МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” сургалт, лекцийг цахимаар зохион байгуулна

МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” сургалт, лекцийг цахимаар зохион байгуулна

“Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны ээлжит цахим сургалт зарлагдлаа.

Энэ удаа эмэгтэйчүүдэд төдийгүй олон нийтэд хүний эрх болон хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” сэдвээр “Хүний эрхийн үндэсний комисс”-ын реферэнт Х.Цэцгээ, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар 4-р сарын 19-ний өдөр цахим сургалт, лекцийг хүргэх юм.

МЭХ нь хүчирхийллийг үл тэвчдэг нийгэм, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэднийг чадавхжуулах, хамгаалах, эрхээ эдлэх боломж, нөхцөлийг дээшлүүлэх, хүчирхийллийн эсрэг олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна.

Тухайлбал "Бүжингийн чимээгүй хашгираан" нэртэй акц, төв талбайд “Хамтдаа хамгаалъя” тайван жагсаал, “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт, “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” зэрэг олон нийтийг хамарсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Мөн хүчирхийллийг бууруулсан олон улсын туршлагаас судалж, хаалга бүрийн ард үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хаалга” төслийг мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулаад байна.

Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа ажлын байрны бэлгийн дарамтны тухайд 2019 онд Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, 2017 онд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт байсан “БЭЛГИЙН ДАРАМТ УЧРУУЛАХ”  заалтыг хассаныг буцаан оруулан, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч одоо болтол шийдэгдээгүй байна.

Иймд хүний эрх зөрчсөн, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг шийтгэдэг, эмэгтэйчүүдээ хамгаалахад дэмжлэг үзүүлдэг, хүчирхийлэгчдэд хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчныг бий болгон, сайжруулахын тулд УИХ-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:

  1. УИХ-ын  гишүүд “Бэлгийн дарамт учруулах”-ыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.
  2. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглосон, мөн хуулийн 48 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахыг тус тус хуульчилсан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны  болон төрийн тусгай албан хаагчид хамаарах хуулийн зохицуулалт харин төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагч ажлын байрны бэлгийн дарамт үйлдвэл  хамаарахгүй, хуулийн гадна үлдэж байна. Иймд Төрийн албан хаагчдыг ялгамжтай тусгасан байх тул Төрийн албаны тухай хуулинд төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийг адил хамааруулан тусган хуульчлах.
  3. УИХ-аар хэлэлцэгдэх “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад шинээр орсон ажлын байрны бэлгийн дарамтын талаарх “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох” бүлэг, зүйлийг заавал хэлэлцэн батлах. 

Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний нэр хүнд, гэр бүл, ажил, амьдрал, албан тушаалтай холбоотой хэрэг учир хохирогч эмэгтэйчүүд ил гараад хэлж ярих нь ховор, бусдаас нуудаг, ичдэг, бусад буруугаар ойлгодог зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг газар авахад нөлөөлж байдаг. Иймээс АББД-аас өөрийгөө хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс ангижрахад бүгд мэдлэг, мэдээлэлтэй байх нь зүйтэй учир энэхүү сургалтыг  зохион байгуулж байгаа юм.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.