30
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө…
2020 оны 09 сарын 30
ЦУОШГ: Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020 оны 09 сарын 30
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Дэлхийн банк: 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар а…
2020 оны 09 сарын 29
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгоно
2020 оны 09 сарын 29
Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын …
2020 оны 09 сарын 28
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
Баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2020 оны 09 сарын 28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн шинээр халдвар а…
2020 оны 09 сарын 28
Д.Нямхүү: 58 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалт…
2020 оны 09 сарын 25
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдү…
2020 оны 09 сарын 24
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл бол…
2020 оны 09 сарын 29
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Намрын улиралд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ
2020 оны 09 сарын 28
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?
2020 оны 09 сарын 25
Манай сурагчид Олон Улсын математикийн олимпиадаас дөрвөн ме…
2020 оны 09 сарын 28
Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсн…
2020 оны 09 сарын 24
Энэ долоо хоногийн өрнийн зурхай
2020 оны 10 сарын 06

Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг

2020 оны 08 сарын 25
    Admin

Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг

      Урлангийн хаалгаар ормогц хананы тавиур дээр байрлах өхөөрдөм хүүхэлдэйнүүд дээр өөрийн эрхгүй нүд тусна. Энэ л урлангийн 305 тоот хаалганы цаана цагийн уртыг үл ажран бүтээлээ туурвиж суудаг хүн бол хүүхэлдэй урлаач Л.Уранцэцэг. Сүүлийн үед залуус өөрсдийнхөө жижиг хувилбарыг хүүхэлдэй хэлбэрээр хийлгэх нь ихэсчээ. Л.Уранцэцэгийн хувьд 3D баримлын шавраар хүүхэлдэй урлаад нэг жил, полимер шавраар хүүхэлдэй урлаад найман сар болж байна.

Шаврын төрөл дотроо олон боловч полимер шаврын гол онцлог нь хатуу учраас тодорхой температурт хатаах үед бат бөх, хатуу болж, эдэлгээ удаан болдог давуу талтай аж. Харин 3D баримлын шавар нь сайн боловч хүүхэлдэйн нарийн загвар гаргахад тохиромжгүй гэдгийг тэрбээр ярьж байлаа.

ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРАНГАА ӨӨРИЙН ХОББИГОО ОЛСОН НЬ

Орчин цагт ээжүүд гэртээ зөвхөн хүүхдээ хараад суудаг гэх хэв маяг өөрчлөгдсөөр байна. Ээжүүд хүүхдээ хараад суух хугацаанд өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж, өөрсдийн хоббигоо хөгжүүлдэг болсны нэг жишээ нь Л.Уранцэцэг юм. Эхэндээ гэр бүл, үр хүүхдийнхээ хажуугаар өөрийнхөө хоббиг таньж мэдэх, хөгжүүлэх, цаашлаад өрх гэрийнхээ санхүүд хувь нэмрээ оруулна гэдэг нь бодсоноос амар байсангүй. Түүнийг гэрийнхээ буланд өөрийн бяцхан урлангаа төвхнүүлэхэд том хүү нь ес, бага хүү нь дөрвөн настай байв. Тэрбээр өдөр нь хүүхдүүдээ харж, гэрийн ажлаа хийдэг байсан бол шөнө л өөрөө өөрийгөө сонсох, дайчлах зав гардаг байжээ.

Youtube хуудсаас хүүхэлдэй хийх бичлэг үзэж үүр цайлган, хатуу шаврыг олон цаг нухсаар гар нь бадайрч мэдээ алдсан үе ч түүнд цөөнгүй бий. Тиймдээ ч түүний ихэнх бүтээлүүд шөнийн цагаар хийгдсэн байна.

Бие дааж шавраар хүүхэлдэй хийж сурах нь амар байгаагүй ч уйгагүй хичээл зүтгэлийн эцэст Л.Уранцэцэг хүмүүсээс захиалга авч, улмаар өөрийн урлантай болтлоо хөгжиж чаджээ. Ерөнхийдөө гар урлал түүнд өөрийгөө сонсох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгсөн байна.

ӨӨРИЙНХӨӨ АЛДААНААС СУРАЛЦСААР САНААНД НИЙЦСЭН ХҮҮХЭЛДЭЙГЭЭ ХИЙЖ СУРСАН

80112770_171513954247271_2637506259326074880_o

79873548_171514090913924_7443753055016714240_o

80012655_171513687580631_7360857007928115200_o

71147675_117184139680253_1554392803801300992_o

116091372_603782010280553_5270943359795420148_o

80815462_171514210913912_4189412702264754176_o

116833777_346529183412413_8481326504054561832_o

Тэрбээр “Хүүхэлдэй урлаж эхлэхээс өмнө “0-2 настай ээжүүдийн групп”-ийн ээжүүдийн хүүхдүүдийг хүүхэлдэйн дүрээр, өөрсдийг нь ч мөн адил зурж өгдөг байсан. Би хэдийгээр хоёр хүүхдийн ээж болсон ч одоог хүртэл хүүхэлдэйд хайртай (инээв). Тиймдээ ч анх оролдоод үзье гэсэн итгэл төрсөн. Багадаа зурдаг байсан учраас гарын ур дүй бол байсан.

Зургаа биежүүлэхийн тулд хүмүүсийн хэлж заншсанаар ойдог шавар буюу 3D шавраар хүүхэлдэйгээ хийж эхэлсэн бол хүүхэлдэйгээ улам чанаржуулахын тулд төмөр рам зангидаж, биет үүсгээд полимер шавраар хийж эхэлсэн. 

Аниме хүүхэлдэйн дүр төрх надад таалагддаг учраас хүүхэлдэйнийхээ нүдийг аниме нүдээр хийдэг. Хүүхэлдэй урлах нь чимхлүүр нарийн ажиллагаа ихтэй, их хугацаа шаарддаг учраас бие дааж сурахад мэдээж хугацаа их шаардагдсан. Шөнөжингөө бичлэг үзэж, дахин дахин давтсаны үр дүнд ойлголтоо маш сайн авсан. Өдөр шөнийн нойроо солигдтол ахин дахин давтсан. Полимер шавар нь нямбай байхыг их шаарддаг учраас ажиллагаа ихтэй.

Мэдээж эхэндээ өөрийнхөө хийсэн хүүхэлдэйг голно. Өөрийнхөө алдаанаас суралцсаар санаанд нийцсэн хүүхэлдэйгээ хийж сурсан. Болхи, муу хүүхэлдэй хийчхээд хүнээс захиалга авна гэвэл ичмээр шүү дээ. Тиймээс өөрийнхөө санаанд хүрсэн хүүхэлдэйгээ хийснийхээ дараа захиалгаа авч эхэлсэн. Хүүхэлдэйгээ төгс хийгээд, захиалгаа бардам авах шиг сайхан зүйл байхгүй” гэлээ.

ТҮҮНИЙ ПОЛИМЕР ШАВРАН ХҮҮХЭЛДЭЙН АНХНЫ ЗАХИАЛГА “HU” ХАМТЛАГ

        -Би хүүхэлдэйнхээ захиалгыг нэг сарын өмнөөс авдаг. Удаан гарцтай цөөхөн бүтээл дарааллаараа гаргадаг. Тэгэхээр сардаа 3-4 хүүхэлдэйний захиалга авдаг гэсэн үг. Полимер шавраар анх хүүхэлдэй хийж эхлэх гээд төмөр багаж, шавруудаа бэлдээд удаагүй байлаа. Тухайн үед надад HU хамтлагийг 3D шавраар хийх захиалга тэдний эхнэрүүдээс нь  ирсэн юм. Дэлхийд танигдсан Монгол хамтлагаа урлана гэж бодохоос сэтгэл хөөрөөд чанартай бүтээл гаргачих юмсан гэж их бодсон. Тэгээд чанартай хүүхэлдэй хийнэ гээд өмнө нь оролдож үзээгүй полимер шавраар “HU” хамтлагийг хийхээр болов оо. Угтаа бол би чинь полимер шавраар юу ч хийж үзээгүй, зуухныхаа температурыг ч хэд дээр байлгах, төмөр багажаа яаж ашиглахаа ч мэдэхгүй байж захиалагч хүмүүстээ “3D шавран хүүхэлдэйн үнээр, полимер шавраар хүүхэлдэй хийгээд өгье” гээд хэлсэн.

Гэтэл хүлээн авалтын өмнөх хугацаанд нь яасан ч амждаггүй шүү. Арван хүүхэлдэйнээс ердөө гуравхан хүүхэлдэй хийчихсэн. Захиалга маань "HU" хамтлаг тайзан дээр байгаагаар, тойроод зургаан хүн байхаар дэглэлттэй байсан юм. Хүлээн авалтынх нь өдөр тулаад  эхнэрүүд нь сандралдаад. Би өөртөө хэт бардсандаа уур хүрч уйлаад л. Одоо бодох нь ээ полимер шаврыг арай л хялбараар төсөөлж байсан байна лээ. Угаасаа хугацаандаа амжаагүй нь үнэн юм чинь хийсэн гурван хүүхэлдэйгээ бариад уучлалт гуйхаар хүлээн авалтынх нь газар очоод захиалагч хүмүүстээ үнэнээ хэлэхэд тэд намайг ойлгосон.

Үлдсэн хүүхэлдэйгээ гүйцээж урлаж өгсөн. Өмнө нь полимер шавартай ажиллаж үзээгүй хүн чинь гартаа бээлий өмсөлгүй шавартайгаа ноцолдсоор байгаад гараа түлсэн. Гэтэл нэг өнгийн шаварт хүрсэн гараараа өөр шаварт хүрвэл өнгө хувирах учраас гараа байнга угааж, бээлий өмсдөгийг мэдээгүй байсан. Надад ийм л сургамжтай зүйл болж байсан даа. 

"UKA SUN ART" УРЛАНГ САРЫН ӨМНӨ НЭЭЖЭЭ

Л.Уранцэцэг ажил, амьдрал хоёроо тусад нь салгахын тулд  урлангаа нэг сарын өмнө байгуулжээ. Тус урланд хүүхэлдэй урлахаар бүхий л насны хүмүүс очдог аж. Тухайлбал, 12-16 насны өсвөр насны хүүхдүүд аниме дүрд дуртай учраас өөрөө тухайн дүрээ урлаад  өөртөө авах сонирхолтой хүүхдүүд их байдаг аж. Түүний цаашдын  зорилго нь  полимер шавраар хүүхэлдэйн дүрийг хөгжүүлж өөрийн хүүхэлдэйний онцгойрох дүрх төрхийг гаргахыг зорьж байгаа аж. Мэргэжлийн бус ч гэсэн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж яваа гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Uka Sun Art 2

Uka Sun Art 5

Uka Sun Art 3

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Э.БУРАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.