
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй хамрагдлаа

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг “HOPE” төслийг эхлүүлсэн билээ.
Төслийн хүрээнд “Хавдар Судлалын Үндэсний Төв”-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Одтой хамтран энэхүү өвчний тухай, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээллийг хүргэх сургалтыг хоёр өдрийн турш цахимаар олон нийтэд түгээлээ.
Цахим сургалтанд МЭХ-ны бүх аймаг, сум, дүүргийн нийт 330 гаруй эмэгтэй, тухайн орон нутгийн эмч нарын хамт хамрагдаж, умайн хүзүүний хавдрын тухай мэдлэг, мэдээлэлтэй болохын зэрэгцээ өөрсдөд тулгамдаж буй асуудлаа эмчтэй чөлөөтэй ярилцаж, зөвлөгөө аван дахин ийм төрлийн сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Эмэгтэйчүүдийн дунд элэгний хорт хавдрын дараа орох өвчлөл бол умайн хүзүүний хорт хавдар. Ялангуяа Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр байгаагийн дотроос Монгол Улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байгаа нь асуудал юм.
Иймд Эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдээлэлтэй болсоноор хожуу шатандаа буюу ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хойно нь шинжилгээнд хамрагдах бус 100 хувь эмчлэгдэх боломжтой эрт үедээ өвчнөө илрүүлж, олон олон эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүрэн боломжтойг ойлгож авлаа.
“Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ нь эрүүл мэндийн асуудал төрийн шийдэх асуудал гэж харж суулгүй нийслэл хотын төдийгүй алс хол малчны хотонд байгаа эмэгтэйд ч эрүүл мэндээ хамгаалах боломж өөрийн тань гарт байна, өвдөхөөс нь өмнө үзүүл, урьдчилан сэргийлвэл аюул холуур өнгөрнө гэсэн ойлголтыг аймаг орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан хүргэхээр ажиллаж байна.