Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах …
2020 оны 10 сарын 12

Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч

Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч

Дэлхий ертөнц даяарчлагдан, технологи хөгжихийн хэрээр хүмүүс энгийн бүхнийг илүүд үзэх болжээ. Ялангуяа аливаа зүйлийн өнгө үзэмжид анхаарал өгөхөөс илүүтэй хүний хэрэглээг хялбарчилж, нэг болон түүнээс дээш үйлдэл нэгэн зэрэг гүйцэтгэж чадахуйц олон үйлдэлт, эдийн засагт хэмнэлттэй бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэж байна. Тэгвэл энэ удаад бид Монгол орны эрс тэс уур амьсгал, ажил амьдралын онцлогт тохирсон дэлхийн алдартай, чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо оруулж ирдэг нэгэн бүсгүйн бизнестэй танилцсанаа сийрүүлэн уншигч олондоо хүргэхийг зорилоо.

Эрхэм уншигч та Олон улсын гадаад худалдаа, Европоос Азийг холбосон EA-LINK компанийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай хийсэн ярилцлагаас өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна.

-Чехийн алдарт брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэх болсон түүхээсээ яриагаа эхэлье. Эхлэл бүрийн түүх сонирхолтой байдаг?

- Манай хүүхэд сахилгагүй, хөдөлгөөнтэй л дээ. Нэг өдөр охин маань миний утсыг хоолондоо хийчихсэн. Мэдээж утас эвдэрсэн. Утасгүй болсон хүн утасны эрэлд гарлаа. Интернэтээр эрэл хайгуул хийсний дүнд EVOLVEO гээд хамгаалалттай утасны брэндийг олсон. Цааш нь дэлгэрэнгүй судлаад үзтэл тоос шороо, ус, доргионы хамгаалалттай утас байж таарсан. Анхандаа гэр бүлийн хэрэглээндээ захиалж, авч хэрэглэж үзээд хамгаалалттай утасны хэрэгцээ манай орны эрс тэс уур амьсгал, иргэдийн хөдөлмөрийн хүнд, аюултай нөхцөл байдалд хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн болохыг олж харсан. Тиймээс EVOLVEO  брэндтэй хамтран ажиллахаар шийдэж, тууштай байж, хичээсний үр дүнд 2015 онд Ази, Европыг холбосон холбоос гэсэн утгатай “EA-LINK” компаниа байгуулж, Чехийн алдарт EVOLVEO брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. EVOLVEO брэндтэй хамтран ажиллаж чадсан нь хамгийн том алхам байсан.

Үүний дараагаар хамгаалалттай утасны чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг компаниудтай хамтран ажиллах нэр төрлөө улам бүр өргөтгөж, хамгийн чанартай гэсэн бүтээгдэхүүн хаана байна гэж эрэл хайгуул, туршилт судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаад байна. Тэдгээрээс онцлон дурдвал ULEFONE, AGM брэндийг нэрлэж болно.

ULEFONE хамгаалалттай ухаалаг утсыг эх орныхоо зах зээлд богино хугацаанд таниулж чадсан. Гадаад харилцаа холбоо, бүтээгдэхүүний чанарт ихээхэн анхаарч маркетинг зар сурталчилгааг орхигдуулж байсан хэдий ч манай бүтээгдэхүүнийг нэг авсан хүн найз нөхөд, гэр бүлийнхэндээ санал болгож, өөрөө ч дахин худалдан авалт хийхээр ирдэг нь бүтээгдэхүүний маань чанар чансааг илтгэж байна хэмээн талархаж, бүр ч илүү чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхээр эрэлхийлэн ажиллаж байна.  

ULEFONE брэндийн бүтээгдэхүүн нь гар утсанд тавигддаг 4 чухал үзүүлэлтийг бүрэн хангасанаараа давуу тал, ажлын бүтээмж, аюулгүй байдлыг бидэнд бий болгодог.  

Үүнд:

- Цэнэг удаан барих

- Сүлжээ сайн барих

- Бат бөх байдал

- Ажиллах хүчин чадал  өндөр гэх мэт.

Ялангуяа манай орын нөхцөл, иргэдийн хөдөлмөр, амьдралын хэв маягт бүрэн дүүрэн нийцдэг.

Хамгаалалттай утас хэрэглэснээс хэрэглэгчдэд дараах давуу талууд үүсдэг.

-Эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

-Нарийн мэргэжлийн ажил эрхэлдэг хүмүүст зориулсан нэмэлт функцууд, багаж хэрэгслүүд байдаг нь  хэрэглээний түвшинд чухал ач холбодлыг үүсгэдэг. Жишээ нь: Дулаан мэдрэгч камер, уян камер, мөн гар утсан дээр суурилсан хөдөлмөрийн багаж хэрэгслүүд буюу тэгш ус, термометр, луужин, томруулдаг шил, дууны долгион хэмжигч гэх мэт мэргэжлийн багажууд байдаг.

-Маш хүчирхэг батарейтай учир шаардлагатай үед гар  утас унтрах эрсдэл тулгардаггүй. Мөн бусадтай цэнэгээ хуваалцах буюу power bank болгож ашиглах боломжтой байдаг.

-4G сүлжээ бүхий 2 симтэй учир олон утас авч явах шаардлагагүй.

- Манай Ulefone  брэнд нь 5G Сүлжээ дэмжин ажилладаг бүтээгдэхүүнийг хэдийнээ хэрэглээнд нэвтрүүлсэн.

-Гайхалтай. Албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхийн давуу тал нь юу вэ?

-Албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх нь хэрэглэгчдийг  хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс хамгаалдаг. Мөн тухайн брэндийн борлуулалтын дараах үйлчилгээг чанартай авах давуу талтай.

-Бизнесийн анхны хөрөнгөө хэрхэн босгож байв?

-Бүгдийг тэгээс эхэлсэн л     дээ. Тухайн үед банкнаас  зээл авах боломж ч байгаагүй. Тиймээс ойр тойрны хүмүүсээсээ мөнгө зээлж, бүтээгдэхүүнээ цөөн тоогоор авчирч, онлайнаар худалдаалж байсан. Хоёр жилийн өмнөөс л дэлгүүрээ нээж, одоо хоёр салбар дэлгүүртэй болсон.

-Танай бүтээгдэхүүний туршилт бүхий бичлэгүүдийг үзээд их үнэтэй байх гэж бодсон гэтэл төсөөлснөөс хямд юм. Яагаад ийм хямд атлаа чанарыг амлаж чадаж байна аа, Үнэхээр 100 хувийн баталгаа өгөх үү?

- Бид хэрэглэгчиддээ хамгийн чанартай бүтээгдэхүүнийг байж болох хамгийн хямд үнээр хүргэхийн тулд гадаад харилцаа холбоогоо улам бүр өргөжүүлэн ажилласаар ирсэн.

Хүмүүс өөрийн хэрэглээгээ бүрэн ухамсарлан түүнд тохирсон бүтээгдэхүүнийг сонгохоосоо илүү бусдыг даган дууриаж сонголтоо хийх нь бий. Гэтэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд, гэрээсээ хол ажилладаг хүмүүст гар утас гангараа биш аминд тулсан чухал хэрэгцээ байдаг.

Иймд манай хамгаалалттай гар утсыг уурхайн ажилчид, тээврийн жолооч, барилгын салбарт ажиллагсад, нарийн мэргэжлийн инженерүүд, малчид гээд хөдөлмөрийн төрөл бүрийн нөхцөлд ажилладаг хүмүүс сэтгэл ханамжтайгаар хэрэглэдэгт бид үргэлж баяртай байдаг.

 -Гар утаснууд нь усны хамгаалалттай гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

- Манай утаснууд IP68, IP69К гэсэн стандартын ус доргио, тоос шорооны хамгаалалтаас гадна MIL-STD-810 цэргийн стандартын сертификат, нэмэлтээр GORILLA GLASS 5 буюу ганжуулсан шилэн дэлгэцтэй байдаг нь бүтээгдэхүүний чанарыг илтгэдэг.

 IP68 гэдэг нь усны хамгаалалт бөгөөд зөвхөн усны хамгаалалтаар тогтохгүй, усан дотор 1.5 метрийн гүнд 30-40 минут зураг авч, бичлэг хийх боломжтой байдаг. Тоосны хамгаалалт нь ихэвчлэн уул уурхай, зам тээврийн ажилчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн байдгаараа давуу талтай.

 Түрүүн хэлсэнчлэн сүүлийн үеийн загваруудын камер дулаан хэмжихээс гадна уян камертай болсон. Камерынхаа давуу талыг ашиглан хаана дулаан алдаж байгааг дулаан мэдрэгчээр нь мэдэж, уян камераараа усны хоолойд хаана ус алдаж байгааг мэдэх зэргээр ажлын багаж болгон ашиглаж болно. Камерын хувьд гурвалсан, хосолсон, дөрвөлсөн камертай учир зургийн чанар маш өндөр гардаг. Мөн энгийн утсанд байдаггүй хэмжигч багаж, нэмэлт функцууд нь хэрэглэгчдийн ажлын багажийг бүрэн орлох боломжтой юм. Жишээ нь: луужин, тэгш ус, томруулагч шил, хурд хэмжигч, зүрхний цохилт хэмжигч гэх мэт олон багажууд байдаг.

Зөвхөн уул уурхай, хүнд салбар гэлтгүй иргэд өдөр тутамдаа хэрэглэх бүрэн боломжтой.

-Сүүлийн жилүүдэд гар утасны эргэлт хурдацтай хөгжиж байна. Бараг цаг, минуттай уралдан шинэ загварууд гарсаар байна. Танай оруулж ирдэг брэндийн хувьд хэдий хугацаанд шинэ загвар гаргадаг вэ?

-IPhone бараг жилдээ нэгээс хоёр загвар шинэчлэгдэж гардаг. Харин манай утасны давуу тал нь өндөр үзүүлэлттэй, дундаж үзүүлэлттэй, энгийн үзүүлэлттэй гээд 3-4 төрлөөр утасныхаа үзүүлэлтийг жил бүр нэмж, шинэчлэл хийдэг. Энэ нь хүн өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан сонголт хийх өргөн боломжийг хэрэглэгчдэд олгодгоороо бас нэгэн давуу тал болдог.

-Сурталчилгаа, маркетингдаа хэрхэн анхаардаг вэ. Миний хувьд ийм утас байдаг гэж анх удаа сонсож байна л даа. Надтай ижил сонсоогүй, мэдээгүй хүн олон байгаа байх?

Дээр дурдсанчлан манай бүтээгдэхүүний сурталчлагч нь хэрэглэгч өөрөө байдаг. Учир нь хэрэглээнд нь бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүн ганцаараа хэрэглээд баярлаад явахыг хүсдэггүй. Хэрэглэгчид маань нэгнээ уриалаад, дагуулаад ирдэг. Нэгэнт манай утасны хэрэглэгч болсон бол дараа дараагийн шинэ загваруудаас нь хүлээж байгаад л авдаг. Чанартай, эдийн засагт нь хэмнэлттэй, энгийн хэрэглээтэй учраас манай бүтээгдэхүүнийг байнга сонгодог.

-Байгууллагынхаа хэтийн зорилго, зорилтоосоо хуваалцаач. Ойрын гурваас таван жилд компаниа ямар түвшинд хүргэнэ гэж зорьж, төлөвлөж байна вэ?

- Манай компани нь зөв хэрэглээг иргэн бүрт хүргэх гэсэн уриан доор гар утас, чихэвч, гэр ахуйн ухаалаг технологи гэсэн үндсэн гурван чиглэлээр бүтээгдэхүүнийхээ нэр төрөл үйлчилгээн дээр анхааран ажилладаг. Ингэхдээ чанар болоод хэрэглээг эрхэмлэн иргэн бүрийг технологийн зөв хэрэглээнд уриалан амьдралыг нь илүү их бүтээмжтэй, аюулгүй болгох, зөв дадлыг бүтээгдэхүүнээрээ дамжуулан бүрэлдүүлэхийг зоридог нь бидний хамгийн чухал үнэт зүйл юм. Энэ нь манай бизнесийн урт удаан оршин тогтнох эх үндэс хэмээн итгэж эдгээр зарчмаа баримтлан технологийн, бизнесийн шинэ соёлыг бүрэлдүүлэх томоохон зорилго тээн ажиллаж байна.

-Өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүнийг лизингээр авч болдог уу?

-Одоогоор манай бараа, бүтээгдэхүүнийг Голомт банкны лизингээр авах боломжтой байгаа. Цаашид хэрэглэгчдэдээ илүү боломж олгохыг зорьж, судалж байна. 

-Монголчуудад хэрэгтэй, үнэ цэнэтэй брэнд оруулж ирдэг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.