
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч С.Удвал агсны 100 насны ой өнөөдөр тохиож байна.
Айлын буурин дээр хаягдаж байсан өнчин охин долоохон наснаасаа хошууны тал бичээчээс ажил, амьдралын гараагаа эхлэж, улмаар Өмнөговь аймгийн цэргийн хэлтэс, намын хорооны бичээч, намын хорооны эмэгтэйчүүдийн зохион байгуулагч, Өмнөговь аймгийн сонины эрхлэгч, намын төв хэвлэл “Үнэн” сонины суртал ухуулгын хэлтсийн дарга, орлогч эрхлэгч, МАХН-ын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтэс, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дарга, МҮЭ-ийн Төв зөвлөлийн болон МХЭТЗ-ийн дарга, “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч, Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга, Монголын Зохиолчдын Хорооны дарга, Монголын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний Хорооны орлогч дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг дангаар болон хавсран насан туршдаа хашиж, МАХН-ын ХI-ХVII их хурлын төлөөлөгч, МАХН-ын Төв Хорооны орлогч ба жинхэнэ гишүүн, АИХ-ын 10 удаагийн депутатаар сонгогдож, 9 удаа АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан арвин баялаг намтрын эзэн, Монголчуудын сэтгэл зүрхэнд С.Удвал ахайтан гэх хүндэтгэлтэйгээр үлдсэн гайхамшигт эмэгтэй юм.
Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөлийг 25 жил удирдсан тэрээр эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх, дээд боловсрол эзэмших боломж нөхцлийг бүрдүүлэх, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах, амралт чөлөө, хөнгөлөлт тэтгэмж олгох зэрэг олон зүйлийг хуульчлан, системчилж өгсөн нь одоо ч хэвээр мөрдөгдөж байна.
Мөн удирдах ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, нам төр, олон нийтийн байгууллагын сонгуульт ажилд сонгох, тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, оюуны өргөн сэтгэлгээтэй, гоо үзэмж төгөлдөр намбалаг гоо төрх, хэн бүхэнд харамгүй хүртээсэн сайхан сэтгэл, халамж анхаарал, ухаалаг мэргэн оюунаараа цаг үедээ гайхалтайгаар нөлөөлсөн, олон улсад жинхэнэ монгол эмэгтэйн дүр төрх, нэр хүндийг таниулж байсан эмэгтэй юм.
Өнөөдрийн хөгжилтэй, соёлтой Монгол Улсыг бүтээхэд тухайн үеийн нийгэм, улс төр, соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарт түүний оруулсан хувь нэмэр, бүтээлцсэн түүхэн үүргийг бид мартах учиргүй.